Магтан дууны бүжиг “Төгс Хүчит Бурхан, бидний хайрт Нэгэн”

2024-09-17

I

Хэний үг, айлдвар харанхуйд байгаа хүмүүсийг гэрэлтүүлдэг билээ?

Хэний үг, айлдвар биднийг Бурханы өмнө аваачдаг билээ?

Биднийг хангаж, услахын тулд хэн өдөр бүр үнэнийг илэрхийлдэг билээ?

Хэний үг, айлдвар бидэнд үнэнийг ойлгуулдаг билээ?

Өө Төгс Хүчит Бурхан, бидний хайрт Нэгэн.

Та бол Аврагчийн эргэн ирэлт, хүний Хүүгийн илрэлт.

Өө Төгс Хүчит Бурхан, бидний хайрт Нэгэн.

Та гарч ирж, ажиллаж, үнэнийг илэрхийлж, хүмүүсийн дунд гэрэл гэгээ авчирдаг.

II

Хэний үг хамгийн эрхэм нандин, үнэн, амь билээ?

Хэний үг бидний завхралыг ариусгаж, биднийг шинэ хүмүүс болгон өөрчилдөг билээ?

Хэний үг хурц илд адил зөвт, сүр жавхлантай байж,

олон түмний зүрх сэтгэлийг байлдан дагуулж,

Бурханы өмнө тэднийг дуулгавартай болгодог билээ?

Өө Төгс Хүчит Бурхан, бидний хайрт Нэгэн.

Таны үг хүмүүсийг шүүж, цэвэрлэж, мөнх амийн замыг авчирдаг.

Өө Төгс Хүчит Бурхан, бидний хайрт Нэгэн.

Та биднийг цэвэрлэхийн тулд үнэнийг илэрхийлдэг болохоор бид Таны өмнө амьдардаг.

III

Хэний үг бүх чиглэлд өргөждөг билээ? Хэний ариун нэр түгдэг билээ?

Хэний үг бүх улс орны Бурханы ардыг байлдан дагуулж,

тийнхүү тэд Бурханы сэнтийн өмнө эргэн ирдэг билээ?

Хэний үг бидний зүрх сэтгэлийг холбосон холбоос адил байж,

улмаар бид угсаатан ястан, улс орноос үл хамааран

үнэнч байдлаа Бурханд зориулдаг билээ?

Өө Төгс Хүчит Бурхан, бидний хайрт Нэгэн.

Таны ардууд Таныг чадлынхаа хэрээр магтдаг,

бид Таныг гэх хайрын дууг тасралтгүй дуулдаг.

Өө Төгс Хүчит Бурхан, бидний хайрт Нэгэн.

Бурханы ард Таныг гэрчлэн,

үүрд мөнхөд Таныг дуулгавартай дагаж, Таныг хайрлана.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах