Магтан дуу “Бурханы үйл хэрэг өргөн уудам орчлонг дүүргэдэг”

2018-09-19

Бурханы үйл хэрэг

өргөн уудам орчлон ертөнцийг дүүргэдэг

Бурхан бүх зүйлийг өндрөөс харж,

бүх зүйлийг өндрөөс ноёрхдог.

Үүний нэгэн адил Тэр Өөрийн авралыг

газар дэлхий рүү илгээсэн.

Бурханы хараагүй хором мөч гэж хэзээ ч үгүй,

Өөрийн нууц газраас хүмүүсийн хөдөлгөөн бүрийг,

хэлдэг хийдэг бүхнийг харж байдаг.

Бурханы хувьд хүмүүс бол дэлгээстэй ном:

Тэр тэднийг нэг бүрчлэн хардаг, мэддэг.

Нууц газар бол Бурханы орон байр,

тэнгэр огторгуй Түүний хэвтдэг ор.

Сатаны хүч Түүнд хүрч чадахгүй,

учир нь Тэр сүр жавхлан, зөвт байдал,

шүүлтээр бялхаж байдаг.

Хөлөөрөө Бурхан орчлон ертөнцийг туулдаг,

хараа сунган Тэр өргөн уудмыг нь хардаг.

Хүн төрөлхтний дунд Тэр алхаж,

хүний туршлагын чихэрлэг, исгэлэн,

гашуун, аагтай амтыг амталсан,

харин хүн хэзээ ч Бурханыг үнэхээр таниагүй,

хаа сайгүй явж байхад нь Түүнийг тэр анзаараагүй.

Тэр чимээгүй байж, ер бусын үйл үйлдээгүй учраас

хэн ч Түүнийг үнэндээ хараагүй.

Юмс одоо урьдынх шиг байхаа больжээ:

Бурхан дэлхийн бүтээлээс хойш

ертөнцийн хэзээ ч хараагүй зүйлийг хийх гэж байна,

эрин үеүдийн туршид

хүмүүсийн хэзээ ч сонсоогүй үгийг Тэр хэлэх гэж байна,

учир нь махбод дахь Түүнийг мэдэхийг

Тэр бүх хүнээс гуйдаг,

учир нь махбод дахь Түүнийг мэдэхийг

Тэр бүх хүнээс гуйдаг.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах