Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 446
Ариун Сүнсний ажил нь эерэг үйл явц байдаг байхад Сатаны ажил нь ухралт, сөрөг байдал, тэрслүү байдал, Бурханыг эсэргүүцэх, Бурханд итгэл...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна
Хүн Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтын талаар тодорхой мэдлэг, туршлагагүй байх үед хувь заяа болон үхлийн талаарх хүний мэдлэг ойлгомжгүй болох нь гарцаагүй. Энэ бүхэн Бурханы гарт байдаг гэдгийг хүмүүс тодорхой харж чаддаггүй, мөн Бурхан тэдгээрийг хянаж, тэдгээрийг захирах дээд эрхийг атгадаг гэдгийг ухаардаггүй, хүн тийм дээд эрхийг орхиж, зугтаж чадахгүй гэдгээ мэддэггүй; иймээс үхэлтэй нүүр тулах үед тэдний сүүлчийн үг, сэтгэлийн шаналал, харамсалд төгсгөл байдаггүй. Тэд маш их ачаа, маш их дурамжхан байдал, маш их сандралд дарагддаг ба энэ бүхэн нь тэднийг үхлээс айхад хүргэдэг. Энэ ертөнцөд мэндэлсэн ямар ч хүний хувьд төрөх нь гарцаагүй, үхэх нь зайлшгүй бөгөөд хэн ч энэ замналыг даван гарч чадахгүй. Хэрвээ хүн энэ дэлхийгээс зоволгүй явахыг хүсэж байвал, хэрвээ хүн амьдралынхаа эцсийн онцгой үетэй дурамжхан бус, эсвэл сэтгэлийн шаналалгүй нүүр тулах чадвартай байхыг хүсэж байвал цорын ганц арга зам нь ямар ч харамсах зүйлгүйгээр явах юм. Харамсах зүйлгүйгээр явах цорын ганц зам бол Бүтээгчийн дээд эрхийг мэдэх, Түүний эрх мэдлийг мэдэх болон тэдгээрт захирагдах явдал билээ. Хүн зөвхөн ийм байдлаар л хүмүүний тэмцэлдээнээс, хорон муугаас, Сатаны боолчлолоос хол байж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иовынх шиг амьдралаар, Бүтээгчээр удирдуулж, ерөөлгөсөн, эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн амьдралаар, үнэ цэнэ, утга учиртай амьдралаар, үнэнч шударга, илэн далангүй амьдралаар амьдарч чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иов шиг Бүтээгчээр шалгагдаж, бүх зүйлээ булаалгаж, Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Бүтээгчийг бүх амьдралаараа шүтэн мөргөж, Иовын адилаар Түүний сайшаалыг хүртэж, Түүний дуу хоолойг сонсож, Түүний илрэхийг харж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иов шиг ямар ч зовлон, шаналал, харамсалгүйгээр жаргалтай амьдарч, үхэж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иов шиг гэрэлд амьдарч, амьдралынхаа онцгой үе бүрийг гэрэлд өнгөрүүлж, өөрийн аяныг гэрэлд түвэггүй төгсгөж, бүтээгдсэн зүйл болохын хувьд Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, сурч, мэдэж авах өөрийн даалгаврыг амжилттайгаар биелүүлж, гэрэлд нас бардаг бөгөөд дараа нь бүтээгдсэн хүний хувиар Бүтээгчид сайшаагдан Түүний хажууд үүрд зогсох болно.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Ариун Сүнсний ажил нь эерэг үйл явц байдаг байхад Сатаны ажил нь ухралт, сөрөг байдал, тэрслүү байдал, Бурханыг эсэргүүцэх, Бурханд итгэл...
Бүтээгчийн эрх мэдэл нь цаг хугацаа, орон зай, эсвэл газар зүйд хязгаарлагддаггүй ба Бүтээгчийн эрх мэдэл хэмжээлшгүй (Сонгосон хэсгүүд)...
Ямар ч сүнсний хувьд, дахин төрөх, энэ амьдралд ямар үүрэг рольтой байх, ямар гэр бүлд төрөх, амьдрал нь ямар байх вэ гэдэг нь урьд...
Дараагийнх нь үйлчлэл үзүүлэгчдийн амьдрал, үхлийн мөчлөг юм. Бид дөнгөж сая үйлчлэл үзүүлэгчдийн гарал үүслийн талаар буюу тэд урьд...