Алдар нэр, эд хөрөнгөөс чөлөөлөгдсөн нь

2020-11-30

Сяо Мин, Хятад

Би итгэгч болохоосоо өмнө байнга алдар нэр, байр суурь хөөцөлдөж, хүний доор орох юм бол атаархаж, сэтгэл гонсойдог байлаа. Тэгээд өөрийн эрхгүй тэдэнтэй ана мана үзэлцэж, өөрийгөө тэдэнтэй харьцуулдаг байсан юм. Тийм маягаар амьдрах нь зовлонтой, эцэж туйлдмаар санагдсан ч амьдралд бид алдар нэр, ашиг хонжооны араас хөөцөлдөх учиртай биш үү гэж бас бодсон. Дараа нь, би Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн аваад, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулснаар эцэст нь алдар нэр, ашиг хонжооны хүлээсээс ангижирч, хүний төрхийг бага зэрэг амьдран харуулж чадсан юм.

Алдар нэр, эд хөрөнгөөс чөлөөлөгдсөн нь

Нэг жилийн өмнө би чуулганы удирдагчаар сонгогдсон юм. Энэ даалгавар Бурханы сайхан сэтгэл, өргөмжлөл гэдгийг би мэдэж байлаа. Тэгээд чин сэтгэлээсээ үнэнийг эрэлхийлж, үүргээ сайн биелүүлэхээр чимээгүйхэн шийдсэн. Дараа нь чуулганы ажил гээд завгүй болж, бэрхшээл тулгарах үед Бурханд түшиглэн, Түүнд ханддаг байсан. Бас хамтран зүтгэгчидтэйгээ хэлэлцэж, асуудлаа шийдвэрлэхээр үнэнийг эрж хайдаг байлаа. Хэсэг хугацааны дараа чуулганы ажил бүх талаараа жигдэрч эхлэн, би Бурханы удирдамжид талархсан юм. Төд удалгүй чуулганы өөр нэг удирдагчийн сонгууль болж, гайхмаар нь хэдэн жилийн өмнө надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан Шиа эгч сонгогдлоо. Шиа эгч арай шинэ удирдагч болохоор амийн туршлага нь жаахан өнгөц байсан юм. Урьд нь хамт ажиллаж байхад эгчид тулгарсан зарим бэрхшээл, асуудлыг шийдвэрлэхэд миний туслалцаа хэрэг болдог байсан. Энэ удаад хамт ажиллахдаа би эгчээс чадварлаг байх нь гарцаагүй санагдлаа.

Нэг удаа гэртээ хариад Шиа эгчийн үлдээсэн зурвасыг оллоо. Эгч, Чэнши Чуулганы нэг бүлгийн удирдагч бодитой ажил хийж чадалгүй халагдах ёстой боллоо, бас яаралтай шийдвэрлэх хэрэгтэй өөр бодит асуудал байна гээд намайг очиж туслаач гэж хүссэн байлаа. Үүнийг бодоход, эгч намайг үнэхээр өөрөөсөө чадварлаг гэж боддог байж таарах нь гэж санагдсан, тэгж их хүндэлж байхад нь сайн ажиллаж, ичгэвтэр байдалд орчихгүй байх ёстой шүү дээ! Энэ талаар бодох тусмаа улам их баярлалаа. Би тэр цуглаан дээр очоод, Шиа эгч ажлын талаар нарийвчилсан ойлголттой, үнэний талаарх нөхөрлөл нь үе шаттай, бодитой гэдгийг олж мэдсэн юм. Өнгөрсөн хэдэн жилд нэлээд их ахиц гаргасан байгааг нь хараад гайхсан шүү. Би эгчээс чадварлаг болохоор ажил дээр эгчид ихээхэн удирдамж өгөх хэрэгтэй гэж бодсон, гэтэл эгч надаас дутахгүй мундаг юм шиг байлаа! Би үнэхээр бухимдаж, эгч санаачилгыг гартаа авах гэж байгаа мэт санагдсан болохоор би хүн болгонд хэн гэдгээ харуулах ёстой гэж бодсон юм! Тэгээд өчүүхэн ч хойрголж зүрхлэлгүй нөхөрлөлөө яаж эгчийнхээс илүү сайн болгох вэ гэж бодон тархиа гашилгалаа. Үүнээс болж нөхөрлөл минь ямар ч сонирхолгүй болж, өөрөө ч үүнээсээ ямар ч таашаал авалгүй, нэрээ хугалсан мэт санагдаж, үнэхээр гутарсан.

Тэр үеэс хойш Шиа эгчтэй өрсөлдөхөө больж ер чадаагүй юм. Нэг удаа цуглаан дээр Шиа эгч ах эгч нарын байдлыг олж мэдээд Бурханы холбогдох үгийг олж, дараа нь тэдгээрийг бодит туршлагатайгаа уялдуулан нөхөрлөх үед хүн болгон сонсонгоо толгой дохиж байгаа харагдлаа. Зарим нь тэмдэглэл хийж, зарим нь “Одоогоос бид явах замтай боллоо” гэцгээсэн. Үүнийг нь би бишрэх, атаархах зэрэгцлээ. Тэгээд юу бодож байсан гээч? “Одоо би хурдхан нөхөрлөл хийх ёстой юм байна. Юу ч боллоо гэсэн эгчтэй эн дүйцэхгүй мэт харагдаж болохгүй” гэж бодсон. Гэхдээ тэгж бодох тусам нөхөрлөх ямар ч юм санаанд орохгүй байлаа. Би Шиа эгчийг ялгаварлаж эхлэн, “Та ингэж их нөхөрлөх албатай юм уу? Хэлэх юм бүхнийг аль хэдийн хэлчих юм. Би энд зүгээр л дүлий дүмбэ оргиод, үзэмжээс цаашгүй сууж байдаг. Ингэж болохгүй ээ, би бардамналаа сэргээхийн тулд нөхөрлөл хийх ёстой” гэж бодсон. Эгчийг аяга ус уухаар завсарлах яг тэр үеэр би сандлаа урагш зөөн, нөхөрлөл хийж эхэллээ. Үнэхээр сайн юм хэлмээр байсан ч ер оновчтой болж өгөхгүй байх шиг байсан. Нөхөрлөл минь эмх замбараагүй байлаа. Ах эгч нар над руу хачин харц чулуудаж байгааг хараад сэдвээс бүрмөсөн хадуурснаа ухаарсан. Тэгээд маш эвгүй байдалд орж, газрын гаваар шургаад орчихмоор байлаа. Би өөрийгөө элэг доог болгосон юм. Ердөө л мундаг харагдахыг хүссэн ч хөгийн харагдаад дууссан. Өөрөө тайзан дээр гараад бүтэлгүйтлээ хүн болгонд харуулсан даа. Тэгээд намайг биш, эгчийг гэгээрүүллээ гэж Бурханыг зүрх сэтгэлдээ буруутгаж эхлэн, цаашдаа бусад ах эгч намайг юу гэж бодох бол гэхээс санаа зовлоо. Энэ талаар бодох тусам сэтгэл гонсойж, зүгээр л энэ нөхцөлөөс зугтчихмаар санагдаж, эгчтэй дахин хамт ажиллахыг хүсээгүй. Нэг удаа цуглаан дээр хоёр эгч жаахан тааруу байдалтай байсныг санаж байна, Шиа эгчийн нөхөрлөлийн дараа тэд огт дээрдээгүй юм. Би нөхөрлөл хийхэд туслаагүйгээр зогсохгүй бүр “Эгч асуудал шийдвэрлэж чаддаггүйг одоо хүн болгон харна, тэгээд намайг дорд үзэх зуураа эгчийг хүндэтгэхгүй” гэж бодсон. Тэр хэсэг хугацаанд би Шиа эгчтэй өрсөлдөх гэж байнга хичээн, сүнсний минь байдал улам харанхуйлж, нөхөрлөж байхдаа ямар ч гэрэлгүй болж, бэрхшээл, асуудалтай тулгарсан ах эгч нарыг хараад үүнийг нь яаж шийдвэрлэхээ мэдэхгүй байлаа. Орой болгон үнэхээр эрт зүүрмэглэж эхлэн, үүргээ биелүүлэхийн тулд өөрийгөө хүчлэх ёстой болж, зовлон минь нэмэгдсээр л байлаа. Тэгээд Бурханд залбирч, намайг авраач гэж гуйхаас өөр яаж ч чадаагүй.

Нэг өдөр сүнслэг үйл ажиллагаан дээр Бурханы үгийн энэ хэсгийг уншсан юм: “Байр суурь, нэр нүүр, нэр хүндийг хөндмөгц хүн бүрийн зүрх сэтгэл догдолсондоо булгилдаг бөгөөд та нар дор бүрнээ онцгойрч, алдаршиж, танигдахыг үргэлж хүсдэг. Тэмцэлдэх нь ичмээр бөгөөд Бурханы гэрт зөвшөөрөгддөггүй ч гэлээ хүн бүр бууж өгөхийг хүсэлгүй, оронд нь үргэлж тэмцэлдэхийг хүсдэг. Тэгээд тэмцэлдэхгүй бол сэтгэл чинь мөн л ханадаггүй. Хэн нэгэн онцгойрохыг харах үедээ чи атаархаж, үзэн ядаж, үүнийг шударга бус гэж боддог. ‘Би яагаад онцгойрч болдоггүй юм бэ? Яагаад дандаа тэр хүн онцгойрч, миний ээлж хэзээ ч ирдэггүй юм бэ?’ Дараа нь чи хорсол мэдэрдэг. Тэгээд үүнийгээ дарах гэж оролддог ч чаддаггүй. Чи Бурханд залбираад хэсэгхэн хугацаанд дээрддэг боловч иймэрхүү нөхцөл байдалтай дахиад тулгармагцаа үүнийг даван гарч чаддаггүй. Энэ нь төлөвшөөгүй биеийн хэмжээг харуулж байгаа бус уу? Хүн ийм байдалд унана гэдэг урхи бус уу? Эдгээр нь хүмүүсийг хүлдэг Сатаны завхарсан уг чанарын дөнгө юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үг миний байдлыг бүрэн илчилж, шууд л зүрхэнд хүрсэн. Би яагаад тийм хэцүү, ядаргаатай байдлаар амьдарч байгаагаа эргэцүүллээ. Үүний уг үндэс нь нэр алдар, байр суурь хүсэх хүсэл, бас миний дэндүү биеэ тоосон зан чанар байлаа. Энэ үүргийг дөнгөж хийж эхэлж байсан үеэ эргээд бодсон юм. Би ажилдаа багахан амжилт гаргаж, ах эгч нараас хүндлэл хүлээгээд өөрийгөө үнэхээр биширч, авьяас билигтэй гэж бодсон. Шиа эгчтэй хамт ажиллаж, эгч надаас сайн байгааг хараад би атаархуу, хэгжүүн болж, эгчтэй цаг үргэлж өрсөлдөж байсан. Эгчийг давж чадахгүй болохоороо сөрөг болж, гомдоллож, тэр ч бүү хэл үүрэгтээ уураа гаргасан. Тэр эгч нарын байдлыг Шиа эгч шийдвэрлээгүйг хараад би нөхөрлөлд нь туслаагүйгээр зогсохгүй, туслахаас татгалзаж, эгчийн бүтэлгүйтлээр бахаа хангаж, эгчийн эвгүй байдалд орохыг харахаар шийдсэн байсан. Үүнийг яалаа гэж үүргээ биелүүлэх гэх юм бэ? Чуулганы удирдагчийн хувьд би ямар ч хариуцлагагүй байж, чуулганы ажлын талаар, бас ах эгч нарын асуудал шийдвэрлэгдсэн эсэх талаар огт бодоогүй. Яаж эгчийн дээр гарч болох вэ гэж л бодож байлаа. Би маш аминчхан, жигшүүртэй, тун зальхай байж. Нэр хүнд, байр суурь тархийг минь илжрүүлсэн байсан. Нэр хүнд, байр сууриа хамгаалж чадаж л байвал ах эгч нарын асуудал шийдвэрлэгдэхгүй, чуулганы ажил хохирч байхыг харахад бэлэн байсан юм. Би тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгч болсон биш үү? Би ердөө тийм чухал үүрэг хүлээх үнэ цэнгүй байлаа. Бурхан үүнийг маш их зэвүүцэж, үзэн ядсан! Ингэж бодоод би цаг алдалгүй Бурханы өмнө очин залбирч, гэмшиж, нэр алдрын дөнгөнөөс мултрахад туслаач гэж Бурханаас гуйлаа.

Дараа нь Бурханы үгийн ийм хэсгийг уншсан юм: “Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; байр суурь, нэр нүүр, нэр хүндээ үргэлж бүү бод. Бас хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байхын тулд чадах бүхнээ хийж, хариуцлагаа биелүүлэхийн тулд чадлынхаа хэрээр хийж, байгаа бүхнээ өгсөн эсэхээ, мөн өөрийн үүрэг болон Бурханы гэрийн ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээр зүйлийг ахин дахин бодож үз, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы энэ үгийг уншаад зүрх сэтгэл минь даруй цэлмэж, би явах замтай болсон. Нэр хүнд, байр суурийн хүлээсээс чөлөөлөгдье гэвэл эхлээд зүрх сэтгэлээ зөв болгох ёстой байсан юм. Бурханы даалгаварт анхаарч, Бурханы хүслийг хайхарч, үүргээ яаж сайн биелүүлж болох вэ гэж бодох ёстой байлаа. Илүү их эерэг зүйл зүрх сэтгэлийг минь дүүргэснээр нэр хүнд, байр суурь, нэрэлхүү зан, алдар нэр гэх зэрэг сөрөг зүйлийг хаяхад илүү амархан болно. Намайг бусад нь мундаг гэж бодлоо гээд Бурхан сайшаадаг гэсэн үг биш, бас бусад нь намайг юу ч биш гэж бодлоо гээд Бурхан аврахгүй гэсэн үг биш гэдгийг би ухаарсан. Бурханд хандах хандлага, бас үнэнийг хэрэгжүүлж, үүргээ сайн биелүүлж чадах эсэх нь л чухал. Буруу эрэл хайгуулыг минь өөрчилсөн Бурханы гэгээрэлд би талархаж, Ли эгчтэй дахин өрсөлдөхийг хүсэлгүй Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэхийг л хүслээ. Тэр цагаас хойш ухамсартайгаар Бурханд залбирч, үүрэгтээ сэтгэл зүрхээ зориулж, чуулганы цуглаан дээр ах эгч нарын нөхөрлөлийг анхааралтай сонсож, зарим нэг асуудал олж илрүүлээд нухацтай тунгаан бодож, дараа нь Бурханы холбогдох үгийг олж, өөрийнхөө туршлагатай нэгтгэн нөхөрлөдөг байсан. Бас өөрийнхөө сул талыг нөхөхийн тулд Шиа эгчийн давуу талаас суралцлаа. Энэ маягаар хэрэгжүүлснээр хавьгүй илүү тайван, амгалан болж, байдал минь ч нэлээд сайжирч, Бурханд маш их талархсан. Гэхдээ нэр хүнд, байр суурь хүсэх хүсэл миний дотор маш гүн үндэслэсэн болохоор миний энэ сатанлаг уг чанар тохирох нөхцөл нь бүрдмэгц дахин цухалзлаа.

Нэг удаа нэг бүлгийн зарим асуудлыг зохицуулахаар явах гэж байсныг санаж байна, Шиа эгч намайг яг гарч явтал, тэр бүлгийн асуудал жаахан ээдрээтэй болохоор өөрөө надтай цуг явмаар байна гэсэн. Эгчийн ингэж хэлэхийг сонсоод, аз жаргалын мэдрэмж минь унтарлаа. “Та л ганцаараа асуудал шийдвэрлэж чаддаг гэж бодоо юу? Та зүгээр л онгироод байгаа юм биш үү? Даргын өмнө ингэж хэлж байгаа чинь ямар учиртай юм бэ Та албаар намайг муухай харагдуулах гээд байгаа юм биш үү?” гэж бодсон. Тухайн үед үнэхээр сэтгэл гонсгор байлаа. Эцэст нь би ганцаараа явсан ч гонсойсон сэтгэлээ засаж чадалгүй, тийш явах замдаа Шиа эгчийн талаар маш их гомдоллосоор бүр цуглааны газраа ч олж чадалгүй буцах ёстой болсон юм. Би маш их гутарч байлаа. “Би үнэхээр ийм нэмэргүй юм гэж үү? Цуглааны газар ч олж чадахгүй юм. Дарга намайг юу гэж бодно оо? Энэ удаад үнэхээр ичгэвтэр байдалд орлоо!” гэж бодсон. Буцаж очин бусад эгчтэй уулзах үедээ тэдэнтэй ярилцмааргүй байсан.

Маргааш нь Шиа эгч бид хоёр хэдэн ажил амжуулахаар чуулган руу тус тусдаа явах үеэр би дахиад л сэтгэлийн хямралд орлоо. “Өөрийгөө юу гэж боддог чинь надад хамаагүй, хэн нь мундаг хийхээ харъя л даа!” гэж бодож байсан. Тэгээд чуулган дээр идэвх дүүрэн очоод ажилдаа шууд л ханцуй шамлан орж, даруйхан нөхөрлөж, ажил хуваарилж эхэллээ. “Энэ удаад би үнэхээр маш их зүтгэл гаргасан. Эндээс үр дүн гарах нь лавтай, тэгээд би Шиа эгчийн урд гарна” гэж бодсон юм. Дараа нь хамтран зүтгэгчдийн уулзалт дээр би үүрэгтээ хамгийн бага үр дүнд хүрсэн гэдгээ олж мэдлээ. Ийм юм болно гэж зүүдлээ ч үгүй явсан. Тэр мөчид хамаг найдлага минь тасарч, хэчнээн шаргуу ажиллалаа ч Шиа эгчийг давж хэзээ ч чадахгүйгээ мэдэрсэн юм. Тэр хэсэг хугацаанд Шиа эгчийг оройтож ирэх болгонд дарга маань анхаарал тавьж байгааг хараад би гадуурхагдаж байх шиг санагдаад эгчид үнэхээр атаархлаа. Бүх зүйл дээр эгч надаас сайн байж, даргад өндрөөр үнэлэгдэж байгааг хараад би дахиж хэзээ ч хүндлэл хүлээхгүй юм шиг санагдсан. Бүлгийн удирдагч байх нь чуулганы удирдагч байснаас дээр юм байна. Ядаж л ах эгч нар намайг хүндэлж, дэмжинэ гэж бодсон юм. Том газар жижгэрч байснаас жижиг газар томрох нь дээр гэж санагдсан. Гомдол минь ундарсаар л байлаа. Тийм орчинд байхыг үнэхээр эсэргүүцэж, тэндээс аль болох хурдан гарах юм сан гэхээс тэсэн ядаж, байдал минь улам бүр муудаж байсан юм. Шиэ эгчид атаархаж, хорсож, эгчээс болоод онцгойрч чадахгүй байгаа юм шиг санагдсан. Бас “Эгч зүгээр л үүрэгтээ ямар нэг алдаа гаргаад, нэг тийшээ шилжвэл сайхан аа” гэж бодлоо.

Өөрийгөө огт эргэцүүлэлгүй нэр хүнд, хувийн ашиг сонирхлын төлөө тэмцэх ийм байдалд байнга амьдарч байсан болохоор удалгүй Бурханы сахилгажуулалт над дээр ирсэн. Нэг удаа би өөр хэдэн удирдагчтай хамт цуглаан хийхээр зохицуултал хэн ч ирээгүйгээр зогсохгүй, буцаж явах замд маань дугуй хагарч, бас төд удалгүй нуруу айхтар их өвдсөн юм. Өвдөж, хавдаад, өвдөлтөө тэвчихэд хэцүү байлаа. Бүр үүргээ биелүүлж чадахгүй болохдоо тулсан шүү. Тэгээд Бурханы ийм үг санаанд орсон юм: “Өнөөдөр та нарт хамтдаа эв эетэй ажиллах шаардлага тавьсан нь Еховагийн израильчуудаас шаардаж байсан үйлчлэлтэй төстэй: Эс бөгөөс зүгээр л үйлчлэл хийхээ боль(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Израильчууд шиг үйлчил). Энэ намайг айлгасан. Бурхан намайг үүргээ биелүүлэх боломжгүй болгох гэсэн юм болов уу? Дараа нь Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншлаа: “Тэмцэх тусам чинь харанхуй чамайг улам хүрээлж, атаархал, үзэн ядалт улам их мэдрэгдэж, олж авах гэсэн хүсэл чинь улам ихэснэ. Олж авах гэсэн хүсэл ихсэх тусам олж авч чадахгүй бөгөөд бага олж авах тусам үзэн ядалт чинь нэмэгдэнэ. Үзэн ядалт чинь нэмэгдэх тусам чи дотроо улам хар бараан болно. Дотроо хар бараан болох тусмаа чи үүргээ улам муу гүйцэтгэнэ; үүргээ муу гүйцэтгэх тусмаа улам хэрэггүй болно. Энэ бол хоорондоо холбоотой, ёрын тойрог юм. Хэрвээ чи үүргээ сайн гүйцэтгэж хэзээ ч чаддаггүй бол аажмаар таягдан хаягдана(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы хатуу үг намайг айлгаж, чичрүүллээ. Би халдахыг огт хүлцдэггүй Бурханы зөвт зан чанарыг мэдэрч чадсан юм. Ялангуяа Бурханы үгээс, “Хэрвээ чи үүргээ сайн гүйцэтгэж хэзээ ч чаддаггүй бол аажмаар таягдан хаягдана” гэж уншаад, зайлшгүй аюулд байгаагаа үнэхээр мэдэрсэн. Төд удалгүй Шиа эгч, “Чуулганы ажил үнэхээр бүх талаар уруудаж байна…” гэж хэлэхийг сонслоо. Эгч маш их санаа зовсондоо уйлж эхэлсэн. Дараа нь, бидний сайн хамт ажиллаж чадахгүй байгаагийн мөн чанарыг дарга маань шинжлээд, энэ нь Бурханы гэрийн ажлыг үймүүлж, сүйтгэж байна гэж хэлснийг саналаа. Би тэр талаар үргэлжлүүлэн бодож зүрхлэлгүй шууд л залбирч, эрж хайхаар Бурханы өмнө яаран очсон юм. Нэр хүнд, байр суурь хөөцөлдөж, бусдад атаархах нь Бурханы хүсэлд нийцдэггүйг би маш сайн мэдсээр байж яагаад тийм муу зүйлийг эрэлхийлэхээ больж чадаагүй юм бол?

Дараа нь Бурханы үгийн бас нэг хэсгийг уншсан. “Сатан, алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр, ашиг хонжооны төлөө өөрсдөдөө байгаа бүхнийг золиосолдог ба алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч үнэлгээ, шийдвэр гаргана. Ийм маягаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг ба тэдгээрээс ангижрах хүч ч, зориг ч хүнд байдаггүй. Хүмүүс өөрийн мэдэлгүйгээр энэ гав дөнгийг зүүж, асар их хүндрэлтэйгээр урагшаа арай ядан сажилдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас зайлж, Түүнээс урваж, улам хорон муу болдог. Тиймээс, ийм маягаар Сатаны алдар нэр, ашиг хонжооны дунд үе удам ээлж дараалан сүйрдэг. Сатаны үйлдлийг одоо харвал өөдгүй муу сэдэл нь туйлын жигшүүртэй бус уу? Магадгүй өнөөдөр ч гэсэн та нар Сатаны өөдгүй муу сэдлийг нэвт шувт харж чадахгүй байгаа, учир нь алдар нэр, ашиг хонжоогүйгээр хүн амьдарч чадахгүй гэж та нар боддог. Хэрвээ хүмүүс алдар нэр, ашиг хонжоог ардаа орхих л юм бол өмнөх замаа харж чадахаа больж, өөрсдийн зорилгыг харж чадахаа болих бөгөөд ирээдүй нь харанхуй, бүүдгэр, бүрхэг болно гэж боддог(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI). Бурханы үгийн илчлэлээс би асуудлын уг үндсийг олж чадсан юм. Би бага байхаасаа сургуульд суралцаж, нийгмийн нөлөөнд автсан болохоор нэр хүнд, байр суурийн араас хөөцөлдөхгүй байж огт чадаагүй. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчрах”, “Нэг ууланд хоёр бар багтдаггүй”, “Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг”, “Хүн явсан газар бүрдээ нэрээ үлдээдэг, галуу ниссэн газар бүрдээ ганганадаг” гэх мэт сатанлаг гүн ухаан, төөрөгдөл зүрх сэтгэлийн минь гүнд суусан байсан. Би эдгээрийг дагаж амьдрах үг гэж үзэж, амьдралд эрэлхийлэх зорилгоо болгосон. Дэлхий ертөнцөд ч бай, Бурханы гэрт ч бай, бусдад өндрөөр үнэлэгдэхийг л эрэлхийлсэн. Хаа ч байлаа гэсэн анхаарлын төвд орж, бүх хүнээр хүндлүүлэхийг хүссэн. Энэ л утга учиртай амьдрах цорын ганц арга гэж бодсон юм. Хэв чанар минь хэзээ ч тийм сайн байгаагүй, бас би юунд ч гойд сайн байгаагүй боловч зүгээр л хэн нэгний дор орохыг тэвчиж чадаагүй. Хэн нэгэн надаас дээр байвал үнэхээр гутарч, өөрийн эрхгүй тэдэнтэй тэмцэлдэж, өрсөлдсөн. Амжилтад хүрэхийн тулд элдэв юм сэдэх гэж оролддог байлаа. Чадахгүй бол атаархаж, тэднийг үзэн ядаж, өөрөөсөө бусад бүх хүнийг буруутгадаг байсан. Тэгж амьдрах үнэхээр муухай байсан юм. Нэр хүнд, байр суурь эрэлхийлэх нь зөв зам ердөө ч биш, тэгэх тусмаа би улам биеэ тоож, явцуу бодолтой болсон гэдгээ эцэст нь харсан. Хүний ямар ч төрхгүй, илүү аминчхан, харгис болсон байсан юм. Тэгээд Шиа эгчийг харсан: Эгч үүргээ мөс чанартай, нухацтай хийдэг, нөхөрлөл нь гэрэлтэй байлаа. Бас ах эгч нарын бодит бэрхшээлийг шийдвэрлэж чаддаг, энэ нь бусдад төдийгүй чуулганы ажилд ашиг тустай, сайн сайхан, Бурханыг тайтгаруулж чадах зүйл байсан. Гэтэл би эгчийг бусдын анхаарлыг өөртөө татаж байна гэж үргэлж бодон, өө эрж, атаархдаг байсан болохоор эгчийн эсрэг өрөөсгөл хандлагатай болсон. Тэгээд эгчийг бүтэлгүйтэж, халагдаасай гэхээс тэсэж ядаж байж. Би сэтгэлийнхээ угт хэчнээн хорлонтой байснаа олж харсан юм! Бурхан үнэнийг эрэлхийлж, Өөрийнх нь хүслийг анхаардаг хүн олшрохыг харна гэж найддаг, үүргээ биелүүлж чадна гэдэг Бурханыг сэтгэл хангалуун болгоно гэсэн үг. Харин би нэр хүнд, албан тушаалаа хамгаалах гэж зүтгээд үүргээ биелүүлсэн ах эгч нарыг тэсвэрлэж чадаагүй. Тэдэнд атаархаад, тэвчиж ч чаддаггүй байсан. Ингэснээрээ би Бурханы эсрэг явж, Бурханыг эсэргүүцэж байсан биш үү? Энэ нь Бурханы гэрийн ажлыг үймүүлж байсан биш үү? Диавол Сатанаас би юугаараа өөр юм бэ? Дээрээс нь, нэр хүнд, албан тушаалын төлөө талцаж, ялихгүй тэмцэл хийдэг, өрсөлдөгчөө буулган авахын тулд яахаас ч буцдаггүй, дайснаа дарж, хүмүүсийг дарладаг Коммунист Намын тэр бүх албан тушаалтан байна. Тэд хэчнээн их мууг хийж, хэр олон хүнийг хүйс тэмтэрсэн юм, бүү мэд! Эцсийн эцэст тэд өөрсдийгөө сүйрүүлж, үхэх үедээ тамд шийтгүүлдэг. Тэгвэл яагаад тэд тийм байдлаар төгсдөг юм бэ? Нэр хүнд, албан тушаалыг бүхнээс дээгүүрт тавьдаг учраас тэр биш үү? Тэгээд өөрийнхөө ааш авирыг хартал тэднийх шиг муу биш ч гэлээ, мөн чанартаа адилхан байлаа. Би сатанлаг гүн ухаан, хуулийн дагуу амьдарч, илчилсэн зан чанар минь биеэ тоосон, зальхай, харгис байсан. Би ямар ч хүний төрхгүй чөтгөрийг амьдран харуулж байж. Бурхан үүнийг зэвүүцэж, үзэн ядахгүй байж яаж чадах билээ? Тийм байдлаар сахилгажуулалт амссан нь Бурханы зөвт зан чанар над дээр ирсэн хэрэг, хамгийн гол нь намайг гэх Бурханы аврал юм. Энэ бүхнийг ухаараад Бурханы өмнө даруйхан очиж залбирлаа. “Өө Бурхан минь, би үнэнийг эрэлхийлээгүй. Зүгээр л нэр хүнд, байр суурь хөөцөлдөж байж. Сатан намайг завхруулсан, би хүнтэй огт төсгүй. Нэр хүнд, байр сууриа алдах үедээ цаашид үүргээ биелүүлэхийг хүсэлгүй, Танаас урвахын ирмэгт байлаа. Бурхан минь, би Танд гэмшмээр байна. Таныг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэнийг эрэлхийлж, эгчтэйгээ хамтарч, үүрэгтээ ул суурьтай баймаар байна” гэсэн.

Дараа нь Шиа эгчид сэтгэлээ бүрэн уудалж, нэр хүнд, ашиг хонжооны төлөө эгчтэй өрсөлдөж байсан арга замаа шинжилж, бас намайг ажиглаж, туслаач гэж эгчээс гуйсан. Дараа нь бид үүрэгтээ илүү саадгүй хамтран ажиллаж чадсан. Заримдаа би нэр хүнд, ашиг хонжоо хүссээр байсан ч сатанлаг зан чанар минь цухалзаж байгааг хурдхан олж харж чаддаг болж, тийм маягаар цааш явахын уг чанар, үр дагаврыг бодоод Бурханд яаран залбирч, анхааралтайгаар бодож үзээд, очиж, эгчийнхээ нөхөрлөлийг чин сэтгэлээсээ сонсоод, давуу талаас нь суралцдаг. Нөхөрлөлдөө юм орхигдуулахыг нь хараад шуудхан хэлж өгдөг. Тиймэрхүү үед, хүн болгонд ашиг тус хүртээхийн тулд яаж тодорхой нөхөрлөх талаар боддог юм. Тийм цуглаан хүн болгонд үнэхээр сургамжтай санагддаг, би ч тэдгээрээс юм олж авдаг шүү. Зүрх сэтгэл минь эрх чөлөөтэй, тайван амгалан байгаа. Яг Бурханы үгэнд хэлдгээр, “Хэрвээ чи хариуцлагаа биелүүлж, даалгавар, үүргээ гүйцэтгэн, аминчхан хүслээ хойш тавьж, хувийн санаархал, сэдлээ орхиж, Бурханы хүслийг анхаарч, Бурханы болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн түрүүнд тавьж чадвал хэсэг хугацаанд ингэж туулсныхаа дараа энэ нь амьдрах сайн арга зам мөн гэдгийг мэдэрнэ. Энэ бол жигшүүрт, өөдгүй хүн байлгүй, чигч шударга амьдарч, мөн явцуу сэтгэлгээтэй, олхиогүй, жигшүүртэй байхын оронд төв чигч амьдарч байгаа хэрэг юм. Энэ бол хүний амьдран харуулах ёстой дүр төрх бөгөөд хүний хийх ёстой зүйл юм. Яваандаа чиний зүрх сэтгэл дэх, өөрийн ашиг сонирхлыг хангах гэсэн хүсэл чинь багасна… тийнхүү амьдрах нь утга учиртай, хангалттай гэж боддог байдалд шилжинэ. Чиний сүнс ул суурьтай, амар амгалан, сэтгэл ханамжтай болно. Чи өөрийн сэдэл, ашиг сонирхол, аминч хүслийг орхисны үр дүнд ийм байр байдалтай болно. Чи үүнийг олж авсан байх болно(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үгээр амьдрах хэчнээн сайхныг би бүрэн ухаарсан. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply