Христийн чуулганы кино “Бурхан бол миний зүрх сэтгэл дэх дуу” Амь нас нь дээсэн дөрөөн дээр байхад тэрээр жинхэнэ гайхамшгийг гэрчилжээ!

2025-05-13

Чэнь Жин Бурханд итгэснийхээ төлөө Хятадын Коммунист Намд баривчлагдаж, харгис хэрцгийгээр тамлуулжээ. Ёрын муу цагдаа түүний толгойг бороохойгоор цохиж, биеийнх нь нэг талыг мэдээгүй болгов. Шоронд орсныхоо дараа эмчилгээ хийлгээгүй учраас, мөн шоронгийн харгалзагчдын хүчирхийллийн улмаас Чэнь Жиний биеийн байдал улам дордлоо; тэр оюуны хомсдолтой болж, ой санамжаа алдаж, өөрийгөө арчилж чадахгүй болжээ. Шоронгийн эмч түүнийг хоёр, гурван сараас хэтрэхгүй гэж оношлов. Цөхрөл дунд Бурханы үг Чэнь Жиний цорын ганц түшиг тулгуур боллоо. Хоригдож буй бусад эгч нарын цээжээр уншдаг Бурханы үг түүнд итгэл, хүч чадал өгч, саажсан хөл нь эргээд мэдээ оров. Хөдөлмөрийн лагерийн дарга түүнийг шоронд үхэх вий хэмээн айсандаа эрүүл мэндийн батлан даалтаар гаргажээ. Гэртээ харьсныхаа дараа Чэнь Жин эмчид үзүүлэх мөнгөгүй байсан ч үргэлжлүүлэн Бурханд найдлаа. Гайхамшигтай нь, хоёр жилийн дараа тэрээр бүрэн эдгэрсэн байна. Тэгэх явцдаа тэрээр Бурханы төгс хүчин, дээд эрхийг үнэхээр мэдэрч, зөвхөн Бурхан л хүний амийн эх сурвалж гэдгийг мэдрэв. Дараа нь тэрээр Бурханы хайрыг хариулахын тулд үргэлжлүүлэн сайн мэдээ номлож, Бурханд гэрчлэл хийжээ.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Бусад төрлийн видеонууд

Хуваалцах

Цуцлах