Магтан дууны бүжиг “Бурханы хайр хүмүүсийн дунд байдаг”

2024-09-24

I

Хоёр мянган жилийн өмнө Бурхан Иудейгээс алдар суутайгаар явсан.

Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, даруу нууцлагаар Хятадад ирлээ.

Тэр үнэнийг илэрхийлж, илрэн ажиллаж, хүн төрөлхтнийг шүүж, ариусгадаг.

Бурханы үг төгс хүчийг харуулдаг,

бас бүлэг хүмүүсийг байлдан дагуулж, аварсан.

Бурханы ардууд цор ганц үнэн Бурхан, Төгс Хүчит Бурханд сөгдөн, шүтэн мөргөдөг.

Бурханы ардууд цор ганц үнэн Бурхан, Төгс Хүчит Бурханд сөгдөн, шүтэн мөргөдөг.

II

Бурхан, эрхэм бөгөөд дээд, Өөрийгөө даруусган хүн болж,

гарч ирээд, Өөрийнхөө ажлыг хийдэг.

Түүний үгийн шүүлт, гэсгээлт Түүний зөвт, ариун байдлыг илчилдэг.

Гүн гүнзгий завхарсан хүн байлдан дагуулагдаж,

Бурханы өмнө дуулгавартай байдаг.

Асар их зовлон, цэвэршүүлэлтээр дамжуулан

Бурханы ариусгалт, төгс болголтыг тэд хүртдэг.

Түүний гэсгээлт, шүүлт бол хүнийг гэх Түүний хайр, ерөөл билээ.

Түүний гэсгээлт, шүүлт бол хүнийг гэх Түүний хайр, ерөөл билээ.

III

Ажиллахын тулд махбод болохдоо Бурхан басамж доромжлолыг тэвчсэн.

Тэрээр хүний яллалт, гүтгэлгийг амсаж,

энэ эрин үед гологдсон билээ.

Он удаан жилийн хүндрэл бэрхшээлийг туулж хүнийг аварсаар ирсэн.

Цус, хөлс, нулимсаа урсган ярьж, ажиллаж,

хүний гэмшлийг хүлээдэг.

Бурханы зөвт, итгэмжит байдал сая сая хүний зүрхийг байлдан дагуулсан.

Бурханы зөвт, итгэмжит байдал сая сая хүний зүрхийг байлдан дагуулсан.

IV

Бурханы даруу, нууцлаг байдлыг хараад бид бахдалаар дүүрдэг.

Бурханы зөвт, ариун байдлыг мэдэж аваад

бид айдас, дуулгавартай байдлаар бялхдаг.

Бурханыг гэх хайрыг маань ямар ч үг илэрхийлж чадахгүй.

Бидний зүрх сэтгэлийн гүнд талархал, хайр шингэсэн.

Бүхий л оршихуйгаа бид өргөн барьж, үүргээ үнэнчээр гүйцэтгэн

Бурханы хайрыг хариулна.

Бүхий л оршихуйгаа бид өргөн барьж, үүргээ үнэнчээр гүйцэтгэн

Бурханы хайрыг хариулна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах