Өдөр тутмын Бурханы үг: Бие махбодтой болох | Эшлэл 105

2021-08-23

Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод билээ. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл учраас ийм ялгаа байгаа юм. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг гүйцэтгэдэг. Түүний хүн чанар ч бай, бурханлаг чанар ч бай, аль аль нь тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийн мөн чанар байдаг; энэхүү мөн чанар Өөрийнх нь ажилд саад болохгүй, Тэрээр Өөрийнхөө ажлыг сүйтгэх ямар нэг зүйлийг хийж яавч чадахгүй, Өөрийнх нь хүсэлд харшилдаг үгийг хэзээ ч хэлдэггүй. Тиймээс, бие махбодтой болсон Бурхан нь Өөрийнхөө удирдлагад саад болох ямар нэг ажлыг бүр хэзээ ч хийхгүй. Үүнийг бүх хүн ойлгох ёстой. Ариун Сүнсний ажлын мөн чанар нь хүнийг аврахын төлөө, Бурханы Өөрийн удирдлагын төлөө байдаг. Үүний адилаар, Христийн ажил ч бас хүнийг аврахын төлөө, Бурханы хүслийн төлөө байдаг. Бурхан махбод болсон болохоор мөн чанар нь Түүний махбод дотор биеллээ олж, улмаар Түүний махбод ажлыг нь хариуцахад хангалттай болдог. Тиймээс, бие махбодтой болсон байх хугацаанд Бурханы Сүнсний бүх ажил нь Христийн ажлаар солигддог бөгөөд бие махбодтой болсон хугацааны туршид бүх ажлын цөм нь Христийн ажил байдаг. Үүнийг өөр ямар ч эрин үеийн ажилтай хольж болохгүй. Бурхан махбод болсон тул махбодынхоо ялгамж чанараар ажилладаг; Тэр махбодоор ирдэг тул хийх учиртай ажлаа махбодоор хийж дуусгадаг. Бурханы Сүнс ч бай, Христ ч бай, хоёулаа Бурхан Өөрөө бөгөөд хийх учиртай ажлаа хийж, биелүүлэх учиртай үйлчлэлээ биелүүлдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм

Христ мөн чанартаа Тэнгэрлэг Эцэгийн хүслийг дуулгавартай дагадаг

Христийн мөн чанар бол Сүнс, энэ бол бурханлаг чанар билээ.

I

Христийн мөн чанар нь Бурханы мөн чанар, Өөрийнх нь ажилд саад болохгүй. Тэр Өөрийн ажлыг сүйтгэх ямар нэг зүйл хийх боломжгүй. Тэр Өөрийнх нь хүсэлд харшлах ямар ч үгийг хэлж чадахгүй. Тиймээс бие махбодтой болсон Бурхан Өөрийн удирдлагад саад болох ажил хийхгүй. Бурханд тэрслүү чанар гэж байхгүй. Бурхан зөвхөн сайн мөн чанартай. Тэр бүх гоо үзэсгэлэн, сайн сайхан, хайрын илэрхийлэл. Махбодтой байхдаа ч Тэр Эцэгт дуулгавартай. Өөрийн амиа золиослох байсан ч Тэр чин сэтгэлээсээ үргэлж бэлэн байдаг.

II

Бурхан өөрийгөө зөвтгөдөггүй; ов мэх, биеэ тоосон зангүй. Ажил хэцүү, махбод сул дорой ч Тэр Бурханы ажилд саад болохгүй. Эцэг Бурханы хүслийг дуулгаваргүйгээр хаяхгүй. Эцэгийнхээ хүсэлд дуулгаваргүй байснаас махан биеийн шаналлыг илүүд үзнэ. Хүн өөрөө сонголтоо хийдэг. Харин Христ хэзээ ч тэгдэггүй. Тэр Бурханы ялгамж чанартай ч Эцэг Бурханы хүслийг эрж хайж, Бурханаас Түүний махбодод даалгасныг хийдэг. Энэ бол хүний хүрч чадашгүй зүйл билээ.

III

Христээс бусад бүх хүн Бурханыг эсэргүүцэж болзошгүй. Бурханы даалгасан ажлыг хэн ч шууд авч чадахгүй. Бурханы удирдлагыг хэн ч өөрийн үүрэг гэж үздэггүй. Эцэг Бурханы хүсэлд захирагдах нь Христийн мөн чанар билээ. Бурханд дуулгаваргүй хандах нь Сатаны шинж чанар билээ. Энэ хоёр чанар нь нийцдэггүй. Сатаны шинж чанартай хүнийг Христ гэж болохгүй. Хүн Бурханы ажлыг хийж чадахгүй, учир нь хүнд Бурханы мөн чанар байхгүй. Хүн ашиг сонирхол, ирээдүйнхээ төлөө, Христ Эцэгийнхээ хүслийн төлөө ажилладаг.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах