Магтан дууны бүжиг “Христийн хаанчлал биеллээ оллоо”

2024-06-07

I

Эцсийн өдрүүдийн Христ үг хэлж,

тэнгэрийн хаанчлалын нууцыг илчилдэг.

Бурханы дуу хоолойг бид сонсож, Түүний сэнтийн өмнө өргөгддөг.

Бурханы үгийн усалгаа, тэжээлийг бид эдэлж,

Христийн хуримын зоогт оролцдог.

Бурханы ард баяртайгаар мишээдэг.

Бурханы ард баяртайгаар мишээдэг.

Элбэг дэлбэг манна энд бий,

амийн усны булаг энд бий.

Бурханы амийн үгээр услагдаад бид

тэдгээрийг эдэлж хэзээ ч ханахгүй.

Бурханы илрэлт болон ажил

хүн төрөлхтний хоёр мянган жилийн мөрөөдлийг биелүүллээ.

Христийн хаанчлал газар дээр биеллээ олсон нь

хэмжээлшгүй их баяр баясал мөн билээ.

II

Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж

Хаанчлалын эрин үе рүү биднийг хөтөлдөг.

Түүний чуулган бол Христийн хаанчлал,

газар дэлхий дээр Бурхан засагладаг.

Үнэнийг хайрлагсад бүгд Бурханы дуу хоолойг сонсож, царайг нь харан,

Бурханы ардууд дор бүрнээ аз жаргалтай.

Бурханы ардууд дор бүрнээ аз жаргалтай.

Бүх эрин үеийн ариун хүмүүс эцсийн өдрүүдэд эргэн амилж,

бат зогсоно гэж Бурхан урьдчилан тогтоосон.

Эцсийн өдрүүдэд төрж, Бурхантай уулзах нь хамгийн агуу ерөөл.

Тэнгэрийн хаанчлалын амьдралыг эдлэн,

Бурханы ардууд бүгд магтан дуулж байна.

Христийн хаанчлал, Бурханы асар газар дээр байна.

Түүний амлалт биелдэг.

III

Бурханы үг бол жинхэнэ гэрэл,

харанхуйн бүх хүчнийг сарниулдаг.

Бурхан бүх хүн төрөлхтнийг үгээрээ шүүж,

бүх улс орон, ард түмэн Бурханд захирагддаг.

Бурханы ард цэвэрлэгддэг,

Бурханы ариун нэрийг шагшин магтахаар баяртайгаар цуглардаг.

Бүх орчлон ертөнц баярлан хөөрдөг.

Бүх орчлон ертөнц баярлан хөөрдөг.

Бурханы ардууд Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханы өмнө амьдардаг.

Бурхантай хамт байснаар бид баяр хөөр, аз жаргалтай болдог.

Сатаны хаанчлалыг агуу гамшиг устгаж,

зөвт хаанчлал газар дээр биеллээ олдог.

Төгс Хүчит Бурханыг магтъя,

Тэрээр хаанчлалаа олж авч, газар дээр ирж,

Бурханы хүсэл биеллээ.

Газар дээр биеллээ олсон Бурханы хаанчлалыг магтъя,

Бурханы хаанчлалыг магтъя.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах