Өдөр тутмын Бурханы үг | “Төгс Хүчитийн санаа алдалт” | Эшлэл 261

Өдөр тутмын Бурханы үг | “Төгс Хүчитийн санаа алдалт” | Эшлэл 261

62 |2020-08-06

Энэ дэлхий Төгс Хүчит Бурханы бодлоор Түүний нүдэн доор хурдан өөрчлөгдөж байгаа. Хүн төрөлхтний хэзээ ч сонсож байгаагүй зүйлс гэнэт ирэх боломжтой. Мөн хүн төрөлхтний үргэлж эзэмшиж байсан зүйлс мэдэгдэлгүйгээр алга болж болно. Төгс Хүчит Бурханы хаана байгааг хэн ч төсөөлж чадахгүй, Төгс Хүчит Бурханы амийн хүч чадлын ер бусын байдал болон агуу байдлыг хэн ч мэдэрч чадахгүй. Түүний ер бусын байдал нь хүмүүсийн сэрж мэдэхгүй зүйлсийг Тэр хэрхэн ухамсарлаж чаддагт оршино. Түүний агуу байдал нь, хүмүүс Түүнээс татгалзсан ч Тэр хүн төрөлхтнийг хэрхэн аварч байгаад оршдог билээ. Тэр үхэл болоод амийн утга учрыг мэддэг. Түүнчлэн Тэр Өөрийн бүтээсэн хүн төрөлхтний амьдралын дүрэм журмыг мэддэг билээ. Тэр бол хүмүүний оршин тогтнолын үндэс, хүн төрөлхтний төлөө дахин амилах Золин аврагч юм. Тэр аз жаргалтай зүрхнүүдийн санааг зовинуулж, уй гашууд автсан зүрх сэтгэлүүдийг баяр хөөртэй болгодог. Энэ бүхэн нь Түүний ажил, Түүний төлөвлөгөөний төлөө юм.

Төгс Хүчит Бурханы амийн хангалтыг орхисон хүн төрөлхтөн яагаад оршин байгаагаа мэдэхгүй атлаа үхлээс айдаг. Ямар ч дэмжлэг, тусламж байхгүй боловч хүн төрөлхтөн нүдээ аних хүсэлгүй хэвээр бөгөөд энэ дэлхий дээр сэтгэлийн мөс чанаргүй бие махбодод өөдгүйгээр оршин тогтнож эрэмгийгээр амь зуусаар. Чи ямар ч итгэл найдваргүй ингэж амьдардаг; тэр ямар ч зорилгогүй ийнхүү оршин байдаг. Зөвхөн Ариун Нэгэн л Өөрийг нь ирэхийг цөхрөн хүлээж зовж гиншин уйлж байгаа хүмүүсийг аврахаар ирнэ гэж домогт гардаг. Ухамсаргүй хүмүүст энэхүү итгэл үнэмшил биелэгдэхгүй. Гэвч, хүмүүс түүнийг хүсэн тэмүүлж байдаг. Төгс Хүчит Бурхан гүнээ зовж шаналж байгаа эдгээр хүмүүст өршөөл үзүүлдэг. Үүний зэрэгцээ Тэр хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээсэн учраас эдгээр ухамсаргүй хүмүүсээс залхсан байгаа. Тэр эрж хайж, чиний зүрх сэтгэл болоод сүнсийг эрж хайхыг хүсдэг. Тэр чамайг цангааж, өлсгөхгүй байхын тулд чамд ус болон хоол авчирч чамайг сэрээхийг хүсдэг. Чи ядрах үедээ, энэ ертөнцийн эл хуль байдлыг мэдэрч эхлэх үедээ бүү цочирд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Ажиглагч чамайг ирэх үед тэврэн угтана. Тэр чиний хажуунаас харж, чамайг эргэж ирэхийг хүлээж байгаа. Чиний ой санамж гэнэт сэргэхийг Тэр хүлээж байгаа: Бурханаас ирсэн гэдгээ ухамсарлахыг, ямар нэг байдлаар, хаа нэгтээ гээгдэж, замын хажууд ухаанаа алдаж, өөрийн мэдэлгүйгээр “аавтай” болсон гэдгээ ухамсарлахыг чамаас хүсэж байгаа. Улмаар чи Төгс Хүчит Бурхан чамайг үргэлж харж, чамайг эргэж ирэхийг хүлээж байгаа гэдгийг ухаарна. Тэр хариултгүй хариуг хүлээж, гашуунаар хүсэн тэмүүлж байгаа. Түүний ажиглалт нь үнэлж баршгүй бөгөөд энэ нь хүмүүсийн зүрх сэтгэл болон сүнсний төлөө юм. Магадгүй энэ ажиглалт хязгааргүй эсвэл энэ нь төгсгөлдөө хүрч байж ч болох юм. Гэхдээ чи өөрийнхөө зүрх сэтгэл болоод сүнсийг одоо яг хаана байгааг мэдэж байх хэрэгтэй.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах