Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 18

2020-05-20

Бурханаас айх эхлэлийн цэг нь Түүнд Бурхан шиг хандах юм

Хэн нэгэн нэг асуулт дэвшүүлжээ: Бид Бурханыг Иовоос илүү мэддэг мөртлөө яаж одоо ч Бурханаас айхгүй байж чадаж байна вэ? Бид энэ асуудлыг өмнө нь бага зэрэг хөндсөн, тийм үү? Үнэндээ, энэ асуултын мөн чанарыг ч бас өмнө нь хэлэлцсэн, хэдий Иов Бурханыг тэр үед мэддэггүй байсан ч тэр Түүнд Бурхан шиг хандсан бөгөөд Түүнийг тэнгэр газар дахь бүх зүйлсийн Эзэн гэж үзсэн. Иов Бурханыг дайснаа гэж тооцоогүй. Харин, тэр Түүнийг бүх зүйлийн Бүтээгч хэмээн шүтэн мөргөдөг байсан. Өнөө үед хүмүүс яагаад Бурханыг маш их эсэргүүцдэг вэ? Тэд яагаад Бурханаас айдаггүй вэ? Нэг шалтгаан нь бол тэд Сатанаар гүн ялзруулагдсан. Сатаны уг чанар тэдэнд гүн шингэснээр, хүмүүс Бурханы дайсан болсон юм. Тиймээс хэдий тэд Бурханд итгэж, Бурханыг хүлээн зөвшөөрдөг ч тэд одоо ч гэсэн Бурханыг эсэргүүцэж, өөрсдийгөө Түүний эсрэг байранд тавьдаг. Энэ нь хүний уг чанараар тодорхойлогддог. Өөр нэг шалтгаан нь хэдийгээр хүмүүс Бурханд итгэдэг ч, тэд Түүнд Бурхан шиг ханддаггүй. Үүний оронд тэд Бурханыг хүний эсрэг тавьж, Түүнийг хүний дайсан гэж үздэг бөгөөд тэд Бурхантай эвлэршгүй дайсан юм. Энэ нь ийм энгийн. Энэ асуудал өмнөх хэсэгт хөндөгдөөгүй гэж үү? Энэ талаар бодоод үз: Энэ нь шалтгаан уу? Хэдий чамд Бурханы тухай бага зэрэг мэдлэг байдаг ч, энэ мэдлэг нь яг юу вэ? Энэ нь хүн бүрийн яриад байгаа зүйл биш гэж үү? Энэ нь Бурханы чамд хэлсэн зүйл биш гэж үү? Чи зөвхөн онолын болон сургаалын талыг л мэддэг; чи Бурханы жинхэнэ талыг мэдэрч байсан уу? Чамд субъектив мэдлэг бий юу? Чамд бодитой мэдлэг болон дадлага туршлага байгаа юу? Хэрвээ Бурхан чамд хэлээгүй бол чи үүнийг мэдэх байсан уу? Чиний онолын мэдлэг нь бодит мэдлэгийг төлөөлж чадахгүй. Товчхондоо чи хир их мэддэг болон чи хэрхэн үүнийг мэдэх болсон нь хамаагүй, чамайг Бурханы талаар бодит ойлголт олж авахаас чинь өмнө Бурхан чиний дайсан бөгөөд чи Бурханд үнэхээр тийм байгаагаар нь хандахаас өмнө Тэр чиний эсрэг тавигддаг, учир нь чи бол Сатаны биелэл билээ.

Чи Христтэй хамт байх үед, магадгүй чи Түүнд өдөрт гурван хоолоор үйлчилж, магадгүй Түүнд цайгаар үйлчилж, Түүний амьдралын хэрэгцээнд санаа тавьж, харваас Христэд Бурхан шиг ханддаг. Ямар нэг зүйл тохиолдох болгонд хүмүүсийн үзэл бодол нь үргэлж Бурханы үзлийн эсрэг байдаг. Тэд үргэлж Бурханы үзэл бодлыг ойлгож чаддаггүй, үүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Хэдий хүмүүс гадна талдаа Бурхантай сайн харьцаатай байдаг ч, энэ нь тэд Түүнтэй зохицолтой байдаг гэсэн үг биш. Ямар нэгэн зүйл тохиолдонгуут хүний дуулгаваргүй байдлын үнэн гарч ирэн, хүн болон Бурханы хооронд оршдог дайсагналыг баталдаг. Энэ дайсагнал нь Бурхан хүнийг эсэргүүцэж байгаа явдал биш; энэ нь Бурхан хүнд дайсагнахыг хүссэндээ биш бөгөөд Бурхан хүнийг эсрэг талд тавьж, хүнд ингэж хандаж байгаа биш юм. Харин ч, энэ бол Бурханд хандах энэхүү эсрэг талын мөн чанар нь хүний субъектив хүсэлд, хүний дотоод сэтгэлд нууцаар байдаг тохиолдол юм. Хүн Бурханаас ирсэн бүхнийг өөрийн судалгааны объект болгодог болохоор Бурханаас ирсэн зүйлд болон Бурхантай хамаатай зүйлд хандах түүний хариу үйлдэл нь юун түрүүнд таамаглах, эргэлзэх бөгөөд дараа нь Бурхантай зөрчилддөг хандлагыг сонгож, Бурханыг эсэргүүцэх явдал байдаг. Үүний дараагаар, хүн эдгээр идэвхгүй ааш занг эзэмшиж, ийм төрлийн Бурханыг дагах нь түүнд хэрэгтэй эсэх талаар эргэлзэх түвшинд хүртэл Бурхантай маргалдаж эсвэл Бурхантай тэмцэлддэг. Хүний ухаалаг байдал нь ингэж үргэлжлүүлж болохгүй гэдгийг хүнд хэлдгийг үл харгалзан тэр өөрийгөө үл хайхран ингэж хийхээр сонгох ба эцсээ хүртэл ямар ч эргэлзээгүйгээр үргэлжлүүлэх болно. Жишээлбэл, Бурханы талаарх цуурхал эсвэл гүтгэлгийг сонсох үедээ зарим хүмүүсийн эхний хариу үйлдэл ямар байдаг вэ? Тэдний эхний хариу үйлдэл бол: энэ цуурхал үнэн эсвэл худал эсэхийг, энэ нь байдаг үгүйг би мэдэхгүй, иймээс би харзнах болно. Тэгээд тэд бодолхийлж эхэлдэг: Үүнийг батлах ямар ч арга зам байхгүй; энэ нь байдаг гэж үү? Энэ цуурхал үнэн үү эсвэл худал уу? Хэдий энэ хүн үүнийг гадна талдаа харуулахгүй байгаа ч, тэдний зүрх сэтгэл аль хэдийн эргэлзэж эхэлсэн байдаг ба Бурханыг аль хэдийн үгүйсгээд эхэлсэн байдаг. Энэ төрлийн хандлага, энэ төрлийн үзэл бодлын мөн чанар юу вэ? Энэ нь урвалт биш гэж үү? Тэдэнд асуудал тулгарахаас өмнө, чи энэ хүний үзэл бодол юу болохыг харж чадахгүй— тэд Бурхантай зөрчилддөггүй мэт, тэд Бурханыг дайсан гэж үздэггүй мэт харагддаг. Гэсэн хэдий ч тэд үүнтэй тулгарангуутаа Сатантай хамт зогсож, Бурханыг эсэргүүцдэг. Энэ нь юуг хэлж байна вэ? Энэ нь хүн ба Бурхан хоёр бол эсрэг тэсрэг гэдгийг хэлж байна. Бурхан хүнийг дайснаа гэж үздэг биш, харин хүний өөрийн мөн чанар нь Бурханд дайсагнасан байдаг. Хүн Бурханыг хир удаан дагаснаас, хир их төлөөс төлснөөс үл хамааран; хүн Бурханыг хэрхэн магтахаас, Бурханыг эсэргүүцэхээс биеэ хэрхэн барьснаас, бүр Бурханыг хайрлахад өөрсдийгөө шахахаас үл хамааран тэд хэзээ ч Бурханд Бурхан шиг хандаж чадахгүй. Энэ нь хүний мөн чанараар тодорхойлогддоггүй гэж үү? Хэрвээ чи Түүнд Бурхан шиг ханддаг бол, Тэр бол Бурхан гэж чи үнэхээр итгэдэг бол чи Түүнд эргэлзэж чадна гэж үү? Чиний зүрх сэтгэлд Түүний тухай ямар нэгэн асуултын тэмдэг байна гэж үү? Байхгүй. Энэ дэлхийн чиг хандлага маш хорон муу, энэ хүн төрөлхтөн маш хорон муу—яагаад чамд тэдний талаарх ямар ч үзэл байхгүй байна вэ? Чи өөрөө маш хорон хэрцгий— яагаад чамд тэр талаар ямар ч үзэл байхгүй байна вэ? Гэсэн ч цөөн хэдэн цуу яриа, зарим нэг хов жив нь Бурханы тухай тийм том үзлийг бий болгож, маш олон санааг бий болгодог нь чиний чадал чансаа хичнээн боловсорч гүйцээгүй болохыг харуулж байна! Зүгээр л хэдхэн шумуулын “дүнгэнээн”, цөөн хэдэн зэвүүн ялаа нь чамайг хуурахад хангалттай гэж үү? Энэ нь ямар төрлийн хүн бэ? Бурхан энэ төрлийн хүний талаар юу боддогийг чи мэдэх үү? Эдгээр хүмүүст Тэр хэрхэн ханддаг талаар Бурханы хандлага үнэндээ маш тодорхой. Эдгээр хүмүүст хандах Бурханы хандлага нь тэдэнд хүйтэн хөндий хандах—Түүний хандлага нь тэдэнд ямар ч анхаарал тавихгүй байх ба эдгээр мэдлэггүй хүмүүстэй ноцтой харьцахгүй байх юм. Яагаад тэр вэ? Учир нь Өөрийн зүрх сэтгэлдээ Тэр, эцсээ хүртэл Түүнд дайсагнахаар шийдсэн болон Түүнтэй зохицолтой байх замыг эрж хайхаар хэзээ ч төлөвлөөгүй тэдгээр хүмүүсийг авахаар хэзээ ч төлөвлөөгүй байдаг. Магадгүй Миний хэлсэн эдгээр үгс зарим хүмүүсийг шархлуулж болох юм. Тэгвэл та нар Намайг үргэлж өөрсдийг чинь ингэж шархлуулахыг хүсэж байна уу? Та нарын хүсэж байгаа үгүйгээс үл хамааран, Миний хэлж байгаа бүхэн үнэн! Хэрвээ Би та нарыг үргэлж ингэж шархлуулж, үргэлж сорвийг чинь ярвал та нарын зүрх сэтгэл дэх эрхэм дээд Бурханы дүрд энэ нөлөөлөх болов уу? (Тэгэхгүй.) Тэгэхгүй гэдэгтэй санал нийлж байна. Учир нь та нарын зүрх сэтгэлд Бурхан ердөө байхгүй. Та нарын зүрх сэтгэлд оршдог, та нарын хүчтэйгээр өмгөөлж, хамгаалдаг эрхэм дээд Бурхан бол зүгээр л Бурхан биш. Харин энэ нь хүний төсөөллөөс гарсан зүйл; энэ нь зүгээр л оршдоггүй. Иймээс энэ оньсогын хариуг Би илчилсэн нь хамаагүй илүү дээр юм. Энэ нь бүх үнэн биш гэж үү? Жинхэнэ Бурхан бол хүний төсөөлөл биш. Та нар бүгд энэ бодит байдалтай нүүр тулж, энэ нь Бурханы талаарх та нарын мэдлэгт тус болох болно гэж Би найдаж байна.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах