Аврагдахад байр суурь шаардлагатай юу?

2022-05-30

И Шүн, Хятад

Би олон жил гэрээсээ хол удирдагчаар ажиллаж, хэд хэдэн чуулган хариуцаж байлаа. Төрөлхийн зүрхний өвчтэй ч эрүүл мэндийн ноцтой асуудал ер гарч байсангүй. Гэвч сүүлийн хоёр жил нас явахын хэрээр оюун санаа, бие махбодын хувьд урьдынх шигээ байхаа больж, жаахан орой унтахад маргааш нь ядарч, бүх бие сульдаж, бас зүрх нэг л биш болж. Өнгөрсөн намар удирдагч үүнийг харгалзан үзэж, удирдагчийн ажлын их стрессийг миний бие цаашид дийлэхгүй гэж айсан учраас намайг эрүүл мэнддээ анхаарч, хийж чадах үүргээ л гүйцэтгэ гэсэн юм. Ийм юм сонсоод үнэхээр сэтгэл гонсойж, энэ нь үүрэгтээ сайн үйл хийх шийдвэрлэх чухал цаг шиг санагдсан юм. Шилжиж, удирдагч биш зүгээр л ердийн итгэгч байснаар хэрэгжүүлэх боломж цөөхөн гарч, удаанаар үнэнийг сурч, бодит байдал руу орсноор аврагдах боломж минь багасна. Энэ нь ах, эгч нарын асуудлыг үргэлж шийдэж, хурднаар үнэнд орж, үнэнийг сурдаг, аврагдах илүү магадлалтай удирдагч байхтай адилгүй. Бурхан энэ нөхцөл байдлаар намайг илчилж, таягдах гэж байгаа юм биш биз гэж бодогдсон. Ингэж бодоод би улам гонсойж, нулимсаа барьж чадсангүй.

Надад ямар байгааг олж мэдээд нэг эгч надтай нөхөрлөж, үүнд Бурханы сайн хүсэл агуулагдаж байгаа, Бурханы хүслийг ойлгохгүй үедээ бид эхлээд захирагдаж, илүү их залбирч, эрж хайх ёстой болохоос буруу ойлгож, гомдоллох ёсгүй гэлээ. Эгчийн нөхөрлөл надад, энэ нь санамсаргүй тохиолдоогүй, үүнд миний эрж хайх, орох үнэн байх ёстой, би захирагдах ёстой гэдгийг сануулсан юм. Гэвч хэдий захирагдана гэж хэлсэн ч би үнэхээр гонсойсон хэвээр байлаа. Шөнө сэрэх үедээ энэ тухай бодож, унтаж чадалгүй орондоо хөрвөөн, ахин дахин бодсоор байсан. “Би энэ олон жил итгэсэн, тэгтэл Бурханы ажил шийдвэрлэх мөчид байх үед удирдагчийн үүрэг гүйцэтгэх боломжоо алдаж, ердийн л нэг итгэгч боллоо. Надад аврагдаж, төгс болгуулах найдвар үлдсэн гэж үү?” Сэтгэл улам их үймэрч, үүнтэй нүүр тулахыг хүсээгүй. Үлдэж, удирдагчаар ажилласаар байхыг хүссэн ч бие минь муудвал чуулганы ажлыг хойш татах вий гэж бас айж байлаа. Чуулганы ажлыг биш, зөвхөн өөрийгөө бодоод хувиа хичээж болохгүй шүү дээ.

Сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би антихристүүд үүргийнхээ өөрчлөлтөд яаж ханддаг тухай Бурханы үгийн хоёр хэсгийг уншиж, уг чанар, эрэл хайгуулынхаа талаар жаахан ойлгосон. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэвийн нөхцөлд, хүн үүрэгтээ гарсан өөрчлөлтийг хүлээн авч, дуулгавартай байх ёстой. Гэхдээ тэд өөрсдийгөө эргэцүүлж, асуудлын мөн чанарыг таньж, өөрсдийнхөө дутагдлыг таних ёстой. Энэ нь маш ач тустай зүйл бөгөөд хүмүүс хүрэхэд тун амархан байдаг. Үүрэгт гардаг өөрчлөлтүүд бол давшгүй даваа биш; хэн ч тодорхой тунгаан бодож, зүй зохистой хандаж болохуйц энгийн байдаг. Иймэрхүү зүйл тохиолдох үед хэвийн хүн ядаж л дуулгавартай байж, өөрийгөө эргэцүүлсний ач тусыг хүртэж, үүргийнх нь гүйцэтгэл шаардлага хангаж байгаа эсэхийг илүү үнэн зөв үнэлж чадна. Гэхдээ антихристүүдийн хувьд тийм байдаггүй. Юу ч тохиолдлоо гэсэн тэд хэвийн хүмүүсээс өөр байдаг. Энэ ялгаа хаана оршдог вэ? Тэд дуулгаваргүй; идэвх санаачилгатайгаар хамтран ажилладаггүй, үнэнийг өчүүхэн төдий ч хайдаггүй. Харин ч үүнд дургүйцэж, үүнийг эсэргүүцэж, задлан шинжилж, судалж, ‘Намайг яагаад өөр тийш нь шилжүүлж байгаа юм бэ? Би яагаад одоогийн үүргээ биелүүлээд байж болдоггүй юм бэ? Би үнэхээр сайн тохирохгүй байгаа юм болов уу? Тэд намайг халж, хасах гэж байгаа юм болов уу?’ гэж таамаглан тархиа гашилгадаг. Тэгээд тохиолдсон зүйлийг сэтгэлдээ ахин дахин бодож, эцэс төгсгөлгүй задлан шинжилж, бодлогоширсоор байдаг. Юу ч болоогүй бол тэд зүв зүгээр, харин ямар нэгэн зүйл болбол зүрх сэтгэл нь далайн шуурга адил үймрэн хөвсөлзөж, тархи толгой нь асуултаар дүүрдэг. Гаднаа бол асуудлыг тунгаан бодохдоо бусдаас илүү юм шиг харагдаж болох ч үнэндээ антихристүүд жирийн хүмүүсээс илүү ёрын муу байдаг. Энэхүү ёрын муу нь хэрхэн илэрдэг вэ? Тэдний бодол туйлширсан, төвөгтэй, нууцлаг байдаг. Хэвийн хүн буюу мөс чанар, эрүүл ухаантай хүний санаанд орохгүй зүйлс антихристийн хувьд түгээмэл тохиолддог. Үүрэгт нь энгийн зохицуулалт хийвэл хүмүүс дуулгавартай хандлагаар хариулж, Бурханы гэрийн хий гэснийг хийж, чадах зүйлээ хийж, юу ч хийлээ гэсэн бүх зүрх сэтгэлээрээ, байдаг хүчээрээ, чадлынхаа хэрээр сайн хийх ёстой. Бурханы хийсэн зүйл алдаагүй байдаг. Ийм энгийн үнэнийг багахан мөс чанар, эрүүл ухаанаар хэрэгжүүлж болох байтал антихрист ингэж чаддаггүй. Үүрэгт өөрчлөлт хийх болоход антихрист даруйхан учирлаж, хуурамч үндэслэлээр төөрөлдүүлж, эсэргүүцэж, сэтгэлийнхээ гүнд үүнийг хүлээн авахаас татгалздаг. Тэдний зүрх сэтгэлд яг юу байдаг вэ? Хардалт, эргэлзээ байдаг бөгөөд дараа нь тэд элдэв янзын арга ашиглан бусдыг шалгаадаг. Тэд үг, үйлдлээрээ байдлыг тандаж, тэр ч бүү хэл хүмүүсийг үнэнээ хэл, үнэнч шударгаар ярь гэж цадиггүй аргаар албадаж, уруу татдаг… Антихристүүд үүрэгт нь гарсан өөрчлөлтийн талаар тэгтлээ сүржигнэж, тийм их төвөг удаж, тийм том үймээн тарихын тулд боломжтой бүх аргаар үзнэ гэж хэний ч санаанд багтахгүй. Яагаад тэд энгийн юмыг тэгтэл нь ээдрээтэй болгоно вэ? Үүнд ганц л шалтгаан бий: Антихристүүд Бурханы гэрийн зохицуулалтыг хэзээ ч дуулгавартай дагадаггүй бөгөөд өөрсдийн үүрэг, алдар нэр, байр суурийг ерөөл хүртэх найдлага, ирээдүйн хүрэх газартайгаа байнга нягт холбодог. Тэд: ‘Үүрэг, нэр төр, байр сууриа алдмагц ерөөл хүртэх ямар ч найдлагагүй болно. Тэгвэл амиа алдаж байгаатай адил болохоор хайнга байж болохгүй! Иймээс би ерөөлөө баллахгүйн тулд Бурханы гэрийн удирдагч, ажилчдаас сэрэмжлэх ёстой. Би үүрэг, нэр төр, байр сууриа хамгаалах ёстой, тэгж байж л ерөөл хүртэнэ гэж найдаж болно. Манай ах эгч нар, удирдагч, ажилчид найдваргүй. Ерөөл хүртэхийн тулд би өөртөө л найдаж болно’ гэж боддог. Ерөөгдөх нь тэнгэрээс өөрөөс нь илүү агуу, аминаас илүү агуу, зан чанарын өөрчлөлт, хувийн авралаас илүү чухал, стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл байхаас илүү чухал гэж антихрист үздэг. Стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл байж, үүргээ сайн биелүүлж, аврагдах нь бүгд бараг дурдахын ч хэрэггүй ялихгүй зүйл, харин ерөөл хүртэх нь насан туршдаа хэзээ ч мартахааргүй цорын ганц зүйл гэж боддог. Тэд их бага юутай ч тулгарлаа гэсэн туйлын сэрэмжтэй, анхааралтай байдаг бөгөөд ямагт өөрсдөдөө гарах гарц үлдээдэг. Тиймээс үүргийг нь тохируулах үед тушаал дэвшүүлбэл антихрист өөрт нь ерөөгдөх найдвар байна гэж бодно. Хэрвээ багийн удирдагчаас багийн удирдагчийн туслах эсвэл багийн удирдагчийн туслахаас багийн жирийн гишүүн болгож тушаал бууруулбал, аль эсвэл ямар ч үүрэггүй болбол үүнийг томоохон асуудал гэж үзэж, ерөөл хүртэх найдлага хомс байна гэж боддог. Энэ ямаршуу үзэл бодол вэ? Зөв үзэл бодол мөн үү? Яавч биш. Ийм үзэл бодол утгагүй(Антихристүүдийг илчлэх нь номын “Байр суурь юм уу ерөөл хүртэх найдвар үгүй үед тэд ухрахыг хүсдэг”). “Антихристүүдийн хувьд байр суурь өндөр эсвэл доогуур байх нь ерөөл их, бага байхтай тэнцүү байдаг. Бурханы гэр бүлийн дунд ч бай, өөр бусад бүлэгт ч бай, тэдний хувьд хүмүүсийн байр суурь, зэрэглэл нарийн тодорхойлогдсон байдаг, эцсийн үр дүн нь ч мөн адил; энэ амьдралд Бурханы гэрт хүний байр суурь хэр өндөр байх, хэр их эрх мэдэлтэй байх нь дараагийн ертөнцөд хүртэх ерөөл, шагнал, титэмтэй нь тэнцүү байдаг, тэдгээр нь шууд холбоотой. Бурхан хэзээ ч ингэж хэлээгүй, хэзээ ч иймэрхүү зүйл амлаагүй, харин антихристийн дотор л ийм бодол төрнө… Антихристүүд шиг хүмүүс бага зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай гэж та нар хэлэхгүй гэж үү? Тэд зүгээр л туйлын ёрын муу! Бурхан юу гэж хэлэх нь хамаагүй, тэд анхаарал хандуулдаггүй, хүлээж авдаг ч үгүй(Антихристүүдийг илчлэх нь номын “Байр суурь юм уу ерөөл хүртэх найдвар үгүй үед тэд ухрахыг хүсдэг”).

Антихристүүд ерөөл, шагналд л итгэдэг гэдгийг Бурханы үг харуулж байна. Тэд янз бүрийн үүргийг ангилж, дээд, доод байр суурийг их, бага ерөөлтэй нягт холбож, байр суурьгүй бол аврагдах бараг боломжгүй гэж боддог учраас Бурханыг буруу ойлгож, буруутгаж, бүр өөдөөс нь тэмцдэг. Тэд өөрсдийн ашиг сонирхол, ерөөлийг л анхаарахаас биш, хэзээ ч үнэнийг эрж хайж, сургамж авдаггүй, Бурханыг гэх хүндлэл, дуулгавартай байдал үнэхээр байхгүй, уг чанартаа ёрын муу, хорон санаатай байдаг. Зан авираа бодохоор би яг антихрист шиг байж. Би байр сууриа ерөөлтэйгөө холбосон тул үүргийн хэвийн өөрчлөлтөд зөв зохистой хандаж чадаагүй, толгойд олон юм эргэлдэж, удирдагч байж чадахгүй бол, байр суурьгүйгээр аврагдах боломж минь багасна гэж бодсон. Гэвч үнэндээ Бурханы гэр хүн бүрийн үүргийг зарчим, бодит нөхцөл байдлынх нь дагуу зохицуулдаг. Би эрүүл мэндийн асуудалтай байсан. Удирдагч хүнд ажил мундахгүй, стресс ихтэй учир миний бие дийлэхгүй, үүрэг минь хөсөрдөх байсан. Намайг буцаан ирүүлж, чадах ажлыг минь өгөх нь надад ч, чуулганд ч аль алинд нь хэрэгтэй. Даанч би буруу ойлгосон, сэжиглэсэн. Удирдагч намайг буцаж ирэх хэрэгтэй гэхэд удирдагч л биш бол би дорд байр суурьтай болж аврагдах, ерөөгдөх найдваргүй болно гэж шууд бодогдсон. Ерөөгдөхгүй гэж бодоход итгэл дэх цор ганц найдвар минь бөхөх шиг санагдаж, гэнэт л урам зориггүй болсон. Би юмыг үнэний зарчим биш, хувийн ашиг сонирхлынхоо үүднээс хардаг байснаа ухаарсан. Хүсэл минь биелэхгүй байх үед Бурхан намайг илчилж, таягдахын тулд тэр нөхцөл байдлыг ашиглаж байна гэж бодсон. Би ёрын муу, зальхай уг чанартайгаа харсан. Би Бурханыг яг л завхарсан хүн төрөлхтөн шиг эрх тэгш байдал, шударга ёс байхгүй, байр суурь, үүрэгт үндэслэн биднийг хэмжиж, үр дүнг маань тодорхойлдог гэж төсөөлж, байр суурьтай байвал Бурхан аварна, эс бөгөөс аврахгүй гэж бодсон. Энэ Бурханы зөвт байдлыг үгүйсгэж, доромжилсон хэрэг биш үү? Энэ олон жил Бурханд итгээд би Бурханыг огт ойлгоогүй, дуулгавартай байгаагүйгээ харсан. Бурхан тэр нөхцөл байдлаар намайг илчлээгүй бол миний эрэл хайгуул хэчнээн буруу байсныг би ухаарахгүй байсан. Тийм маягаар үргэлжлүүлсэн бол эцэст нь антихрист шиг Бурханаар таягдуулах байсан.

Дараа нь би Бурханы үгээс хоёр хэсгийг уншиж, буруу үзэл бодлоо олж харсан юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Зарим хүн аврагдана гэж юу гэсэн үг болохыг тодорхой мэддэггүй. Зарим хүн Бурханд олон жил итгэсэн байх тусмаа аврагдах магадлал ихтэй гэж итгэдэг. Сүнслэг сургаал ойлгодог байх тусмаа аврагдах магадлал ихтэй гэж зарим хүн боддог, эсвэл зарим нь чуулганы удирдагч, ажилчид гарцаагүй аврагдана гэж боддог. Эдгээр нь бүгд хүний үзэл, төсөөлөл юм. Гол нь та нар аврал гэж юу гэсэн үг болохыг ойлгох ёстой. Аврагдана гэдэг нь үндсэндээ Сатаны нөлөөнөөс, нүглээс чөлөөлөгдөж, жинхэнээсээ Бурхан руу эргэж, Бурханыг дуулгавартай дагана гэсэн үг юм. Нүглээс, Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөхийн тулд юу эзэмшсэн байх ёстой вэ? Үнэнийг. Хүмүүс үнэнийг олж авна гэж найдаж байвал Бурханы олон үгээр зэвсэглэж, тэдгээрийг туулж, хэрэгжүүлж чаддаг байх ёстой, тэгснээр үнэнийг ойлгоно. Тэгсэн цагт л аврагдаж чадна. Хүн аврагдаж чадах эсэх нь хэдэн жил Бурханд итгэсэн, хэчнээн их мэдлэгтэй байх, хэчнээн их зовдог, ямар авьяас, ур чадвартай байхтай огт хамаагүй. Авралтай шууд хамааралтай цорын ганц зүйл нь хүн үнэнийг олж авах чадах эсэх юм. Чи хэр их үнэнийг жинхэнээсээ ойлгож, Бурханы хэр олон үг чиний амь болсон бэ? Бурханы бүх шаардлагаас чи аль руу нь орж чадсан бэ? Бурханд итгэсэн он жилүүддээ чи Бурханы үгийн бодит байдалд хэр их орж чадсан бэ? Хэрвээ чи мэдэхгүй, эсвэл Бурханы үгийн ямар ч бодит байдалд орж чадаагүй бол үнэндээ чамд аврагдах найдвар байхгүй. Чи яавч аврагдаж чадахгүй. Өндөр түвшний мэдлэг эзэмшсэн, удаан хугацаанд Бурханд итгэсэн, сайхан харагддаг, сайн ярьж чаддаг чинь, эсвэл хэдэн жил удирдагч юм уу ажилчин байсан чинь хамаагүй. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэггүй, Бурханы үгийг зохих ёсоор хэрэгжүүлж, туулдаггүй, жинхэнэ туршлага, гэрчлэлгүй бол чамд аврагдах найдвар байхгүй(“Эцсийн өдрүүдийн Христийн яриа” ном). “Би хүний нас, зэрэг зиндаанд үндэслэж бус, туулсан зовлон шаналлын хэмжээ, ялангуяа өрөвдүүлж буй түвшинд нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн ч бас шийтгүүлнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хэн ч өөрчилж чадахгүй зүйл юм. Тиймээс шийтгүүлдэг бүх хүн Бурханы зөвт байдлын улмаас тийнхүү шийтгүүлж, тоймгүй олон муу үйлийнхээ залхаан цээрлүүлэлтийг амсдаг юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд). Энэ хэсгүүд сэтгэлийг минь их хөдөлгөсөн. Аврагдах нь удирдагч байх, байр суурьтай байхтай ямар ч хамаагүй, Сатаны завхарсан зан чанараа хаяж, Бурханд захирагдахаар ирэх нь л гол нь юм. Үнэнийг хэрэгжүүлдэг, завхралаа цэвэрлүүлдэг, Бурханд захирагдаж, үгээр нь амьдардаг хүмүүс л үнэхээр аврагдаж чадна. Ямар ч үүрэг гүйцэтгэдэг бай харьцалт туулах үедээ үнэнийг хүлээн авч, өөрийгөө эргэцүүлэхэд төвлөрч, завхрал, алдаагаа Бурханы үгээр мэдэж, гэмшиж, өөрчлөгдөж чадаж байгаа цагт бид тэр эрэл хайгуулаар үнэнийг олж авч, аврагдаж чадна. Хүн хэчнээн өндөр байр суурьтай, хэчнээн зовсон ч бай, үнэнийг эрэлхийлдэггүй бол Бурхан таягдан хаяна. Яг л Паул шиг. Тэр тийм өндөр байр суурь, нэр хүндтэй, ихийг хийсэн байсан ч үнэнийг, зан чанарын өөрчлөлтийг хэзээ ч эрэлхийлээгүй. Эцэст нь өөрийнхөө, бас Бурханы талаар ямар ч ойлголтгүй, бүх хүчин зүтгэл нь ерөөл хүртэж, шагнуулахын төлөө байсан. Бас өөртөө үргэлж гэрчлэл хийж, Эзэний төлөө хэр их зовсноо ярьж, өөрийгөө хамгийн агуу элчүүдээс дутахгүй гэж сайрхаж, “Надад зориулсан зөвт байдлын титэм зэхэгджээ” гэж ичих ч үгүй бардамнасан юм. Өөрийгөө амьд Христ гэсэн ийм тэрс үг хэлснийхээ төлөө Паул Бурханы зан чанарт халдаж, Бурханд шийтгүүлсэн. Харин Петр өөр байсан, итгэл дэх байр сууриа хэзээ ч тоож байгаагүй. Бурханыг мэдэж, Бурханд захирагдахыг эрж хайж, Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж, завхралаа мэдэхээр эрж хайж, эцэст нь Бурханы төлөө цовдлогдож, үхэх хүртлээ захирагдаж, Бурханыг дээд зэргээр хайрлаж, Бурханаар төгс болгуулсан. Үүнээс харахад, удирдагч байх, байр суурьтай байх нь аврагдах стандарт огт биш. Үнэнийг эрэлхийлдэггүй, харин Бурханыг эсэргүүцдэг, Бурханы үгийг амьдран харуулсан бодит гэрчлэлгүй, байр суурьтай хүн таягдан хаягдах тавилантай. Хүн байр суурьгүй ч гэлээ зөв замаар явж, үнэнийг эрэлхийлдэг бол үнэнийг олж авч, Бурханаар авруулж чадна. Би үүнийг ухаараад сэтгэл санаа их дээрдэж, Бурханы дүрэм, зохицуулалтад захирагдаж, өөрчлөлтийг тайвнаар хүлээн авахад бэлэн болсон шүү.

Дараа нь Бурханы хүслийг илүү сайн ойлгоход тус болсон өөр нэг хэсгийг уншсан. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Дэвшүүлж, хөгжүүлж байгаа хүмүүс бусдаас нэг их дээр биш. Тэд бүгдээрээ Бурханы үгийг дөнгөж туулж эхэлж байгаа. Дэвшүүлж, хөгжүүлээгүй хүмүүс ч бас үүргээ гүйцэтгэж байхдаа үнэнийг эрэлхийлэх ёстой. Хэн ч бусдын үнэнийг эрэлхийлэх эрхийг хасаж болохгүй. Зарим хүн үнэнийг эрэлхийлэхдээ илүү мэриймтгий, бага зэрэг хэв чанартай байдаг учраас тэднийг дэвшүүлж, хөгжүүлдэг. Бурханы гэрийн ажлын шаардлагын улмаас үүнийг хийдэг. Төрөл бүрийн хүний хэв чанар, хүн чанар ялгаатай учраас тэдний сонгодог Бурханд итгэх зам ч бас өөр өөр байдаг. Зарим хүнийг аврах боломжтой бол зарим нь боломжгүй. Тиймээс Бурханы гэр, үнэнийг эрэлхийлдэг эсэх болон зан төлөвт нь үндэслэн хүмүүсийг хөгжүүлж, ашигладаг. Төрөл бүрийн хүний шатлалд ялгаа бий юу? Байр суурь, албан тушаал, үнэ цэн, цол хэргэмийн хувьд шатлал байдаггүй. Ядаж л Бурхан хүмүүсийг төгс болгож, удирдаж, ажлыг өргөжүүлэх хугацаанд хүмүүсийн зэрэг дэв, албан тушаал, үнэ цэн, байр суурийн хооронд ялгаа байхгүй. Ажлын ангилал, гүйцэтгэх үүрэгт л ялгаа бий. Мэдээж энэ хугацаанд, онцгой тохиолдолд зарим хүнийг дэвшүүлж, хөгжүүлж, тэд зарим нэг тусгай ажил гүйцэтгэдэг бол зарим хүнд хэв чанар, гэр бүлийн орчин гэх мэт янз бүрийн асуудлаас болж тийм боломж олддоггүй. Гэхдээ Бурхан тийм боломж олдоогүй хүмүүсийг хүсдэггүй юу? Тэдний үнэ цэн, байр суурь бусдынхаас доогуур уу? Үгүй. Хүн болгон үнэний өмнө эрх тэгш байдаг, хүн болгонд үнэнийг эрэлхийлж, олж авах боломж бий, Бурхан хүн бүрд шударгаар, ухаалгаар ханддаг(Хуурамч удирдагчдыг ялган таних нь (5)). Бурханы үг надад, Бурханы гэрт үүрэг биелүүлэхэд өндөр, дорд байр суурь гэж байхгүй, ажлын хэрэгцээний дагуу хүн бүр өөр өөр үүрэг авдаг ч бүгд үнэний өмнө эрх тэгш гэдгийг ойлгуулсан. Хаана ч үүрэг гүйцэтгэсэн, байр суурьтай ч бай, үгүй ч бай, Бурханы үг хүн нэг бүрийг хангадаг. Бурхан байр сууринаас нь болж хүнийг ялгаварладаггүй. Бурхан Өөрийнх нь ажлыг туулах, үнэний бодит байдалд орох хэрэгцээнд нь үндэслэн, хүн бүрд зориулсан янз бүрийн нөхцөл байдал, үйл явдал, хүмүүсийг зохицуулдаг. Үнэнийг хэрэгжүүлэх, үнэний бодит байдалд орох боломжийг нь хэзээ ч, хэнээс ч булаадаггүй. Бурхан хүн бүрд шударга, зөвт ханддаг. Үнэнийг олж авч, Бурханаар авруулах нь үүргээс биш, хүний өөрийн эрэл хайгуулаас шалтгаална. Удирдагч байлаа гээд Бурхан чамайг онцгойлон нигүүлсэж, гэгээрүүлээд, жирийн итгэгчдийг үл тооно гэсэн үг биш. Бурхан хүмүүсийг эрэл хайгуул, үнэнд хандах хандлагад нь үндэслэн гэгээрүүлж, хангадаг. Бид Бурханы зөвт байдлыг үүнээс харж болно. Хүн бүр өөр өөр үүрэгтэй, өөр өөр зүйлтэй тулгардаг ч биеэ тоосон, зальхай завхарсан зан чанар бүгд адилхан. Үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлж, завхралаа хаяхад бэлэн байгаа цагт тэд үнэнийг олж авч, Бурханаар авруулж чадна. Эсрэгээрээ, асуудалтай нүүр тулаад үнэнийг эрэлхийлдэггүй, эрж хайж, хэрэгжүүлдэггүй хүн ямар үүрэг гүйцэтгэдэг, яаж сурч дадлагажих нь хамаагүй, үнэнийг олж авч, Бурханаар авруулж хэзээ ч чадахгүй. Жишээ нь би, тэр олон жил олон давуу талтай удирдагч байсны эцэст үнэндээ хэр их үнэнийг олж авсан юм бэ? Үүрэг өөрчлөгдсөнөөс болоод сэтгэлээр унаж, буруу ойлгож, гомдоллосон. Бурханд огтхон ч дуулгавартай байгаагүй, үнэний бодит байдалгүй. Би төгс жишээ байсан. Тэгсэн ч би авралд байр суурь зайлшгүй хэрэгтэй гэж тэнэгтэн бодсоор, байр сууринд толгойгоо бүрэн мэдүүлсэн байлаа. Зарим ах эгч, хэзээ ч удирдагч болдоггүй ч үнэнийг үргэлжлүүлэн эрэлхийлсээр, үүрэгтээ ачаа үүрч, асуудал тохиолдоход үнэнийг эрж хайж, мэддэг үнэнээ хэрэгжүүлснээр харуулдаг завхрал нь аажмаар багасаж, Бурханд улам их захирагддаг. Бурханы үгийг амьдран харуулсан жинхэнэ гэрчлэл тэдэнд байдаг. Ингэснээр Бурханы сайшаал, баяр баяслыг олж авдаг. Бурханы хэлсэн нэг зүйлийг саначихлаа: “Хэрвээ чи чин сэтгэлээсээ эрэлхийлбэл Би чамд амийн замыг бүхэлд нь өгч, чамайг усандаа буцан орсон загас мэт байлгахад бэлэн байна. Хэрвээ чи чин сэтгэлээсээ эрэлхийлэхгүй бол Би бүгдийг нь буцаан авна. Тав тухтай байдалд шунадаг, гахай нохой шиг хүмүүст Өөрийн амнаас гарах үгийг өгөхийг Би хүсэхгүй байна!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?). Эзэн Есүс бас ингэж хэлсэн: “Учир нь хэнд байна, тэр хүнд өгөгдөнө, тэр элбэг дэлбэг байх болно: харин хэнд байхгүй байна, түүнд байгааг нь хүртэл түүнээс авах болно(Матай 25:29). Бурхан бидэнд шударга, зөвт ханддаг, үнэнд ялгаварлал байхгүй. Жирийн итгэгч, удирдагч хоёрын үнэнийг олж авах боломж яг адилхан. Хүн үнэнийг эрэлхийлэхээр шийдсэн, хэрэгжүүлж чадах эсэх нь чухал юм. Энэ ойлголт намайг үнэхээр гэгээрүүлсэн. Өмнө нь, удирдагч биш бол хэрэгжүүлэх олон боломж олдохгүй гэж санаа зовдог байсан учраас аврагдах итгэл минь багасаж, бүр Бурхан намайг таягдан хаяхыг хүсэж байна, одоо намайг аврахгүй гэж бодсон. Энэ нь Бурханы талаарх миний үзэл, төсөөлөл, доромжлол байсан. Би Бурханы чин санаа зорилгыг ойлгодоггүй байж. Сайн бодоод үзвэл, энэ олон жил итгэхдээ би буруу эрэл хайгуулд хөтлөгдөж, ерөөгдөхийн тулд л үүргээ гүйцэтгэж, өөрийгөө агуу эрэл хайгуултай гэж бодон, хуурамч дүр төрхдөө хууртаж, өөрийгөө эргэцүүлдэггүй, өөрийгөө огт мэддэггүй байж. Энэ үүргийн өөрчлөлт итгэл дэх алдаатай үзэл бодлыг минь илчилж, эцэст нь би өөрийгөө эргэцүүлж, мэдэхээр Бурханы өмнө очиж, завхрал, үзэл бодол дахь асуудлынхаа талаар бага зэрэг ойлгож, Бурханы зөвт байдлыг олж харж, Бурхан хэнийг авардаг, хэнийг таягдан хаядгийг мэдэж авч, Бурханд бага зэрэг дуулгавартай болсон. Энэ нөхцөл байдал миний хувьд Бурханы хамгаалалт, аврал байсан.

Дараа нь би Бурханы үгээс өөр нэг хэсгийг уншсан нь оролтын замаа олж харахад минь тусалсан. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Бурханы бүтээл болохын хувьд хүн Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэхээр эрж хайж, өөр сонголт хийлгүйгээр Бурханыг хайрлахаар хичээх ёстой, учир нь Бурхан хүний хайрыг хүртвээс зохино. Бурханыг хайрлахаар эрж хайдаг хүмүүс ямар нэг хувийн эрх ашгийг, эсвэл өөрсдийн хүсэн хүлээдэг зүйлийг эрж хайх ёсгүй; энэ нь эрэл хайгуулын хамгийн зөв зүйтэй арга барил юм. Хэрвээ эрж хайдаг зүйл чинь үнэн бол, хэрэгжүүлдэг зүйл чинь үнэн бол, олж авсан зүйл чинь зан чанарын өөрчлөлт бол чиний явж байгаа зам зөв байна… Төгс болгуулах уу, таягдан хаягдах уу гэдэг чинь чиний өөрийн эрэл хайгуулаас хамаардаг, өөрөөр хэлбэл, амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаардаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг). Би Бурханы үгээс хэрэгжүүлэлтийн замаа олсон. Бүтээгдсэн зүйл учир би Бурхан юу ч зохицуулсан, Бурханы захиралт, зохицуулалтад захирагдах ёстой. Зүгээр л ерөөл, шагналын төлөө итгэж, үүрэг гүйцэтгэж болохгүй. Аврагдах ч бай, үгүй ч бай, ерөөгдсөн ч бай, үгүй ч бай, амьд яваа цагтаа үнэнийг, Бурханы тухай мэдлэгийг эрэлхийлэх ёстой. Эцэст нь би Бурханд гологдож, таягдан хаягдсан ч тэр нь Бурханы зөвт байдал байх болно. Бурханы хүслийг ойлгосны дараа ямар үүрэг гүйцэтгэх нь надад нэг их нөлөөгүй болж, би чуулганы зохицуулалтыг хүлээн авч чаддаг болсон.

Энэ нөхцөл байдлаар илчлэгдсэн зүйлээс би Бурханд итгэх итгэлийнхээ алдаатай үзэл бодлын талаар мэдэж авч, бас аврагдаж чадах эсэх нь хүний байр суурь, хэр их ажил хийснээс шалтгаалдаггүйг мэдэж авсан. Тэд үнэнийг олж авсан эсэх, үнэхээр Бурханд захирагддаг эсэх нь л гол юм. Хүн Бурханд итгэхдээ үнэнийг олж авч, амь зан чанараа өөрчилж чадах эсэх нь хамгийн чухал юм. Түүнээс хойш би зүгээр л ул суурьтай байж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үүргээ гүйцэтгэхийг хүссэн. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханыг мэдэх замыг би олсон

Шиаоцао, Шаньси муж Нэг өдөр би, “Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай” гэдгээс Бурханы үгийн дараах хэсгийг олж харсан юм: “Есүсийг...