Христийн сүмийн дуу “Бурхан хаанчлалд хаанчилдаг”
2026-07-06
I
Би хаанчлалд хаанчилдаг, үүнээс ч илүүтэйгээр Би бүхий л орчлон ертөнц даяар хаанчилдаг; Би бол хаанчлалын ч Хаан, бас орчлон ертөнцийн ч Тэргүүн. Энэ цагаас эхлээд Би сонгогдсон хүмүүсийн дунд ороогүй бүх хүнийг цуглуулж, Өөрийн ажлыг харийнхны дунд эхлэх болно, Би Өөрийн захиргааны зарлигийг бүхий л орчлон ертөнцөд зарлаж, ингэснээр Өөрийн ажлын дараагийн алхмыг төвөггүй эхлүүлнэ. Би Өөрийн ажлыг харийнхны дунд түгээхийн тулд гэсгээлт ашиглана, өөрөөр хэлбэл, Би бүх харийнхны эсрэг “хүч” хэрэглэнэ. Мэдээжээр, энэхүү ажил нь сонгогдсон хүмүүсийн дунд явагдах Миний ажилтай нэгэн зэрэг хийгдэнэ. Миний ардууд газар дээр хаанчилж, эрх мэдэл эзэмших үе нь бас газар дээрх бүх хүн байлдан дагуулагдсан өдөр байна, үүнээс ч илүүтэйгээр энэ нь Миний амрах цаг байна—зөвхөн тэр үед л Би байлдан дагуулагдсан бүхэнд илэрнэ.
II
Би ариун хаанчлалд илэрч, бузар газар нутгаас Өөрийгөө нууна. Байлдан дагуулагдсан, Миний өмнө дуулгавартай болсон бүх хүн Миний царайг нүдээрээ харж, Миний дуу хоолойг чихээрээ сонсож чадна. Энэ бол эцсийн өдрүүдэд төрсөн хүмүүсийн ерөөл, энэ бол Миний урьдчилан тогтоосон ерөөл бөгөөд үүнийг ямар ч хүн өөрчилж чадахгүй. Ирээдүйн ажлын төлөө өнөөдөр Би ингэж ажилладаг. Миний бүх ажил хоорондоо хамааралтай, бүгд хоорондоо нягт уялдаатай байдаг: Ямар ч алхмыг хэзээ ч гэнэт зогсоодоггүй, хэзээ ч ямар ч алхмыг бусдаас нь тусад нь гүйцэтгэдэггүй. Ийм биш гэж үү? Өнгөрсөн үеийн ажил өнөөдрийн ажлын суурь биш гэж үү? Өнгөрсөн үеийн үг өнөөдрийн үгийн анхдагч биш гэж үү? Өнгөрсөн үеийн алхмууд өнөө үеийн эх үндэс биш гэж үү?
III
Би хуйлмал номыг албан ёсоор нээх үе нь орчлон ертөнцийн хүмүүс гэсгээгдэх үе, дэлхий дахины хүмүүс шалгалт туулах үе, энэ нь Миний ажлын оргил үе юм; бүх хүн гэрэл гэгээгүй газар амьдарч, бүх хүн хүрээлэн буй орчныхоо заналхийлэл дунд амьдардаг. Өөрөөр хэлбэл, бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөг хүртэл хүмүүсийн хэзээ ч туулаагүй амьдрал энэ бөгөөд эрин үеүдийн турш хэн ч ийм амьдралыг “эдэлж” байгаагүй, иймээс Би өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийсэн гэж хэлж байгаа юм. Энэ нь хэрэг явдлын бодит байдал бөгөөд энэ нь дотоод утга учир билээ. Миний өдөр бүх хүн төрөлхтөнд тулж ирсэн учраас, энэ нь хол биш, харин яг хүний нүдний өмнө байгаа учраас хэн айхгүй байж чадах юм бэ? Бас хэн үүнд баярлахгүй байж чадах юм бэ? Бузар Вавилон хот эцэст нь мөхөлтэйгөө нүүр туллаа; хүн цоо шинэ дэлхийтэй дахин учирч, тэнгэр, газар өөрчлөгдөн шинэчлэгдлээ.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 29-р бүлэг”-ээс
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд