
Христийн сүмийн дуу “Бурханы газар дээрх цор ганц хүслэн”
2025-06-07
I
Бурхан энэ удаа махбодод ирэхдээ урилгаар ирдэг, хүний нөхцөл байдалд чиглэн ирдэг. Өөрөөр хэлбэл, Тэр хүнийг хэрэгтэй зүйлээр нь хангахын тулд ирдэг. Хүний хэв чанар, эсвэл хүмүүжил ямар байх нь хамаагүй, товчхондоо, Тэрээр Бурханы үгийг хүнд харуулан, Өөрийнхөө үгээс Бурханы оршин тогтнол, илрэлтийг харуулж, Бурханы төгс болголтыг хүлээн авхуулж, хүний бодол санаа, үзлийг өөрчилдөг болохоор Бурханы анхдагч төрх хүний зүрх сэтгэлийн гүнд бат үндэслэдэг. Энэ бол Бурханы газар дээрх цорын ганц хүслэн билээ.
II
Хүний төрөлх уг чанар хэчнээн их, хүний мөн чанар хэчнээн дорд байх нь хамаагүй, эсвэл хүний зан авир урьд нь үнэндээ ямархуу байсан нь хамаагүй, Бурхан эдгээрт ямар ч анхаарал хандуулдаггүй. Хүн өөрийнхөө дотоод сэтгэл дэх Бурханы дүр төрхийг бүрэн шинэчилж, хүн төрөлхтний мөн чанарыг мэдэж авч, улмаар хүний үзэл суртлын төлөвт өөрчлөлт гарч, Бурханыг зүрх сэтгэлийнхээ гүнээс хүсэн эрмэлзэж, Түүнээс мөнхөд салж яддаг болж чадна гэж Бурхан найддаг: Энэ бол хүнд Бурханы тавьдаг цорын ганц шаардлага билээ.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 7”-оос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд