Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 147

2020-08-28

Сатан хүнийг завхруулахад эрдэм мэдлэгийг хэрхэн ашигладаг тухай

Эрдэм мэдлэгийг хүн бүр эерэг зүйл гэж үздэг үү? Хүмүүс наад зах нь “эрдэм мэдлэг” гэх үгийг сөрөг гэхээсээ эерэг утгатай гэж боддог. Тэгвэл Сатан хүнийг завхруулахдаа эрдэм мэдлэгийг ашигладаг гэж бид энд яагаад дурдах болов? Хувьслын онол нь эрдэм мэдлэгийн нэг тал бус уу? Ньютоны шинжлэх ухааны хууль нь эрдэм мэдлэгийн нэг хэсэг бус уу? Газар дэлхийн таталцлын хүч ч мөн эрдэм мэдлэгийн нэг хэсэг, тийм биз? (Тийм ээ.) Тэгвэл хүн төрөлхтнийг завхруулахад Сатаны ашигладаг зүйлсийн дунд яагаад эрдэм мэдлэгийг жагсаасан байна вэ? Та нар энэ тухайд юу гэж бодож байна? Эрдэм мэдлэгт өчүүхэн төдий ч болов үнэн байдаг гэж үү? (Байхгүй.) Тэгвэл эрдэм мэдлэг ямар мөн чанартай вэ? Хүн олж авдаг бүх эрдэм мэдлэгээ юунд үндэслэн сурдаг вэ? Хувьслын онолд үндэслэдэг үү? Хүн төрөлхтний судалгаа шинжилгээгээр олж авсан мэдлэг, үүний нэгдсэн дүгнэлт нь бурхангүйн үзэлд суурилсан байдаг бус уу? Энэхүү эрдэм мэдлэгийн аль нэг нь Бурхантай холбоотой юу? Бурханыг шүтэн мөргөхтэй холбоотой юу? Үнэнтэй холбоотой юу? (Үгүй.) Тэгвэл Сатан хүнийг завхруулахад эрдэм мэдлэгийг хэрхэн ашигладаг вэ? Энэхүү эрдэм мэдлэгийн аль нь ч Бурханыг шүтэн мөргөхтэй холбоогүй, үнэнтэй холбоогүй байдаг гэж Би сая хэллээ. Зарим хүн энэ тухайд, “Эрдэм мэдлэг үнэнтэй ямар ч холбоогүй байж болох ч хүмүүсийг бас завхруулдаггүй шүү дээ” гэж боддог. Та нар энэ тухайд ямар бодолтой байна? Хүн аз жаргалаа хоёр гараараа бүтээх ёстой гэж эрдэм мэдлэг чамд заасан уу? Хүн хувь заяагаа өөрөө удирддаг гэж эрдэм мэдлэг чамд заасан уу? (Тийм ээ.) Энэ ямар гээч яриа вэ? (Хий дэмий яриа.) Яг зөв! Хий дэмий яриа шүү дээ! Мэдлэг бол хэлэлцэхэд ээдрээтэй сэдэв. Чи эрдэм мэдлэгийн салбар нь зүгээр л мэдлэгээс цаашгүй гэж хэлж магад. Энэ нь Бурханыг шүтэн мөргөхөд тулгуурлахгүй, Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэдгийг ойлгохгүйгээр сурдаг эрдэм мэдлэгийн салбар юм. Хүмүүс ийм төрлийн мэдлэгт суралцах үедээ Бурхан бүх зүйлд дээд эрх барьдгийг ойлгодоггүй; мөн Бурхан бүх зүйлийг хариуцаж, удирдаж байгааг хардаггүй. Харин тэд гагцхүү эрдэм мэдлэгийн тэр салбараа эцэс төгсгөлгүй судалж шинжлэн, эрдэм мэдлэгт үндэслэсэн хариулт хайдаг. Гэвч хүмүүс Бурханд итгэхийн оронд зөвхөн судлахаар эрэлхийлбэл жинхэнэ хариултыг хэзээ ч олохгүй гэдэг нь үнэн биз дээ? Эрдэм мэдлэг гагцхүү амь амьжиргаа, ажил, орлого өгч, чамайг өлмөн зэлмэн явуулахгүй; гэвч эрдэм мэдлэг чамайг хэзээ ч Бурханыг шүтэн мөргөдөг болгохгүй, мөн ёрын муугаас хол байлгахгүй. Эрдэм мэдлэгийг судлах тусам Бурханы эсрэг тэрслэх, Бурханыг судалгаандаа хамруулах, Бурханыг сорьж, эсэргүүцэх хүсэл төрнө. Тэгвэл одоо эрдэм мэдлэг хүмүүст юу зааж байгааг бид харж байна вэ? Үүний заадаг бүхэн нь Сатаны гүн ухаан байдаг. Завхарсан хүмүүсийн дунд Сатаны түгээн дэлгэрүүлсэн амьд үлдэх тухай гүн ухаан, дүрэм журам үнэнтэй ямар нэг холбоотой юу? Үнэнтэй огт холбоогүй, чухамдаа үнэний эсрэг байдаг. “Амьдрал бол хөдөлгөөн”, “Өлсөх гэдэг ёолж болдоггүй өвчин” гэж хүмүүс байнга хэлдэг. Эдгээр зүйр үг юу вэ? Эдгээр нь төөрөгдөл бөгөөд эдгээрийг сонсох үед ой гутах мэдрэмж төрдөг. Сатан хүнийг завхруулахад эрдэм мэдлэгийг хэрхэн хэрэглэдэг тухай хүн болгон багцаалсан ойлголттой байх. Хүний эрдэм мэдлэг гэгчид Сатан амьдралын гүн ухаан, бодол сэтгэлгээнийхээ нэлээд ихийг шингээсэн. Сатан ийм зүйл хийснээр сэтгэлгээ, гүн ухаан, үзэл бодлыг нь хүн хүлээн авч, улмаар Бурханы оршин тогтнол, бүх зүйл, хүний хувь заяан дахь Бурханы ноёрхлыг үгүйсгэх боломж бүрддэг. Иймээс хүн хичээл сурлагаа ахиулж, улам их мэдлэгтэй болох тусам Бурханы оршин тогтнол түүнд тодорхойгүй болсон мэт санагддаг бөгөөд Бурханы оршин тогтнолыг бүр мэдрэхээ больж ч магад. Сатан хүний оюун санаанд үзэл, бодол, санаа нэмэх явцдаа хүнийг завхруулсан бус уу? (Тийм ээ.) Одоо хүн юунд үндэслэн амьдардаг вэ? Үнэхээр энэ эрдэм мэдлэгт үндэслэн амьдарч байна уу? Үгүй, энэхүү эрдэм мэдлэг дотор нуугдсан Сатаны үзэл бодол, гүн ухаанд үндэслэн амьдарч байна. Сатан хүнийг завхруулах явдлын салшгүй хэсэг энд өрнөдөг бөгөөд хүнийг завхруулах Сатаны зорилго хийгээд арга барил энэ билээ.

Эхлээд эрдэм мэдлэгийн хамгийн өнгөцхөн талыг хөндье. Хэлний дүрэм, үгс хүнийг завхруулах чадвартай юу? Үг хүмүүсийг завхруулж чадах уу? (Чадахгүй.) Үг хүнийг завхруулдаггүй; үг бол хүний ярианд ашиглагддаг хэрэглүүр, мөн хүмүүс Бурхантай харилцдаг хэрэгсэл төдийгүй өнөөдөр Бурхан үг хэлээр хүмүүстэй харилцаж байгаа билээ. Тэдгээр нь хэрэглүүр, хэрэгцээ юм. Нэг дээр нэгийг нэмбэл хоёр, хоёр хоёрын дөрөв; энэ нь мэдлэг бус уу? Гэхдээ энэ чамайг завхруулж чадах уу? Энэ бол нийтлэг мэдлэг, тогтсон хэв маяг тул хүмүүсийг завхруулж чаддаггүй. Тэгвэл ямар төрлийн мэдлэг хүмүүсийг завхруулдаг вэ? Завхруулдаг мэдлэг нь Сатаны үзэл бодолтой холилдсон мэдлэг юм. Сатан эдгээр үзэл бодлыг эрдэм мэдлэгээр дамжуулан хүн төрөлхтөнд шингээхээр эрэлхийлдэг. Жишээ нь, нийтлэлд бичигдсэн үгс ямар ч асуудалгүй. Харин нийтлэлч тухайн нийтлэлийг бичихдээ агуулж байсан үзэл бодол, санаа зорилго, түүнчлэн бодлынх нь агуулгад асуудал оршдог. Эдгээр нь сүнсний зүйл бөгөөд хүмүүсийг завхруулах чадвартай. Жишээ нь, чи телевизийн нэвтрүүлэг үзэж байлаа гэхэд тухайн нэвтрүүлгийн ямаршуу зүйл хүмүүсийн үзэл бодлыг өөрчилж болох вэ? Уран бүтээлчдийн хэлсэн зүйл, үг өөрөө хүмүүсийг завхруулж чадах уу? (Чадахгүй.) Ямар төрлийн зүйл хүмүүсийг завхруулах вэ? Найруулагчийн үзэл бодлыг төлөөлөх нэвтрүүлгийн гол санаа, агуулга хүмүүсийг завхруулна. Эдгээр үзэл бодолд агуулагдсан мэдээлэл хүмүүсийн зүрх сэтгэл, оюун санааг эргүүлж чадна. Тийм биз дээ? Сатан хүмүүсийг завхруулахын тулд эрдэм мэдлэгийг ашигладаг талаар хэлэлцэхдээ юу гэж хэлээд байгааг минь одоо та нар мэдлээ. Үүнийг буруугаар ойлгохгүй биз? Тэгэхээр дараачийн удаад чи зохиол, нийтлэл унших үедээ бичсэн үгэнд илэрхийлэгдсэн бодол хүн төрөлхтнийг завхруулж байна уу, хүн төрөлхтөнд хувь нэмэр оруулж байна уу гэдгийг үнэлж чадах уу? (Тийм ээ, бага хэмжээнд чадна.) Энэ бол шууд амархан ойлгогдох зүйл биш бөгөөд аажмаар судалж, туулах ёстой зүйл юм. Жишээ нь эрдэм мэдлэгийн нэг салбарыг судалж, сурч байхад тухайн эрдэм мэдлэгийн зарим эерэг тал нь тус салбарын талаарх зарим ерөнхий мэдлэгийг ойлгоход тус болохын зэрэгцээ хүмүүс юунаас зайлсхийх ёстойг мэдэх боломж олгож болох юм. Тухайлбал, “цахилгааныг” аваад үз—энэ нь мэдлэгийн нэг талбар биз дээ? Хүмүүс тогонд цохиулж, гэмтэж болно гэдгийг мэдээгүй бол чи мэдлэггүй байх бус уу? Харин мэдлэгийн энэ талбарыг ойлгомогцоо чи цахилгаан гүйдэлтэй биетэд гар хүрэхдээ хайнга хандахгүй бөгөөд цахилгааныг хэрхэн хэрэглэхээ мэднэ. Энэ хоёр хоёулаа эерэг зүйлс юм. Эрдэм мэдлэг хүмүүсийг хэрхэн завхруулдаг тухайд юу хэлэлцэж байсныг та нар одоо тодорхой ойлгов уу? Хэрэв ойлгосон бол энэ тухай цааш ярихгүй, учир нь дэлхий ертөнцөд олон төрлийн мэдлэгийг судалдаг бөгөөд та нар тэдгээрийг өөрсдөө яаралгүй ялгаж салгах ёстой.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө V

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах