Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 69

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн дуусгасан ажлын цар хүрээн дотроос чи Бурханд юу байгаа болон Тэр юу болохын өөр нэг талыг харж болно. Энэ нь Түүний бие махбодоор дамжин илэрхийлэгдсэн бөгөөд Түүний хүн чанараар дамжуулан хүмүүс үүнийг харж, үнэлэх боломжтой болсон. Бие махбод дахь Бурхан Өөрийн хүн чанарыг хэрхэн амьдран гаргасныг хүмүүс хүний Хүүгээс харсан бөгөөд бие махбодоор дамжин илэрхийлэгдсэн Бурханы бурханлаг чанарыг тэд харсан юм. Энэ хоёр төрлийн илэрхийлэл нь, тун бодитой Бурханыг харах боломжийг хүмүүст олгосон бөгөөд Бурханы талаар Бурханы талаар өөр үзлийг бий болгох боломжийг тэдэнд олгосон. Гэсэн хэдий ч, дэлхийн бүтээл болон Хуулийн эрин үеийн төгсгөлийн хоорондох цаг хугацаанд, өөрөөр хэлбэл Нигүүлслийн эрин үеэс хүмүүсийн харж, сонсож, мэдэрсэн зүйл нь зөвхөн Бурханы бурханлаг тал байсан юм. Энэ нь биет бус хүрээнд Бурханы хийсэн, хэлсэн зүйл байсан бөгөөд Түүний үнэн биеэс Түүний илэрхийлсэн зүйлийг харж эсвэл хүрч болохгүй байсан. Ихэнхдээ эдгээр зүйл нь хүмүүст, Бурхан маш агуу бөгөөд тэд Түүнд ойртож чадахгүй гэдгийг мэдрүүлдэг. Бурханы хүмүүст төрүүлсэн сэтгэгдэл нь ихэвчлэн Тэр үе үе гарч ирж, алга болж анивчдаг байсан бөгөөд Түүний бодол, санаа нэг бүр нь маш нууцлаг, баригдашгүй байдаг учраас хүмүүс тэдгээрийг ойлгож, үнэлэхээр оролдох нь байтугай тэдгээрт хүрэх ямар ч арга зам байхгүй гэж хүртэл мэдэрдэг. Хүмүүсийн хувьд Бурханы талаарх бүх зүйл маш хол байсан—хүмүүс харж, хүрч чадахааргүй маш хол байсан. Тэр тэнгэрт байгаа мэт санагддаг ба Тэр огтхон ч оршин байдаггүй мэт санагддаг. Иймээс хүмүүсийн хувьд Бурханы зүрх сэтгэлийг болон санааг эсвэл Түүний ямар нэгэн бодлыг ойлгох нь биелүүлэхийн аргагүй, бүр хүрэхийн аргагүй байсан. Хэдийгээр Бурхан Хуулийн эрин үед зарим нэг тодорхой ажлыг гүйцэтгэж, Түүний талаар зарим нэг бодитой мэдлэгийг үнэлж, харах боломжийг хүмүүст олгох зарим онцгой үгийг хэлж, зарим онцгой зан чанарыг илэрхийлсэн боловч эцсийн эцэст энэ нь биет бус хүрээнд Түүнд юу байгаа болон Тэр юу болох талаарх Бурханы илэрхийлэл байсан бөгөөд хүмүүсийн ойлгосон зүйл, тэдний мэдсэн зүйл нь мөн л Түүнд юу байгаа болон Тэр юу болохын бурханлаг тал байсан юм. Хүн төрөлхтөн Түүнд юу байгаа болон Тэр юу болохын талаарх энэ илэрхийллээс тодорхой үзлийг олж авч чадаагүй ба Бурханы талаарх тэдний сэтгэгдэл нь “ойртоход хэцүү, гарч ирж, алга болон анивчдаг Сүнсний” цар хүрээн дотор гацсан хэвээр байсан. Бурхан хүмүүст харагдахын тулд материаллаг хүрээн дэх ямар нэг тодорхой объект эсвэл дүр төрх хэрэглээгүй учраас тэд хүний хэл ашиглан Түүнийг тодорхойлж чадаагүй. Өөрсдийн зүрх сэтгэл болон оюун ухаандаа тэд Бурханд зориулсан стандарт тогтоож, Түүнийг биет болгож, Тэр хэр өндөр болох, Тэр хэр том болох, Тэр ямар харагддаг, Тэр ялангуяа юунд дуртай болон Түүний өвөрмөц зан чанар ямар болох гэх мэтээр Түүнийг хүн шиг болгохын тулд өөрсдийн хэлийг ашиглахыг үргэлж хүсэж байлаа. Үнэндээ хүмүүс ингэж бодож байсныг Бурхан Өөрийн зүрх сэтгэлд мэдэж байсан. Тэр хүмүүсийн хэрэгцээний талаар маш сайн мэддэг байсан бөгөөд мэдээж Тэр мөн юу хийх ёстойгоо мэдэж байсан, иймээс Тэр Нигүүлслийн эрин үед Өөрийн ажлыг өөр байдлаар хэрэгжүүлсэн. Энэ арга зам бурханлаг бөгөөд хүнлэг аль аль нь байсан. Эзэн Есүсийн ажиллаж байсан хугацаанд, Бурханд хүний олон илэрхийлэл байдгийг хүмүүс харсан. Жишээ нь Тэр бүжиглэж чаддаг, Тэр хуриманд оролцож чаддаг байсан бөгөөд Тэр хүмүүстэй харилцаж, тэдэнтэй ярьж, тэдэнтэй аливааг хэлэлцэж чаддаг байсан. Түүн дээр нэмээд Эзэн Есүс мөн Өөрийн бурханлаг чанарыг төлөөлсөн маш их ажил гүйцэтгэсэн бөгөөд мэдээж энэ бүх ажил нь Бурханы зан чанарын илэрхийлэл, илчлэл байлаа. Энэ хугацаанд хүмүүсийн харж, хүрч болох энгийн бие махбодод Бурханы бурханлаг чанар биеллээ олох үед Тэр гарч ирж, алга болж анивчиж байгаа бөгөөд тэд Түүнд ойртож чадахгүй гэдгийг тэд цаашид мэдрэхээ больсон. Эсрэгээрээ тэд хүний Хүүгийн хөдөлгөөн, үг, ажил болгоноор дамжуулан Бурханы хүслийг ухаарч, Түүний бурханлаг чанарыг ойлгохоор оролдож байсан. Бие махбод болсон хүний Хүү нь Өөрийн хүн чанараар дамжуулан Бурханы бурханлаг чанарыг илэрхийлсэн бөгөөд Бурханы хүслийг хүн төрөлхтөнд дамжуулсан билээ. Бурханы хүсэл болон зан чанарын илэрхийллээр дамжуулан сүнсний ертөнцөд Бурханыг харж эсвэл Түүнд хүрч болохгүй гэдгийг Тэр мөн илчилсэн. Хүмүүсийн харсан зүйл нь мах, ястай бодит Бурхан Өөрөө байв. Иймээс бие махбод болсон хүний Хүү нь Бурханы өөрийн ялгамж чанар, байр суурь, дүр төрх, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох гэх мэт зүйлсийг тодорхой болгож, хүнлэг чанартай болгосон. Хэдийгээр хүний Хүүгийн гадаад байдалд Бурханы төрхийн талаар зарим нэг хязгаарлалт байсан боловч Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь бүхэлдээ Бурханы хувийн ялгамж чанар, байр суурийг төлөөлж чадаж байсан—ердөө илэрхийлэх хэлбэрт нь л зарим нэг ялгаа байсан юм. Энэ нь хүний Хүүгийн хүнлэг чанар эсвэл Түүний бурханлаг чанар байх нь хамаагүй, Тэр Бурханы ялгамж чанар болон байр суурийг төлөөлж байсан гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Энэ хугацаанд гэхдээ Бурхан махан биеэр дамжуулан ажиллаж, махан биеийн өнцгөөс ярьж, хүн төрөлхтний өмнө хүний Хүүгийн ялгамж чанар болон байр суурьтайгаар зогсож байсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Бурханы жинхэнэ үг болон ажилтай тулгарч, мэдрэх боломжийг хүмүүст олгосон юм. Энэ нь мөн, Түүний бурханлаг чанар болон даруу төлөв байдлын дундах Түүний агуу байдлыг ойлгож, түүнчлэн Бурханы жинхэнэ байдал болон бодит байдлын урьдчилсан ойлголт ба урьдчилсан тодорхойлолтыг олж авах боломжийг хүмүүст олгосон. Хэдийгээр Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажил, Түүний ажиллах аргууд, Түүний ярьсан өнцөг нь сүнсний ертөнц дэх Бурханы үнэн биеэс ялгаатай байсан боловч Түүний бүх зүйл нь хүмүүсийн өмнө нь хэзээ ч харж байгаагүй Бурханыг Өөрийг нь үнэхээр төлөөлж байсан—үүнийг үгүйсгэж болохгүй! Өөрөөр хэлбэл, Бурхан ямар хэлбэрээр илрэн гарах нь хамаагүй, Тэр ямар өнцгөөс ярих нь эсвэл Тэр ямар дүр төрхтэйгээр хүн төрөлхтөнтэй нүүр тулах нь хамаагүй, Бурхан өөр хэнийг ч биш харин Өөрийгөө төлөөлдөг. Тэрээр ямар ч хүнийг төлөөлж чадахгүй—Тэр ялзруулагдсан ямар ч хүнийг төлөөлж чадахгүй. Бурхан бол Бурхан Өөрөө бөгөөд үүнийг үгүйсгэж болохгүй.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент