
Магтан дуу “Эцсийн өдрүүдийн Христ бол хүний хаанчлалд хүрэх үүд хаалга юм” Сайн мэдээний найрал дуу
2025-06-27
I
Энэ удаа Бурхан сүнслэг биеэр биш, харин тун эгэл жирийн биеэр ажиллахаар ирсэн. Түүнчлэн энэ нь Бурханы махбод болсон хоёр дахь бие төдийгүй, бас махбодод Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл жирийн махбод. Түүнийг хараад чи Түүнээс бусдаас онцгойроод байх юм олж харж чадахгүй ч урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг Түүнээс олж авах боломжтой. Энэ өчүүхэн махбод л Бурханы бүх үнэний үгийн биелэл, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг үүрэгч, Бурханы зан чанарыг бүхэлд нь хүнд ойлгуулдаг илэрхийлэл юм. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг асар ихээр хүсдэггүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг үлэмж ихээр хүсдэггүй гэж үү? Тэр чамд өөр хэний ч хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлнэ, Тэр бас чиний ойлгодоггүй үнэнийг чамд хэлж өгнө. Тэр бол хаанчлалд орох чиний хаалга, шинэ эрин үе рүү хөтлөх чиний хөтөч юм.
II
Ийм эгэл жирийн махбод хүн ойлгохын аргагүй олон нууцыг агуулдаг. Түүний үйл хэрэг чамд ойлгомжгүй байж болох ч Түүний хийдэг ажлын бүхий л зорилго нь Тэр бол хүмүүсийн боддог шиг энгийн махбод биш гэдгийг хангалттай харуулдаг, учир нь Тэрээр эцсийн өдрүүд дэх Бурханы санаа зорилгыг болон эцсийн өдрүүд дэх хүн төрөлхтнийг гэх Бурханы халамжийг төлөөлдөг. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг асар ихээр хүсдэггүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг үлэмж ихээр хүсдэггүй гэж үү? Тэр чамд өөр хэний ч хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлнэ, Тэр бас чиний ойлгодоггүй үнэнийг чамд хэлж өгнө. Тэр бол хаанчлалд орох чиний хаалга, шинэ эрин үе рүү хөтлөх чиний хөтөч юм.
III
Хэдийгээр чи тэнгэр, газрыг доргиох мэт Түүний үгийг сонсож чадахгүй, галын дөл мэт дүрэлзэн буй Түүний нүдийг харж чадахгүй, Түүний төмөр савааны сахилгажуулалтыг хүлээн авч чадахгүй ч Түүний үгээс Бурхан уур хилэнтэй байгааг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд өршөөл үзүүлж байгааг мэдэж авч, Бурханы зөвт зан чанар, мэргэн ухааныг олж харахын сацуу бүх хүн төрөлхтнийг гэх Бурханы санаа зовнилыг бүр ч их ухаарч чадна. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг асар ихээр хүсдэггүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг үлэмж ихээр хүсдэггүй гэж үү? Тэр чамд өөр хэний ч хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлнэ, Тэр бас чиний ойлгодоггүй үнэнийг чамд хэлж өгнө. Тэр бол хаанчлалд орох чиний хаалга, шинэ эрин үе рүү хөтлөх чиний хөтөч юм.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?”-ээс
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд