Христийн сүмийн дуу “Махбод дахь Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд чимээгүй ажилладаг”

2025-06-24

I

Энэ эгэл жирийн хүн л хүмүүсийн дунд нуугдаж, биднийг аврах шинэ ажлыг хийж байгаа. Тэрээр бидэнд ямар ч тайлбар өгдөггүй, яагаад ирснээ ч хэлдэггүй, харин зүгээр л хийхээр зорьсон ажлаа Өөрийн төлөвлөгөө, аргачлалын дагуу хийдэг. Түүний үг, айлдвар улам олон удаа тохиолддог. Тайтгаруулах, ятгах, сануулах, анхааруулахаас эхлээд зэмлэж, сахилгажуулах нь хүртэл; зөөлөн, аядуу өнгөнөөс ширүүн, сүр жавхлант үг хүртэл—бүгд хүнд асар их өршөөл, дээд зэргийн айдас мэдрүүлдэг. Түүний хэлдэг бүхэн бидний зүрх сэтгэлийн гүнд нуугдсан нууцыг яг онож, Түүний үг бидний зүрх сэтгэлийг хатгаж, бидний сүнсийг хатгаж, тэсвэрлэшгүй их ичгүүрээр дүүргэн, нүүрээ хийх газаргүй болгодог.

II

Бид Түүнээс амийн усны дуусашгүй хангалтыг эдэлж, Түүгээр дамжуулан Бурхантай нүүр тулан амьдардаг. Гэвч бид тэнгэр дэх Эзэн Есүсийн нигүүлсэлд л талархдаг бөгөөд бурханлаг чанартай энэхүү эгэл хүний мэдрэмжид хэзээ ч, ямар ч анхаарал хандуулж байгаагүй. Тэр махбодод даруухнаар нуугдан урьдын адилаар ажлаа хийж, зүрх сэтгэлийн дуу хоолойгоо илэрхийлсээр, яг л хүн төрөлхтөн Өөрийг нь голохыг мэдэрдэггүй мэт, хүний хүүхдэрхүү зан, мэдлэггүй байдлыг мөнхөд уучилдаг мэт, Өөрт нь хандах хүний хүндлэлгүй занг үүрд хүлцдэг мэт байдаг.

III

Бурханы үг амийн хүчтэй, алхах ёстой замыг маань бидэнд өгч, үнэн гэж яг юу болохыг бидэнд ухамсарлуулдаг. Тэр бидний төлөө эцэж цуцталаа ажиллаж, бидний төлөө нойр хоолоо умартаж, бидний төлөө мэгшин уйлж, бидний төлөө санаа алдаж, бидний төлөө өвдсөндөө ёолдог; Тэрээр бидний хүрэх газар, авралын төлөө доромжлолыг тэвчдэг; бидний хөшүүн, тэрслүү байдал Түүний зүрх сэтгэлээс нулимс, цус урсгадаг. Өөр ямар ч эгэл хүнд ийм оршихуй, ийм эзэмшил байхгүй, ямар ч завхарсан хүн үүнийг эзэмшиж, үүнд хүрч чадахгүй. Ямар ч эгэл хүнд байхгүй хүлээцтэй байдал, тэвчээр Түүнд байдаг бөгөөд Түүний хайр бол ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй зүйл юм.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 4: Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Бусад төрлийн видеонууд

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах