Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ

II хэсэг

Бурханы замаар алхах: Бурханаас эмээж, муугаас зайлах

Та нарын тэмдэглэж авах ёстой хэллэг байдаг. Энэ хэллэг нь маш чухал гэж Би итгэдэг, учир нь Миний хувьд энэ үг өдөр болгон тоо томшгүй удаа сэтгэлд минь орж ирдэг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл Би хэн нэгэнтэй нүүр тулах бүрдээ, Би хэн нэгний түүхийг сонсох болгондоо, Би хэн нэгний дадлага туршлага эсвэл Бурханд итгэх тэдний сэтгэгдлийг сонсох болгондоо, энэ хүн нь Бурханы хүсдэг төрлийн, Бурханд таалагддаг төрлийн хүн мөн үү, биш үү гэдгийг цэгнэхийн тулд Би энэ хэллэгийг үргэлж ашигладаг. Тэгвэл энэ хэллэг нь юу вэ? Одоо та нар бүгд хүсэн хүлээж байгаа. Би энэ хэллэгийг илчлэх үед та нарын урам хугарч магадгүй, учир нь олон жилийн турш үнэнч мэт дүр үзүүлсээр ирсэн хүмүүс байгаа. Гэхдээ Миний хувьд Би хэзээ ч, ямар ч дүр үзүүлээгүй. Энэ хэллэг Миний зүрх сэтгэлд оршдог. Тэгвэл энэ хэллэг нь юу вэ? Энэ бол “Бурханы замаар алхах: Бурханаас айж, муугаас зайлах” юм. Энэ нь хэтэрхий энгийн хэлц үг биш гэж үү? Гэхдээ энэ хэллэг хэдий энгийн байж болох ч үүний талаар үнэхээр гүнзгий ойлголттой хүн л энэ нь агуу жинтэй гэдгийг мэдрэх болно; энэ нь хэрэгжүүлэхэд маш их үнэ цэнэтэй; энэ нь үнэний бодит байдалтай амийн хэл юм; энэ нь Бурханы сэтгэлийг хангалуун байлгахыг эрж хайдаг хүмүүсийн хувьд зорих насан туршийн зорилго юм; мөн энэ нь Бурханы цаад санааг анхаардаг хэн хүний дагах насан туршийн зам билээ. Иймээс та нар юу гэж бодож байна: Энэ хэллэг үнэн үү? Энэ нь ийм төрлийн ач холбогдолтой юу? Магадгүй зарим хүмүүс энэ хэллэгийн талаар бодоод, үүний учрыг олохоор оролдож байгаа бөгөөд мөн зарим нь үүнийг сэжиглэж байгаа: Энэ хэллэг маш чухал уу? Энэ нь маш чухал уу? Энэ нь тийм их шаардлагатай, цохон тэмдэглэхүйц гэж үү? Магадгүй энэ хэллэгэнд тийм ч их дургүй зарим хүмүүс байдаг, учир нь тэд Бурханы замыг авч, үүнийг энэ нэг хэллэгэнд оруулах нь хэтэрхий их хураангуйлал гэж боддог. Бурханы хэлсэн болгоныг авч, багасган нэг хэллэгэнд багтаах нь—энэ нь Бурханыг арай хэтэрхий ялихгүй болгохгүй гэж үү? Энэ нь ийм биш гэж үү? Эдгээр үгний ар дахь гүн гүнзгий утга учрыг та нарын ихэнх нь бүрэн ойлгохгүй байж болох юм. Та нар үүнийг тэмдэглэж авсан ч гэсэн та нар энэ хэллэгийг зүрх сэтгэлдээ оруулах бодолгүй байгаа; та нар зүгээр л үүнийг бичиж авсан ба завтай цагтаа үүнийг эргүүлэн хараад, дахин судалж үздэг. Энэ хэллэгийг сайн ашиглахаар хичээх нь байтугай цээжлэхээс ч залхдаг өөр бусад хүмүүс байдаг. Гэвч Би яагаад энэхүү хэллэгийг хэлэлцэж байна вэ? Та нарын үзэлтээс эсвэл та нар юу бодохоос үл хамааран Би энэ хэллэгийг хэлэлцэх ёстой, яагаад гэвэл энэ нь Бурхан хүний үр дүнг хэрхэн тодорхойлдогтой туйлын их хамаатай. Энэ хэллэгний талаар та нарын одоогийн ойлголт ямар байх нь эсвэл та нар үүнд хэрхэн хандах нь хамаагүй Би та нарт үүнийг хэлэх болно: Хэрвээ хэн нэгэн энэ хэллэгийг зүй зохистойгоор хэрэгжүүлж, Бурханаас эмээж, нүглээс зайлах стандартад хүрч чадвал, тэд амьд үлдэгч болох нь гарцаагүй мөн тэд сайн үр дүнтэй нэгэн болох нь гарцаагүй. Хэрвээ чи энэ хэллэгний тавьсан стандартад хүрч чадахгүй бол чиний үр дүн тодорхойгүй гэж хэлж болох юм. Тиймээс Би та нарын сэтгэл зүйн бэлтгэлийн төлөө энэ хэллэгийг та нарт хэлж байгаа бөгөөд ингэснээр та нарыг хэмжихдээ Бурхан ямар төрлийн стандарт ашигладаг тухай та нар мэдэх болно. Миний дөнгөж сая авч хэлэлцсэнчлэн энэ хэллэг нь Бурхан хүнийг аврахтай болон Тэр хүний үр дүнг хэрхэн тодорхойлдогтой тун их хамаатай юм. Энэ хамаарал нь хаана оршдог вэ? Та нар үнэхээр мэдэхийг хүсэж байгаа болохоор бид өнөөдөр энэ тухай ярих болно.

Хүмүүс Бурханаас эмээж, муугаас зайлж байгаа эсэхийг шалгахын тулд Бурхан олон янзын сорилт ашигладаг

Эрин үе болгонд Бурхан хүнд зарим нэг үгсийг хайрладаг, дэлхий дээр ажиллах үедээ Тэр хүнд зарим нэг үнэнийг хэлсэн. Эдгээр үнэн нь хүний баримтлах зам, хүний алхах ёстой зам, хүнд Бурханаас эмээж, муугаас зайлах боломжийг олгодог зам, өөрсдийн амьдралдаа болон өөрсдийн амьдралын аяны явцад хүний хэрэгжүүлж, баримтлах ёстой зам. Эдгээр шалтгаануудын улмаас Бурхан эдгээр үгсийг хүнд хайрласан. Бурханаас ирсэн эдгээр үгсийг хүн баримтлах ёстой ба тэдгээрийг баримтлах нь амийг хүлээн авахын тулд юм. Хэрвээ хүн тэдгээрийг баримтлахгүй бол, тэдгээрийг хэрэгжүүлэхгүй бол, мөн Бурханы үгийг өөрсдийн амьдралдаа амьдран гаргахгүй бол энэ хүн үнэнийг хэрэгжүүлэхгүй байна. Хэрвээ тэд үнэнийг хэрэгжүүлэхгүй бол тэд Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй мөн Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй. Хэрвээ хэн нэгэн хүн Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй бол тэд Бурханы магтаалыг хүлээн авч чадахгүй; ийм төрлийн хүнд ямар ч үр дүн байхгүй. Тэгвэл Бурханы ажлын явцад Тэр хүний үр дүнг хэрхэн тодорхойлдог вэ? Хүний үр дүнг тодорхойлохын тулд Бурхан ямар арга хэрэглэдэг вэ? Магадгүй та нар яг одоо энэ талаар тийм ч тодорхой биш байгаа байх, гэхдээ Би та нарт үйл явцыг нь хэлэх үед энэ нь нилээд тодорхой болох болно. Яагаад гэвэл, олон хүмүүс үүнийг аль хэдийн өөрсдөө мэдэрсэн байдаг.

Бурханы ажлын явцад эхнээсээ авахуулаад одоог хүртэл Бурхан хүн бүхэнд сорилт тавьсан—эсвэл та нар Түүнийг дагадаг хүн бүхэн гэж хэлж болох ба эдгээр сорилтууд нь янз бүрийн хэмжээтэйгээр ирдэг. Өөрсдийн гэр бүлийнхнээрээ гологдох сорилтыг амссан хүмүүс байдаг; дайсагнасан орчны сорилтыг туулсан хүмүүс байдаг; баривчлагдаж, тамлагдах сорилтыг туулсан хүмүүс байдаг; сонголттой нүүр тулах сорилт туулсан хүмүүс байдаг; мөн мөнгө болон байр суурины сорилтыг амссан хүмүүс байдаг. Ерөнхийд нь хэлэхэд, та нарын нэг бүрчлэн бүх төрлийн сорилтуудтай нүүр тулгарсан. Бурхан яагаад ингэж ажилладаг вэ? Бурхан яагаад хүн бүхэнд тэгж ханддаг вэ? Тэр ямар үр дүнг харахыг хүсдэг юм бэ? Энэ бол Миний та нарт хэлэхийг хүсэж байгаа чухал зүйл юм: Энэ хүн Бурханаас эмээж, муугаас зайлах төрлийн хүн мөн эсэхийг Бурхан харахыг хүсдэг. Энэ нь, Бурхан чамд шалгалт өгч, чамайг зарим нэг нөхцөл байдалтай нүүр тулахад хүргэх үедээ Тэр чамайг Бурханаас айдаг, муугаас зайлдаг хүн мөн үү, үгүй юу гэдгийг шалгахыг хүсдэг гэсэн үг юм. Хэрвээ хэн нэгэнд тахилыг найдвартай хамгаалах үүрэг тулгарч, тэд Бурханы тахилд хүрвэл энэ нь Бурханы зохицуулсан зүйл гэж чи бодож байна уу? Маргаангүй! Чамд тулгарсан бүхэн нь Бурханы зохицуулсан зүйл байдаг. Чамайг ийм асуудалтай тулгарах үед Бурхан нууцаар чамайг ажиглаж, чамайг хэрхэн сонгохыг, чамайг хэрхэн хэрэгжүүлэхийг, чи юу гэж бодож байгааг харах болно. Эцсийн үр дүн нь Бурханы хамгийн их санаа зовнидог зүйл, учир нь чи энэ шалгалтаар Бурханы стандартад хүрсэн үү, үгүй юу гэдгийг хэмжих боломжийг Түүнд олгодог зүйл нь үр дүн юм. Гэсэн хэдий ч, хүмүүс зарим нэг асуудалтай тулгарах үедээ, яагаад тэд үүнтэй тулгарч байгаа тухай эсвэл Бурханы шаардаж байгаа стандартын тухай тэд ихэнхдээ боддоггүй. Бурхан тэднээс юу харахыг хүсэж байгаа тухай, Тэр тэднээс юу олж авахыг хүсэж байгаа тухай тэд боддоггүй. Энэ асуудалтай тулгарах үедээ ийм төрлийн хүмүүс зөвхөн ингэж боддог: “Энэ надад тулгарсан асуудал; Би болгоомжгүй биш, харин болгоомжтой байх ёстой! Ямар ч байсан энэ бол Бурханы тахил бөгөөд би үүнд хүрч болохгүй.” Тийм хялбарчилсан бодолтой байснаар өөрсдийн үүргийг биелүүлж чадна гэж энэ хүн итгэдэг. Энэ сорилтын үр дүнд Бурхан сэтгэл хангалуун байх уу? Эсвэл Тэр сэтгэл хангалуун биш байх болов уу? Та нар үүнийг хэлэлцэж болно. (Хэрвээ хэн нэгэн өөрийн зүрх сэтгэлдээ Бурханаас айдаг бол, Бурханы тахилд хүрэх боломжийг тэдэнд олгох үүрэгтэй тулгарах үедээ Бурханы зан чанарыг доромжилж гомдоох нь хичнээн амархан болох талаар эргэцүүлэх бөгөөд иймээс тэд гарцаагүй анхааралтай ажиллах болно.) Чиний хариу үйлдэл зөв зам дээр байна, гэхдээ энэ нь хараахан тэнд хүрээгүй байна. Бурханы замаар алхах нь өнгөн тал дээрээ дүрэм журмуудыг мөрдөх тухай биш юм. Үүний оронд, чамд асуудал тулгарах үед юун түрүүнд чи үүнийг Бурханаар зохицуулагдсан нөхцөл байдал, Түүнээс чамд олгосон үүрэг хариуцлага эсвэл Түүний чамд даалгасан зүйл гэж үзэх ёстой бөгөөд чи энэ асуудалтай тулгарах үедээ үүнийг бүр Бурханаас ирсэн шалгалт ч гэж үзэх ёстой. Энэ асуудалтай тулгарах үед чамд стандарт байх ёстой, чи үүнийг Бурханаас ирсэн гэж бодох ёстой. Чи өөрийн үүрэг хариуцлагаа биелүүлж, Бурханд итгэлтэй байж чадахын тулд энэ асуудалд хэрхэн хандах тухайгаа чи бодох ёстой; үүнийг хэрхэн хийж, Бурханыг уурлуулахгүй байж эсвэл Түүний зан чанарыг доромжлохгүй байх вэ. Бид дөнгөж сая тахилыг хэрхэн хамгаалах талаар ярилаа. Энэ асуудал тахилыг хамардаг ба энэ нь мөн чиний үүрэг, чиний хариуцлагыг хамардаг. Чи энэхүү хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Гэсэн ч чамайг энэхүү асуудалтай тулгарах үед ямар нэгэн тэнсэл байдаг уу? Байдаг! Энэ тэнсэл хаанаас ирдэг вэ? Энэхүү тэнсэл нь Сатанаас ирдэг, мөн энэ нь хүний муу, ялзармал зан чанараас гардаг. Тэнсэл байгаа болохоор, энэ нь гэрчлэлд зогсохтой холбоотой; гэрчлэлд зогсох нь мөн чиний хариуцлага болоод үүрэг юм. Зарим хүмүүс хэлэхдээ: “Энэ бол маш жаахан асуудал; үүнийг том зүйл болгох нь үнэхээр чухал гэж үү?” гэдэг. Тиймээ тийм! Яагаад гэвэл Бурханы замаар алхахын тулд бид өөрсөдтэйгээ хамаатай юуг ч эсвэл бидний эргэн тойронд тохиолдож байгаа юуг ч, бүр өчүүхэн зүйлсийг ч орхигдуулж болохгүй. Бид үүнд анхаарал хандуулах ёстой гэж бодож байгаа юу, үгүй юу гэдгээс үл хамааран, бидэнд ямар нэгэн асуудал тулгарсан л бол бид үүнийг тоохгүй байх ёсгүй. Энэ бүгдийг бидний төлөөх Бурханы шалгалт гэж харах ёстой. Ийм хандлага ямар вэ? Хэрвээ чамд ийм хандлага байвал, энэ нь нэг баримтыг батална: Чиний зүрх сэтгэл Бурханаас айдаг ба чиний зүрх сэтгэл муугаас зайлахад бэлэн. Хэрвээ чамд Бурханыг сэтгэл хангалуун байлгах энэ хүсэл байгаа бол чиний хэрэгжүүлж байгаа зүйл чинь Бурханаас эмээж, муугаас зайлах стандартаас тийм ч хол зөрөөтэй байхгүй.

Хүмүүсийн нэг их анхаарал хандуулаад байдаггүй асуудлууд болон ихэвчлэн дурддаггүй асуудлууд нь—эдгээр нь зүгээр л ялихгүй аар саархан зүйлс бөгөөд тэдгээр нь үнэнийг хэрэгжүүлэхтэй ямар ч хамаагүй гэж итгэдэг хүмүүс нилээд их байдаг. Эдгээр хүмүүст тийм асуудал тулгарах үед, тэд үүнийг сайн бодож үздэггүй бөгөөд зүгээр л тоодоггүй. Гэвч үнэндээ энэ асуудал бол чиний судлах ёстой хичээл, Бурханаас хэрхэн эмээж, муугаас хэрхэн зайлах тухай хичээл юм. Цаашлаад чиний бүр ч илүү их санаа зовох ёстой зүйл бол, чамд энэ асуудал тулгарах үед Бурхан юу хийж байгааг мэдэх явдал билээ. Бурхан чиний яг хажууд байж, чиний үг, үйл хэрэг нэг бүрийг ажиглаж, чиний үйлдлийг, чиний сэтгэл санааны өөрчлөлтийг ажиглаж байгаа—энэ бол Бурханы ажил юм. Зарим хүмүүс: “Тэгвэл би яагаад үүнийг мэдэрдэггүй юм бэ?” гэдэг. Бурханаас эмээж, муугаас зайлах зам нь чиний даган баримталдаг хамгийн чухал зам байгаагүй учраас чи үүнийг мэдэрдэггүй. Тиймээс, чи хүнд хийж байгаа Бурханы нарийн ажлыг мэдэрч чаддаггүй ба энэ ажил нь хүмүүсийн өөр өөр бодол болон өөр өөр үйлдлүүдийн дагуу илэрхийлэгдэж байдаг. Чи бол хөнгөн хийсвэр хүн! Том асуудал гэж юу вэ? Жижиг асуудал гэж юу вэ? Бурханы замаар алхахтай холбоотой бүх асуудлууд нь том эсвэл жижиг гэж хуваагддаггүй. Та нар үүнийг хүлээн зөвшөөрч чадах уу? (Бид үүнийг хүлээн зөвшөөрнө.) Өдөр тутмын асуудлуудын хувьд, хүмүүсийн маш том буюу ач холбогдолтой гэж үздэг зарим асуудал байдаг ба ялихгүй аар саар зүйл гэж үздэг өөр асуудлууд байдаг. Хүмүүс ихэнхдээ эдгээр том асуудлуудыг хамгийн чухал гэж үздэг бөгөөд тэд үүнийг Бурханаар илгээгдсэн гэж авч үздэг. Гэсэн хэдий ч, энэ том асуудлууд шийдвэрлэгдэх явцад, хүний төлөвшөөгүй биеийн хэмжээний улмаас мөн хүний дорд муу чансааны улмаас хүн Бурханы цаад санаанд хүрч чаддаггүй, ямар нэг илчлэлийг олж авч чаддаггүй бөгөөд үнэ цэнэтэй ямар ч бодит мэдлэгийг эзэмшиж чаддаггүй. Жижиг асуудлуудын талаар ярих юм бол, тэдгээрийг хүмүүс зүгээр л орхигдуулдаг, бага багаар алга болтол нь орхидог. Тиймээс тэд Бурханы өмнө шинжлүүлэх, Түүгээр шалгуулах олон боломжуудыг алдсан. Бурханы чамд зориулж зохицуулсан хүмүүс, зүйлс болон асуудал, мөн нөхцөл байдлуудыг чи үргэлж орхигдуулаад байвал, энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь өдөр бүр, мөч бүрд, чи өөрийгөө Бурханаар төгс болгуулахаас мөн Бурханы удирдлагаас татгалзаж байна гэсэн үг юм. Бурхан нөхцөл байдлыг чиний төлөө зохицуулах болгондоо Тэр нууцаар ажиглаж, чиний зүрх сэтгэлийг харж, чиний бодол, эргэцүүллүүдийг харж, чиний хэрхэн бодож байгааг харж, чамайг хэрхэн үйлдэл хийхийг харж байдаг. Хэрвээ чи хайхрамжгүй хүн бол—Бурханы зам, Бурханы үг эсвэл үнэний тухайд хэзээ ч нухацтай байгаагүй хүн бол—чи анхааралтай байж чадахгүй, Бурханы гүйцэтгэхийг хүсэж байгаа зүйл болон нөхцөл байдлыг чиний төлөө зохицуулсан үедээ Бурханы чамаас шаардаж байгаа зүйлд чи анхаарал хандуулахгүй. Чамтай учирдаг хүмүүс, зүйлс болон асуудлууд нь үнэн болон Бурханы цаад санаатай хэрхэн холбогдож байгаа тухай чи мөн мэдэхгүй байх болно. Чамайг иймэрхүү давтагдсан нөхцөл байдал болон давтагдсан шалгалттай тулгарсны дараа Бурхан чиний нэрээр ямар ч амжилт олж харахгүй бол Тэр хэрхэх вэ? Шалгалттай дахин дахин тулгарсны дараа чи өөрийн зүрх сэтгэлдээ Бурханыг томруулдаггүй ба чи Бурханы чиний төлөө зохицуулсан нөхцөл байдлуудыг байгаагаар нь—Бурханы сорилт эсвэл Бурханы шалгалт хэмээн авч үздэггүй. Үүний оронд чи Бурханы чамд олгосон боломжуудаас дэс дараалан татгалзаж, тэдгээрийг дахин дахин алддаг. Энэ нь хүний асар их дуулгаваргүй байдал биш гэж үү? (Тиймээ энэ мөн.) Үүнээс болж Бурхан гашуудан шаналах уу? (Тэр тэгэх болно.) Бурхан гашуудан шаналахгүй! Намайг ингэж хэлэхийг сонсох нь та нарыг дахин нэг удаа цочирдуулна. Эцсийн эцэст, Бурхан үргэлж гашуудан шаналдаг гэж өмнө нь хэлээгүй гэж үү? Бурхан гашуудан шаналахгүй юу? Тэгвэл Бурхан хэзээ шаналдаг вэ? Ямартай ч Бурхан энэ нөхцөл байдалд шаналахгүй. Тэгвэл дээр дурдсан зан байдлын талаар Бурханы хандлага ямар байх вэ? Хүмүүс Бурханы илгээсэн сорилт, шалгалтаас татгалзах үед, тэд тэдгээрээс зайлсхийх үед Бурхан эдгээр хүмүүст цорын ганц хандлагаар ханддаг. Энэ хандлага нь юу вэ? Бурхан Өөрийн зүрх сэтгэлийн гүнээс ийм хүмүүсийг цааш түлхдэг. “Цааш түлхэх” гэсэн үгэнд хоёр давхар утга байгаа. Би тэдгээрийг хэрхэн тайлбарлах вэ? Гүн утгаараа энэ үг нь жигшин зэвүүцэх, үзэн ядах утгатай байдаг. Тэгээд хоёр дахь утга нь юу вэ? Тэр нь ямар нэг зүйлийг хаях гэсэн утгыг агуулдаг. “Хаях” гэдэг нь юу гэсэн үг болохыг та нар бүгд мэднэ, тийм үү? Товчхондоо цааш түлхэх гэдэг нь ийм байдлаар авирлаж байгаа хүмүүст гаргах Бурханы хандлага, эцсийн хариу үйлдэл гэсэн үг юм. Энэ нь тэдэнд хандах туйлын үзэн ядалт, жигшил зэвүүцэл бөгөөд тиймээс тэдгээрийг орхих шийдвэр юм. Энэ бол Бурханы замаар хэзээ ч алхаагүй, хэзээ ч Бурханаас эмээж, муугаас зайлаагүй хүнд чиглэсэн Бурханы эцсийн шийдвэр билээ. Миний ярьсан энэ хэллэгийн ач холбогдлыг та нар одоо бүгд ойлгож байна уу?

Хүний үр дүнг тодорхойлохын тулд Бурханы ашигладаг аргуудыг одоо та нар ойлгож байна уу? (Өдөр бүр өөр өөр нөхцөл байдлыг зохицуулах.) “Өөр өөр нөхцөл байдлуудыг зохицуулах”—энэ нь хүмүүсийн мэдэрч хүрч чаддаг зүйл. Тэгвэл Бурханы энэ талаарх учир шалтгаан юу вэ? Учир шалтгаан нь, Бурхан шалгалтуудыг хүн нэг бүрд өөр өөр байдлаар, өөр өөр цагт мөн өөр өөр газарт өгөхийг хүсдэг. Шалгалтаар хүний ямар талуудыг шалгадаг вэ? Чамд тулгарч байгаа, чиний сонсож байгаа, чиний харж байгаа болон чиний биечлэн туулсан асуудал бүрдээ чи Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн мөн үү, биш үү гэдгийг шалгадаг. Хүн бүхэн ийм төрлийн сорилттой тулгарах болно, яагаад гэвэл Бурхан бүх хүнд шударга ханддаг. Зарим хүмүүс: “Би Бурханд олон жилийн турш итгэсэн; би яагаад сорилттой тулгараагүй юм бол?” гэж хэлдэг. Бурхан чамд зориулан нөхцөл байдлыг зохицуулах болгонд чи тэдгээрийг нухацтайгаар авч үзээгүй бөгөөд Бурханы замаар алхахыг хүсээгүй учраас чамд шалгалт тулгараагүй гэж чи мэдэрдэг. Иймээс чамд зүгээр л Бурханы шалгалтыг мэдрэх мэдрэмж байгаагүй. Зарим хүмүүс хэлэхдээ: “Би цөөн хэдэн шалгалттай тулгарч байсан гэхдээ би хэрэгжүүлэх зүй зохистой арга замыг мэдэхгүй. Хэдийгээр би хэрэгжүүлсэн боловч шалгалтуудын явцад би бат зогсож чадсан эсэхээ мэдэхгүй байна” гэдэг. Ийм төрлийн нөхцөл байдалтай хүмүүс гарцаагүй цөөнх биш. Тэгвэл Бурхан хүмүүсийг хэмждэг стандарт нь юу вэ? Энэ нь хэдхэн хормын өмнө Миний хэлсэнчлэн: Чиний хийж байгаа бүхэн, чиний бодож байгаа бүхэн болон чиний илэрхийлж байгаа бүхэн—Бурханаас эмээж, муугаас зайлж байна уу? Энэ нь чамайг Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн мөн үү, биш үү гэдгийг хэрхэн тодорхойлох вэ гэдэг юм. Энэ нь энгийн ойлголт гэж үү? Энэ нь хэлэхэд хангалттай амархан боловч хэрэгжүүлэхэд амархан уу? (Энэ тийм ч амархан биш.) Яагаад энэ нь тийм ч амархан биш гэж? (Яагаад гэвэл хүмүүс Бурханыг мэддэггүй, Бурхан хүнийг хэрхэн төгс болгодгийг мэддэггүй ба иймээс асуудалтай тулгарах үедээ тэд өөрсдийнх нь асуудлыг шийдэх үнэнийг хэрхэн эрж хайхаа мэддэггүй; хүмүүс Бурханаас айх бодит байдлыг олж авахаасаа өмнө хүн янз бүрийн шалгалт, цэвэршүүлэлт, гэсгээлт, шүүлтийг дамжих ёстой.) Та нар ингэж хэлдэг гэхдээ та нарын талаар ярих үед Бурханаас эмээж, муугаас зайлах нь яг одоо амархан хийж болохуйц санагдаж байгаа. Яагаад би үүнийг хэлж байна вэ? Яагаад гэвэл та нар маш их сургаал номлол сонссон ба багагүй хэмжээний үнэний бодит байдлын усалгааг хүлээн авсан. Энэ нь та нарыг онол болон үзэл бодлын хувьд хэрхэн Бурханаас эмээж муугаас зайлах талаар ойлгох боломжийг олгосон. Бурханаас эмээж, муугаас зайлах та нарын хэрэгжүүлэлтийн тухайд бол энэ нь бүгд тун тустай байсан бөгөөд тийм зүйл нь амархан биелүүлж болох зүйл гэж та нарт санагдуулдаг. Тэгвэл бодит байдал дээр хүмүүс яагаад үүнийг хэзээ ч биелүүлж чаддаггүй вэ? Яагаад гэвэл хүний угийн мөн чанар нь Бурханаас айдаггүй бөгөөд мууд дуртай байдаг. Энэ нь жинхэнэ шалтгаан юм.

Бурханаас айхгүй, муугаас зайлахгүй байх нь Бурханыг эсэргүүцэх юм

“Бурханаас эмээж, муугаас зайлах” гэсэн үг хаанаас үүссэнд анхаарлаа хандуулснаар эхэлцгээе. (Иовын ном.) Сая та нар Иовын тухай дурдсан болохоор түүний талаар хэлэлцье. Иовын цаг үед Бурхан хүний байлдан дагуулалт болон авралын төлөө ажиллаж байсан уу? Тэр тэгээгүй, тийм биз дээ? Иовын тухайд ярих юм бол, тухайн үед тэр Бурханы талаар хир их мэдлэгтэй байсан бэ? (Тийм ч их мэдлэгтэй биш.) Бурханы талаарх тэр мэдлэгийг, яг одоо та нарт байгаа мэдлэгтэй харьцуулбал ямар байсан бэ? Иовын мэдлэг нь та нарт яг одоо байгаа мэдлэгээс их байсан уу эсвэл бага байсан уу? (Бага.) Энэ бол хариулахад маш хялбар асуулт. Бага! Мэдээжийн хэрэг! Та нар одоо Бурхантай нүүр тулж мөн Бурханы үгтэй нүүр тулан уулзсан. Бурханы талаарх та нарын мэдлэг Иовынхоос хамаагүй илүү. Би яагаад үүнийг сөхөж байна вэ? Яагаад Би ингэж ярьж байна вэ? Би та нарт нэгэн баримтыг тайлбарлахыг хүсэж байна, гэхдээ тэгэхээсээ өмнө Би та нараас нэг асуулт асуумаар байна: Иов Бурханы тухай маш багыг мэддэг байсан, гэсэн ч тэр Бурханаас эмээж муугаас зайлдаг байсан. Тэгвэл өнөө үеийн хүмүүс яагаад ингэж чаддаггүй юм бэ? (Гүн ялзруулагдсан.) “Гүн ялзруулагдсан”—энэ бол асуултын өнгөн тал, гэхдээ Би үүнийг хэзээ ч ингэж хардаггүй. Та нар ихэвчлэн өөрсдийн гол төлөв ярьдаг “гүн ялзрал”, “Бурханы эсрэг тэрслэх”, “Бурханд үнэнч бус байх”, “дуулгаваргүй байдал”, “үнэнд дургүй байх” гэх мэт ёс зүй, илгээлт бичгүүдийг авч, асуулт бүрийн мөн чанарыг тайлбарлахдаа эдгээр хэлцүүдийг ашигладаг. Энэ бол өө сэвтэй хэрэгжүүлэх арга юм. Өөр өөр шинж чанартай асуултуудыг тайлбарлахдаа нэг хариулт ашиглах нь үнэн болон Бурханыг гутаах өнгө аясыг гарцаагүй төрүүлнэ. Би ийм төрлийн хариулт сонсох дургүй. Энэ тухай бодоод үз! Та нарын хэн нь ч энэ асуудлын тухай бодож байгаагүй байх, гэвч өдөр бүр Би үүнийг хардаг ба өдөр бүр Би үүнийг мэдэрдэг. Тиймээс та нарыг хийж байхад Би ажиглаж байдаг. Үүнийг хийж байх үедээ та нар энэ асуудлын мөн чанарыг мэдэрч чаддаггүй. Гэхдээ Би үүнийг харах үедээ үүний мөн чанарыг харж чаддаг бөгөөд Би үүний мөн чанарыг ч бас мэдэрч чаддаг. Тэгвэл энэ мөн чанар нь юу вэ? Өнөө үед хүмүүс яагаад Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаггүй вэ? Та нарын хариултууд энэ асуултын мөн чанарыг тайлбарлаж чадахаас нилээд хол байгаа бөгөөд тэдгээр нь энэ асуултын мөн чанарыг шийдэж чадахгүй. Яагаад гэвэл энд та нарын мэддэггүй эх сурвалж байдаг. Ямар эх сурвалж? Та нар энэ талаар сонсмоор байгааг Би мэдэж байна, иймээс Би энэ асуултын эх сурвалжийн тухай та нарт хэлэх болно.

Бурханы ажлын яг эхэнд Тэр хүнийг юу гэж үзсэн бэ? Бурхан хүнийг аварсан; Тэр хүнийг Өөрийн гэр бүлийн гишүүн, Өөрийн ажлын бай, Өөрийн байлдан дагуулж, аврахыг хүссэн зүйл, мөн Өөрийн төгс болгохыг хүссэн зүйл гэж үзсэн. Энэ нь Өөрийн ажлын эхэнд хүнд хандсан Бурханы хандлага байсан. Гэвч тэр үед Бурханд хандах хүний хандлага ямар байсан бэ? Бурхан хүний хувьд үл таних нэгэн байсан ба хүн Бурханыг танихгүй нэгэн шиг үзсэн. Бурханд хандах хүний хандлага буруу байсан бөгөөд хүн Бурханд хэрхэн хандах ёстой талаар тодорхой ойлгоогүй байсан гэж хэлж болно. Иймээс тэр Түүнтэй хүссэнээрээ харьцсан ба дуртай бүхнээ хийсэн. Бурханы талаарх үзэл бодол хүнд байсан уу? Эхэндээ хүнд Бурханы талаарх ямар ч ойлголт байгаагүй. Хүний үзэл бодол хэмээгдэх зүйл нь Бурхантай хамаатай зүгээр л зарим нэг үзэл болон төсөөлөл байсан. Хүмүүсийн үзэлд нийцсэн зүйлс нь хүлээн зөвшөөрөгдсөн; нийцээгүй зүйлсийг өнгөн тал дээрээ дуулгавартай дагасан боловч зүрх сэтгэлдээ хүмүүс үүнтэй хүчтэйгээр тэмцэлдэж, үүнийг эсэргүүцсэн. Энэ бол хүн ба Бурханы хооронд анх байсан харилцаа юм: Бурхан хүнийг гэр бүлийн гишүүн шигээ үзсэн, гэсэн ч хүн Бурханд танихгүй нэгэн шиг хандсан. Гэвч Бурханы ажлын хэсэг хугацааны дараа Бурхан юунд хүрэхээр хичээж байгааг хүн ойлгосон. Бурхан бол жинхэнэ Бурхан юм гэдгийг хүмүүс мэдэж эхэлсэн бөгөөд хүн Бурханаас юуг олж авч болохыг мэдэж эхэлсэн. Тэр үед хүн Бурханыг юу гэж үзсэн бэ? Хүн Бурханыг амийг тэтгэгч гэж үзсэн ба нигүүлсэл хүртэж, ерөөл хүртэж, амлалт хүртэхээр эрмэлзсэн. Энэ явцад Бурхан хүнийг юу гэж үзсэн бэ? Бурхан хүнийг Өөрийн байлдан дагуулалтын бай гэж үзсэн. Бурхан хүнийг шүүж, хүнийг шалгаж, хүнд сорилт өгөхийн тулд үгийг ашиглахыг хүссэн. Гэвч тэр үеийн хүн төрөлхтний хувьд авч үзэх юм бол, Бурхан нь тэдний өөрсдийн хувийн зорилгоо биелүүлэх бодис байсан. Бурханы гаргасан үнэн нь тэднийг байлдан дагуулж, аварч чадах бөгөөд Бурханаас өөрсдийн хүссэн зүйлээ авах мөн өөрсдийн хүссэн хүрэх газартаа хүрэх боломж тэдэнд байна гэдгийг хүмүүс ойлгосон. Үүний улмаас тэдний зүрх сэтгэлд өчүүхэн төдий чин сэтгэл бүрэлдсэн ба тэд Бурханыг дагахад бэлэн байсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хүмүүс Бурханы талаар өнгөцхөн хоосон онолын мэдлэгтэй болсон. Тэд Бурхантай илүү ихээр “танил” болж байсан гэж хэлж болно. Бурханы хэлсэн үгс, Бурханы сургаал номлол, Түүний гаргасан үнэн болон Түүний ажлын хамтаар—хүмүүс илүү ихээр “танил” болсон. Иймээс хүмүүс Бурхан бол цаашид танихгүй нэгэн биш бөгөөд тэд Бурхантай зохицолтой байх замаар аль хэдийн алхаж байгаа гэж андууран бодсон юм. Одоог хүртэл хүмүүс үнэний талаар маш их номлолыг сонссон ба Бурханы ихээхэн ажлыг туулсан. Гэсэн ч олон өөр хүчин зүйлс болон нөхцөл байдлын хөндлөнгийн оролцоо, саад бартаан дор ихэнх хүмүүс үнэнийг хэрэгжүүлж чадаагүй мөн Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадаагүй. Хүмүүс улам их идэвхгүй болж, өөртөө итгэх итгэл нь улам ихээр дутмаг болсон. Тэдэнд улам бүр өөрсдийнх нь үр дүн ч мэдэгдэхгүй мэт санагдах болсон. Тэд ямар нэгэн туйлширсан санаатай байж зүрхлээгүй ба ямар нэг ахиц дэвшил хийхийг эрж хайгаагүй; тэд зүгээр л дуртай дургүй дагаж, алхам алхмаар урагшилсан. Хүний одоогийн байдлыг авч үзвэл хүнд хандах Бурханы хандлага ямар вэ? Бурханы цорын ганц хүсэл бол эдгээр үнэнийг хүнд өгөх, Өөрийн замыг хүнд шингээх, тэгээд хүнийг өөр өөр аргуудаар шалгахын тулд янз бүрийн нөхцөл байдлыг зохицуулах юм. Түүний зорилго нь эдгээр үгсийг, эдгээр үнэнийг болон Өөрийн ажлыг аваад хүн Бурханаас эмээж, муугаас зайлж чадах үр дүнг авчрах билээ. Миний харсан ихэнх хүмүүс зүгээр л Бурханы үгийг аваад, үүнийг ёс зүй гэж үздэг, үүнийг илгээлт бичиг гэж үздэг ба үүнийг сахин мөрдөх журам дүрэм гэж үздэг. Тэд аливааг хийхдээ, хэлэхдээ эсвэл сорилттой тулгарахдаа Бурханы замыг өөрсдийн мөрдөх ёстой зам гэж үздэггүй. Хүмүүс томоохон сорилтуудтай тулгарах үед энэ нь ялангуяа тийм байдаг; Бурханаас эмээж, муугаас зайлах чиглэлд хэрэгжүүлж байгаа хэнийг ч Би хараагүй. Үүний улмаас, хүнд хандах Бурханы хандлага нь туйлын их жигшил, зэвүүцлээр дүүрэн байдаг. Бурхан хүмүүст удаа дараа, бүр зуун удаа сорилт өгсний дараа ч тэдэнд Бурханаас эмээж, муугаас зайлахыг хүсэж байна гэсэн өөрсдийн шийдвэрийг харуулах ямар нэгэн тодорхой хандлага байхгүй хэвээр байдаг! Хүмүүст ийм шийдвэр байхгүй ба тэд ийм төрлийн зүйлийг харуулдаггүйгээс хойш тэдэнд хандах Бурханы одоогийн хандлага нь, өршөөлөө сунгаж, хүлээцтэй байдал гаргаж, тэвчээр тэсвэр гаргаж байсан өнгөрсөн үеийнхтэй адил байхаа больсон. Үүний оронд Тэр хүмүүст маш ихээр урам хугарсан. Хэн энэ таагүй байдлыг учруулсан бэ? Хүнд хандах Бурханы ийм хандлага нь хэнээс хамаарч байдаг вэ? Энэ нь Бурханыг дагадаг хүн бүрээс хамаардаг. Өөрийн олон жилийн ажлын замналын явцад Бурхан хүнд олон шаардлага тавьсан бөгөөд хүний төлөө олон нөхцөл байдлыг зохицуулсан. Гэхдээ хүн хэрхэн гүйцэтгэсэн нь хамаагүй, Бурханд хандах хүний хандлага ямар байх нь хамаагүй, хүн Бурханаас эмээж муугаас зайлах зорилгын дагуу тодорхой хэрэгжүүлж чадаагүй. Тиймээс Би үүнийг нэг хэллэгээр дүгнэн хэлж, хүмүүс яагаад Бурханы замаар алхаж—Бурханаас эмээж муугаас зайлж чаддаггүй талаар бидний дөнгөж сая ярилцсан бүхнийг тайлбарлахад энэ хэллэгийг ашиглах болно. Энэ хэллэг нь юу вэ? Энэ хэллэг бол: Бурхан хүнийг Өөрийн авралын объект, Өөрийн ажлын объект гэж үздэг; хүн Бурханыг өөрийн дайсан гэж, өөрийн эсрэг зүйл гэж үздэг. Одоо чамд энэ асуудал ойлгомжтой байна уу? Хүний хандлага юу болох; Бурханы хандлага юу болох; хүн болон Бурханы хоорондын харилцаа ямар болох—эдгээр нь бүгд маш тодорхой байна. Та нарын хичнээн их номлол сонссоноос үл хамааран та нарын өөрсдөө нэгтгэн дүгнэсэн тэдгээр зүйлс буюу Бурханд итгэлтэй байх, Бурханд дуулгавартай байх, Бурхантай зохицолтой байх замыг эрж хайх, бүх амьдралаа Бурхантай хамт өнгөрүүлэхийг хүсэх, Бурханы төлөө амьдрах зэрэг—тэдгээр зүйлс нь Миний хувьд Бурханы замаар ухамсартайгаар явж байгаа буюу Бурханаас эмээж муугаас зайлж байгаа хэрэг биш. Үүний оронд тэдгээр нь, тодорхой зорилгод хүрэхийн тулд та нарын дамжих суваг юм. Эдгээр зорилгод хүрэхийн тулд та нар дуртай дургүй зарим дүрэм журмыг мөрддөг. Хүмүүсийг Бурханаас эмээж, муугаас зайлах замаас бүр илүү холдуулж, Бурханыг дахин нэг удаа хүний эсрэг тавьдаг зүйл нь яг эдгээр дүрэм журмууд юм.

Өнөөдөр бидний хэлэлцэж байгаа асуулт нь бага зэрэг хүнд боловч ямар ч байсан та нар ирэх дадлага туршлагын явцдаа, ирэх цаг мөчид Миний дөнгөж сая та нарт хэлсэн зүйлийг хийж чадна гэж Би найдсаар л байна. Чамд Тэр хэрэг болсон үед л Түүний оршдогийг мэдэрч, харин Тэр хэрэггүй болсон үед Түүнийг оршдоггүй мэт мэдэрч, Бурханыг бүү үл ойшоо мөн Түүнийг хоосон агаар мэт бүү үз. Чи өөрийн мэдэлгүйгээр ийм ойлголтыг агуулж байх үедээ чи Бурханыг аль хэдийн хилэгнүүлсэн. Магадгүй зарим хүмүүс ингэж хэлэх байх: “Би Бурханыг хий хоосон агаар гэж үздэггүй, би үргэлж Бурханд залбирч, би үргэлж Бурханыг сэтгэл хангалуун байлгадаг бөгөөд миний хийдэг бүхэн Бурханы шаардсан цар хүрээ, стандарт, зарчмын дотор байдаг. Би гарцаагүй өөрийн бодол санааны дагуу хийгээгүй.” Тиймээ, аливаа зүйлсийн талаар чиний баримталж байгаа байдал зөв. Гэхдээ чи асуудалтай нүүр тулах үедээ юу гэж боддог вэ? Чамд асуудал тулгарах үед чи хэрхэн хэрэгжүүлдэг вэ? Зарим хүмүүс Бурханд залбирах үедээ, Түүнээс гуйх үедээ л Бурхан оршдог гэж мэдэрдэг. Гэвч асуудалтай тулгарах үедээ тэд өөрсдийн үзэл санааг гарган ирж, тэдгээрийг дагахыг хүсдэг. Энэ нь Бурханыг хоосон агаар гэж үзэж байна. Ийм төрлийн нөхцөл байдал нь Бурханыг оршин байхгүй гэж үзүүлдэг. Хүмүүс, тэдэнд Тэр хэрэгтэй үед Бурхан орших ёстой бөгөөд тэдэнд Бурхан хэрэггүй үед Тэр орших ёсгүй гэж боддог. Хэрэгжүүлэхийн тулд өөрсдийн бодол санааг дагах нь хангалттай гэж хүмүүс боддог. Тэд аливаа зүйлсийг хүссэнээрээ хийж болно гэж тэд итгэдэг. Тэдэнд Бурханы замыг эрж хайх хэрэг байхгүй гэж л тэд боддог. Одоо ийм нөхцөлд байгаа, ийм байдалд байгаа хүмүүс нь—аюулын ирмэг дээр байгаа биш гэж үү? Зарим хүмүүс: “Би аюулын ирмэг дээр байгаа юу, үгүй юу гэдгээс үл хамааран би маш олон жилийн туршид итгэсэн, бас Тэр намайг орхиж тэвчихгүй учраас Бурхан намайг орхихгүй гэж би итгэдэг” гэж хэлдэг. Бусад хүмүүс хэлэхдээ: “Би эхийнхээ хэвлийд байхаасаа эхлээд одоог хүртэл нийтдээ дөч тавин жил би Бурханд итгэсэн. Цаг хугацааны тухайд бол би Бурханаар аврагдахад хамгийн их тохирно; би амьд үлдэхэд хамгийн их тохирно. Энэхүү дөрөв, таван арван жилийн хугацаанд би өөрийн гэр бүл, ажил төрлөө орхисон. Мөнгө, байр суурь, зугаа цэнгэл, гэр бүлдээ зориулах цаг гэх мэт өөртөө байгаа бүхнийг би хаясан; би олон амттай хоол идээгүй; би олон хөгжилтэй зүйлийг эдлээгүй; би олон сонирхолтой газруудаар яваагүй; би бүр энгийн хүний тэвчиж давж чадахааргүй зовлон зүдгүүрийг туулсан. Хэрвээ Бурхан энэ бүхний улмаас намайг аврахгүй юм бол би хэлмэгдэх ба би ийм Бурханд итгэж чадахгүй” гэдэг. Ийм бодолтой хүмүүс олон байдаг уу? (Олон тийм хүмүүс байдаг.) Тэгвэл Би өнөөдөр та нарт бодит байдлыг ойлгоход туслах болно: Ийм төрлийн бодол агуулсан хүн нэг бүр өөрсдөдөө гай авчирч байна. Энэ нь, тэд өөрсдийн нүдээ халхлахын тулд өөрсдийн хувийн төсөөллийг ашиглаж байгаа учраас юм. Тэдний төсөөлөл, тэдний өөрсдийн дүгнэлт нь Бурханы хүнээс шаардаж буй зүйлийн стандартыг орлож, Бурханы жинхэнэ цаад санааг хүлээн зөвшөөрөхөөс тэднийг хойш татдаг ба ингэснээр тэднийг Бурханы жинхэнэ оршин тогтнолыг мэдэрч чадахгүй болгож, Бурханаар төгс болгуулах боломжоо алдахад хүргэж, Бурханы амлалтыг хуваалцаж, үүний нэг хэсэг нь болж чадахгүй байхад хүргэдэг.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?