Өдөр тутмын Бурханы үг | “Библийн талаар (4)” | Эшлэл 275

Библи бол Израиль дахь Бурханы ажлын түүхэн бичлэг бөгөөд эртний эш үзүүлэгчдийн олон зөгнөлүүдийг, түүнчлэн тэр үеийн Еховагийн ажил дахь Түүний зарим айлдваруудыг баримтжуулсан. Тиймээс хүмүүс бүгд энэ номыг ариун (учир нь Бурхан бол ариун болоод агуу) гэж үздэг. Мэдээж энэ нь, Еховаг гэсэн тэдний хүндлэл, Бурханыг гэсэн тэдний бишрэлийн үр дүн юм. Бурханы бүтээлүүд нь өөрсдийн Бүтээгчийг маш их биширдэг учраас л хүмүүс энэ номонд тэгж ханддаг ба энэ номыг тэнгэрлэг ном гэж нэрлэдэг хүмүүс хүртэл байдаг. Үнэндээ энэ нь ердөө л хүний бичвэр юм. Үүнийг Ехова биечлэн нэрлээгүй, мөн Ехова үүний бүтээлийг биечлэн залж чиглүүлээгүй. Өөрөөр хэлбэл, энэ номны зохиолч нь Бурхан биш харин хүн. Ариун Библи гэдэг нь хүнээр өгөгдсөн хүндэлсэн нэр юм. Энэ нэрийг Ехова, Есүс хоёр бие биетэйгээ хэлэлцсэний дараа шийдээгүй; энэ нь хүний санаанаас өөр юу ч биш. Учир нь энэ ном нь Еховагаар, тэр ч бүү хэл Есүсээр бичигдээгүй. Үүний оронд энэ нь эртний олон эш үзүүлэгчид, элч нар болон зөнчдийн тайлан бөгөөд үүнийг дараагийн үеийнхэн эртний бичээсийн ном болгон цэгцэлсэн, энэ нь хүмүүст нэн ариун, ирээдүй үеийнхнээр нээгдэхээр хүлээгдэж буй ойлгошгүй, гүн гүнзгий нууцуудыг агуулсан ном мэт санагддаг. Иймээс хүмүүс энэ ном нь тэнгэрлэг ном гэж бүр ч илүү их итгэх болсон. Дөрвөн Сайн мэдээ болон Илчлэлийн Ном нэмэгдсэнээр үүнд хандах хүмүүсийн хандлага өөр ямар ч номноос нэн өөр бөгөөд тиймээс хэн ч энэхүү тэнгэрлэг номыг задлан шинжилж зүрхэлдэггүй, учир нь энэ нь хэтэрхий ариун нандин юм.

Өнөөдөр Би ийм байдлаар Библийг задлан шинжилж байна, энэ нь Би үүнийг үзэн яддаг эсвэл лавлах бичиг болох үүний үнэ цэнийг үгүйсгэдэг гэсэн үг биш. Чиний мэдэхгүй байгааг зогсоохын тулд Би Библийн угийн үнэ цэнэ болон эх сурвалжийг чамд тайлбарлаж байна. Учир нь хүмүүст Библийн талаар маш олон үзэл байдаг ба тэдгээрийн ихэнх нь буруу байдаг; Библийг ингэж унших нь тэднийг олж авах ёстой зүйлдээ хүрэхээс сэргийлээд зогсохгүй, үүнээс ч илүүгээр энэ нь Миний хийхээр зорьсон ажилд саад болдог. Энэ нь ирээдүйн ажилд асар их гай уршиг болох ба давуу талыг биш зөвхөн сул талыг л бий болгодог. Тиймээс Миний чамд зааж буй зүйл бол ердөө л Библийн мөн чанар болон дотоод түүх юм. Би чамаас Библийг битгий унш гэж эсвэл энэ нь ямар ч үнэ цэнэгүй гэдгийг энд тэндгүй тунхагла гэж гуйгаагүй, харин Библийн талаар зөв мэдлэг болон зөв үзэл бодолтой байхыг гуйж байна. Нэг талыг хэтэрхий их бүү баримтал! Хэдийгээр Библи нь хүнээр бичигдсэн түүхийн ном боловч энэ нь мөн эртний ариун хүмүүс болон элчүүдийн Бурханд үйлчилж байсан олон зарчмуудыг, түүнчлэн орчин үеийн элчүүдийн Бурханд үйлчилсэн дадлага туршлагуудыг баримтжуулсан ба энэ бүхнийг эдгээр хүмүүс үнэхээр харж, мэдсэн бөгөөд үнэн замыг эрж хайж байгаа энэ үеийн хүмүүст лавлах бичиг адилаар ашиглагдаж болно. Тиймээс Библийг уншихдаа хүмүүс өөр номноос олдохгүй амийн олон замыг мөн олж авч чадна. Эдгээр зам нь өнгөрсөн эрин үеүдийн эш үзүүлэгчид, элчүүдийн туулсан Ариун Сүнсний ажлын амийн замууд бөгөөд ихэнх үгс нь үнэ цэнэтэй бөгөөд хүмүүсийг хэрэгтэй зүйлсээр хангаж чадна. Тиймээс хүмүүс бүгдээрээ Библийг унших дуртай байдаг. Библид маш олон зүйл нуугдсан учраас үүнийг үзэх хүмүүсийн үзэл бодол нь агуу сүнслэг хүмүүсийн бичвэрт хандахтай адилгүй. Библи бол хуучин болон шинэ үед Ехова, Есүст үйлчилж байсан хүмүүсийн дадлага туршлага, мэдлэгийн бичлэг, цуглуулга бөгөөд ингэснээр дараагийн үеийнхэн үүнээс ихээхэн гэгээрэл, гэрэлтүүлэг, үүнийг хэрэгжүүлэх замыг олж авч чадсан. Библи ямар ч агуу сүнслэг хүний бичвэрээс илүү дээр байдгийн шалтгаан нь тэдний бүх бичвэр нь Библиэс гарсан, тэдний дадлага туршлага нь бүгд Библиэс бий болсон бөгөөд тэд бүгд Библийг тайлбарладаг. Иймээс хэдийгээр хүмүүс ямар ч агуу сүнслэг хүний номноос хангамжийг олж авдаг ч тэд Библийг шүтсээр байдаг, учир нь энэ нь тэдний хувьд маш өндөр дээд, гүн гүнзгий санагддаг! Хэдийгээр Библи нь Паулын захидал болон Петрийн захидал гэх мэт амийн үгийн зарим номыг нэгтгэсэн ч, хэдийгээр хүмүүс эдгээр номоор туслуулж, дэмжүүлж байдаг ч эдгээр ном нь хоцрогдсон хэвээр, тэдгээр нь хуучин эрин үед харьяалагддаг хэвээр бөгөөд тэдгээр нь хэчнээн сайн байх нь хамаагүй зөвхөн нэг цаг үед л тохиромжтой буюу үүрд мөнхийн зүйл биш. Учир нь Бурханы ажил үргэлж хөгжиж байдаг ба энэ нь Паул болон Петрийн цаг үед зүгээр л зогсчихож болохгүй эсвэл Есүсийн цовдлогдсон Нигүүлслийн эрин үед дандаа үлдэхгүй. Иймээс эдгээр ном нь эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үед биш, зөвхөн Нигүүлслийн эрин үед л тохиромжтой. Тэдгээр нь Хаанчлалын эрин үеийн ариун хүмүүст биш, Нигүүлслийн эрин үеийн итгэгчдэд л зөвхөн тустай, тэдгээр нь хэчнээн сайн байсан ч хоцрогдсон зүйл юм. Еховагийн бүтээлийн ажил эсвэл Израиль дахь Түүний ажлын хувьд ч энэ нь адилхан: Энэ ажил нь хэчнээн агуу байсан ч, энэ нь хоцрогдсон хэвээр бөгөөд энэ бүхэн болж өнгөрөх цаг ирэх болно. Бурханы ажил ч бас адилхан: Энэ нь агуу боловч дуусах цаг ирэх болно; энэ нь үргэлж бүтээлийн ажил дунд эсвэл цовдолын ажил дунд үлдэж чадахгүй. Цовдлолын ажил хэчнээн итгэмээр байсан ч, Сатаныг ялахад энэ нь хэчнээн үр дүнтэй байсан ч, эцсийн эцэст ажил бол ажил, эцсийн эцэст эрин үе бол эрин үе; ажил нь үргэлж нэг суурин дээр байж чадахгүй, мөн цаг хугацаа хэзээ ч өөрчлөгдөхгүй байж чадахгүй, бүтээл байсан учраас эцсийн өдрүүд байх ёстой. Энэ бол зайлшгүй! Тиймээс өнөөдөр Шинэ Гэрээн дэх амийн үгс буюу элчүүдийн захидлууд болон Дөрвөн Сайн мэдээ нь түүхэн ном болсон, тэдгээр нь хуучин он дарааллын бичиг болсон, хуучин он дарааллын бичиг нь хүмүүсийг хэрхэн шинэ эрин үед аваачих вэ? Эдгээр он дарааллын бичиг нь хүмүүсийг амиар хангах хэчнээн чадвартай байх нь хамаагүй, хүмүүсийг загалмай руу хөтлөх хэчнээн чадвартай байх нь хамаагүй, тэдгээр нь хуучирсан биш гэж үү? Тэдгээр нь үнэ цэнээ алдсан биш гэж үү? Тиймээс Би, эдгээр он дарааллын бичигт сохроор бүү итгэ гэж чамд хэлж байна. Тэдгээр нь хэтэрхий хуучирсан, тэд чамайг шинэ ажилд аваачиж чадахгүй, тэдгээр нь чамд зөвхөн ачаа болно. Тэд чамайг шинэ ажилд, шинэ оролтонд аваачихгүйгээр үл барам, тэдгээр нь чамайг хуучин шашны чуулганууд руу аваачна, хэрвээ ингэвэл чи Бурханд итгэх өөрийн итгэлээ ухрааж байгаа биш гэж үү?

“Библийн талаар (4)”-өөс эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент