Өдөр тутмын Бурханы үг | “Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна” | Эшлэл 136

Бие махбодтой болсон Бурханы ажил хоёр хэсгээс бүрддэг. Эхний удаа Тэр бие махбодтой болоход хүмүүс Түүнд итгээгүй буюу Түүнийг мэдээгүй ба Есүсийг загалмайд цовдолсон. Хоёр дахь удаад ч гэсэн, хүмүүс Түүнийг мэдэх нь байтугай Түүнд итгэлгүй дахин нэг удаа Христийг загалмайд цовдолсон. Хүн Бурханы дайсан биш гэж үү? Хэрвээ хүн Түүнийг мэдэхгүй юм бол, яаж Бурханы ойр дотны хүн байж чадах юм бэ? Тэр яаж Бурханы тухай гэрчилж чадах эрхтэй байх юм бэ? Бурханыг хайрлах, Бурханд үйлчлэх, Бурханыг магтан алдаршуулах—энэ бүгд нь худал хуурмаг биш гэж үү? Хэрвээ чи өөрийн амь биеэ энэхүү бодит бус, практик бус зүйлүүдэд зориулах юм бол, чиний ажил талаар өнгөрөхгүй гэж үү? Бурхан хэн бэ гэдгийг ч мэдэхгүй байж чи яаж Бурхантай ойр дотно байх юм бэ? Иймэрхүү эрэл хайгуул чинь бүдэг бадаг, хийсвэр зүйл биш гэж үү? Энэ нь хуурамч биш гэж үү? Хүн яаж Бурхантай ойр дотно байх вэ? Бурхантай ойр дотно байхын практик ач холбогдол юу вэ? Чи Бурханы Сүнстэй ойр дотно байж чадах уу? Сүнс хэчнээн агуу, гайхалтайг чи харж чадах уу? Үл харагдах, биет бус Бурханы ойр дотны хүн байна гэдэг—бүдэг бадаг, хийсвэр зүйл биш гэж үү? Ийм эрэл хайгуулын практик ач холбогдол юу вэ? Энэ нь бүгд худал, хуурмаг биш гэж үү? Чи Бурханыг мэддэггүй учраас, үл үзэгдэх, биет бус, өөрсдийн үзэл дэх, бодит бус “бүх зүйлийн Бурханыг” эрж хайж байгаа учраас чиний эрж хайж буй зүйл чинь Бурханы дотны хүн болох явдал боловч яг үнэндээ чи Сатаны эрхшээлд орогч юм. Битүүхэн хэлэхэд тийм “Бурхан” бол Сатан бөгөөд үнэн хэрэгтээ энэ нь чи өөрөө юм. Чи өөртөө л ойр дотно байхыг хичээдэг хэрнээ Бурханы дотны хүн болохыг эрж хайж байна гэж хэлдэг—энэ чинь доромжлол биш гэж үү? Ийм эрэл хайгуул үнэ цэнэтэй юү? Хэрвээ Бурханы Сүнс бие махбодтой болохгүй бол, Бурханы мөн чанар нь ердөө үл үзэгдэх, биет бус амийн Сүнс, хэлбэргүй, хэлбэр дүрсгүй, материаллаг бус төрлийн, хүршгүй, хүнд ойлгогдошгүй байх юм. Ийм материаллаг бус, гайхмаар, ойлгошгүй Сүнстэй хүн яаж ойр дотно болох юм бэ? Энэ нь инээдтэй зүйл биш гэж үү? Тийм утга учиргүй бодол бол үндэслэлгүй агаад практик бус. Бүтээгдсэн хүн бол мөн чанараараа Бурханы Сүнсээс өөр төрлийнх, иймээс энэ хоёр яаж ойр дотно байх юм бэ? Хэрвээ Бурханы Сүнс махбодод ирээгүй бол, өөрөөр хэлбэл Бурхан бие махбодтой болж, бүтээл болсноороо Өөрийгөө даруу болгоогүй бол бүтээгдсэн хүн Түүний дотнын хүн байх ч эрхгүй, бас чадах ч үгүй байх байсан бөгөөд сүнс нь тэнгэрт орсны дараа Бурханы дотнын хүн болох боломжтой үнэн сүсэгт итгэгчдээс бусад ихэнх хүмүүс Бурханы Сүнсний дотнын нэгэн болж чадахгүй. Хэрвээ хүн бие махбодтой болсон Бурханы удирдамж заавар дор, тэнгэр дэх Бурхантай ойр дотно болохыг хүсвэл тэрээр хачирхалтай тэнэг хүн-бус нэгэн болохгүй гэж үү? Хүн үл үзэгдэх Бурханд “итгэлтэй байхыг” л зөвхөн зорьдог ба харж болох Бурханд өчүүхэн ч анхаарал хандуулдаггүй, учир нь үл үзэгдэх Бурханыг эрж хайх нь илүү амархан байдаг—хүн өөрийн хүссэнээрээ үүнийг хийж болно. Гэхдээ үзэгдэх Бурханыг эрж хайх нь тийм ч амархан биш. Бүдэг бадаг, тодорхойгүй Бурханыг эрж хайдаг хүн бол яагаад ч Бурханыг олох боломжгүй, учир нь тодорхойгүй, хийсвэр зүйлүүд нь бүгд хүнээр төсөөлөгддөг ба хүн олж авах чадваргүй юм. Хэрвээ та нарын дунд ирсэн Бурхан, ойртож очих аргагүй агуу, ихэмсэг Бурхан байсан бол, та нар Түүний хүслийг хэрхэн эрж хайх вэ? Та нар яаж Түүнийг мэдэж, ойлгох вэ? Хэрвээ Тэр зөвхөн Өөрийн ажлыг хийж, хүнтэй огт харьцахгүй бол, эсвэл ямар ч хэвийн хүн чанарыг эзэмшээгүй, жирийн хүмүүс ойртох аргагүй байсан бол, хэдийгээр Тэр та нарын төлөө ихийг хийсэн ч, та нар Түүнтэй харилцаа тогтоож чадахгүй, Түүнийг харж чадахгүй бол яаж Түүнийг танин мэдэж чадах юм бэ? Хэрвээ эгэл хүн чанарыг эзэмшсэн бие махбод байгаагүй бол, хүнд Бурханыг мэдэх ямар ч арга зам байхгүй; бие махбодтой болсон Бурханы улмаас л хүн бие махбодтой энэхүү Бурхантай ойр дотно болох чадвартай болж байгаа юм. Түүнтэй харилцаж чадах учраас хүн Бурханы дотны хүн болно, Түүнтэй хамт амьдарч, Түүний хажууд байгаа учраас хүн аажмаар Түүнийг мэдэж эхэлнэ. Ингэхгүй л юм бол, хүний эрэл хайгуул талаар өнгөрөхгүй гэж үү? Бурханы ажлын улмаас хүн Бурхантай ойр дотно болох боломжтой болсон гэж хэлж байгаа юм биш, харин бие махбодтой Бурханы бодит байдал болоод хэвийн байдлын улмаас ингэж чадах юм. Бурхан бие махбодтой болсон учраас л, хүн өөрийн үүргээ биелүүлэх боломжтой болсон ба тэр боломж нь жинхэнэ Бурханыг тахин шүтэх явдал билээ. Энэ нь хамгийн бодит, практик үнэн биш гэж үү? Чи одоо ч гэсэн тэнгэр дэх Бурхантай ойр дотно болохыг хүсэж байна уу? Бурхан Өөрийгөө тодорхой түвшинд хүртэл даруу болгосноор буюу бие махбодтой болсноор л хүн Түүний ойр дотнын хүн, итгэлийг нь хүлээсэн хүн болж чадна. Бурхан бол Сүнс: хүн хэрхэн энэхүү гайхалтай, төсөөлшгүй Сүнсний дотны хүн болж чадах вэ? Бурханы Сүнс бие махбодод буун ирж, хүнтэй адил гадаад бүрхүүлтэй бүтээл болсноор хүн Түүний хүслийг ойлгож, Түүгээр үнэхээр авхуулах болно. Тэр бие махбодтойгоор ярьж, хийж, хүний баяр баясгалан, уйтгар гуниг, зовлон шаналалыг хуваалцаж, хүнтэй адилхан дэлхийд амьдарч, хүнийг хамгаалж, түүнийг залж чиглүүлдэг ба үүгээр дамжуулан Тэр хүнийг цэвэрлэн ариусгаж, Түүний аврал болон ерөөлийг олж авах боломжийг хүнд олгодог. Эдгээр зүйлийг олж авснаар, хүн Бурханы хүслийг үнэхээр ойлгож чадах ба зөвхөн тэр үед л тэр Бурханы дотны хүн болж чадах юм. Зөвхөн энэ л бодитой. Хэрвээ Бурхан хүнд үл үзэгдэх болоод биет бус байсан бол хүн хэрхэн Түүний дотны хүн болж чадах вэ? Энэ нь хоосон номлол болохгүй гэж үү?

“Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент