Нэршил болон ялгамж чанарын талаар (II хэсэг)

Эхэндээ Есүс Өөрийн үйлчлэлийг хараахан албан ёсоор эхлээгүй байх үедээ Өөрийг нь дагаж байсан шавь нарын адилаар заримдаа сүмд цуглаанд оролцож, магтан дуу дуулж, магтаал өргөж, Хуучин Гэрээг уншиж байлаа. Тэр баптисм хүртээд, гарч ирсний дараа Сүнс албан ёсоор Түүн дээр буун ирж, Түүний ялгамж чанар болон Түүний хийх үйлчлэлийг илчлэн ажиллаж эхэлсэн. Үүнээс өмнө хэн ч Түүний ялгамж чанарыг мэдээгүй ба Мариагаас гадна Иохан ч мэдэхгүй байсан. Баптисм хүртэх үедээ Есүс 29 настай байсан. Түүний баптисм дууссаны дараа тэнгэр нээгдэж: “Энэ бол Миний хайртай Хүү, Түүнийг Би ихэд таалдаг” гэх дуун гарчээ. Есүсийг баптисм хүртэнгүүт Ариун Сүнс ийм байдлаар Түүнд гэрчлэл хийж эхэлсэн. 29 насандаа баптисм хүртэхээс өмнө Тэр, идэх ёстой зүйлээ идэж, энгийнээр унтаж, хувцаслан энгийн хүний амьдралаар амьдарсан ба Түүний юу ч бусдаас өөр байгаагүй. Мэдээж энэ нь зөвхөн хүний махан биеийн нүдээр л ийм байсан. Яг л Библи дээр бичсэний адилаар заримдаа Тэр хэтэрхий сул дорой, заримдаа Тэр аливаа зүйлийг ялгаж чадахгүй байсан: “Түүний оюун ухаан Түүний настай хамт өссөн.” Эдгээр үгс нь зүгээр л Тэр энгийн, хэвийн хүн чанартай байсан бөгөөд бусад энгийн хүмүүсээс үнэндээ өөр байгаагүйг харуулж байгаа юм. Тэр мөн энгийн хүн шиг өссөн ба Түүнд онцгой зүйл юу ч байгаагүй. Гэсэн ч Тэр Бурханы халамж, хамгаалалт дор байсан. Баптисм хүртсэнийхээ дараа Тэр соригдож эхэлсэн, үүний дараа Тэр Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж, ажиллаж эхэлсэн ба хүч чадал, мэргэн ухаан, эрх мэдэл эзэмшсэн байсан. Энэ нь Ариун Сүнс Түүн дотор ажиллаагүй эсвэл Түүний баптисмын өмнө Түүн дотор байгаагүй гэсэн үг биш. Түүний баптисмаас өмнө ч гэсэн Ариун Сүнс Түүний дотор оршиж байсан боловч албан ёсоор ажиллаж эхлээгүй байсан, учир нь Бурхан Өөрийн ажлаа хийх үед хязгаар байдаг, цаашлаад энгийн хүмүүс энгийн өсөх үйл явцтай байдаг. Ариун Сүнс үргэлж Түүний дотор амьдарсан. Есүс төрөх үедээ бусдаас өөр байсан ба өглөөний од гарч ирсэн; Түүнийг төрөхөөс өмнө тэнгэрэлч Иосефийн зүүдэнд ирж, Мариа нярай хүү төрүүлэх бөгөөд тэр хүүхэд Ариун Сүнснээс олдсон тухай түүнд хэлсэн. Есүс баптисм хүртсэний яг дараа нь мөн Ариун Сүнс Өөрийн ажлыг албан ёсоор эхэлсэн үе юм, харин Ариун Сүнс Түүн дээр бууж ирсэн биш. Ариун Сүнс тагтаа мэт Түүн дээр бууж ирсэн гэж хэлсэн нь Түүний үйлчлэл албан ёсоор эхэлснийг зааж байсан. Бурханы Сүнс Түүн дотор өмнө нь байсан боловч цаг нь болоогүй байсан учраас Тэр ажиллаж эхлээгүй байсан бөгөөд Сүнс ажлаа яаран эхлээгүй. Баптисмаар дамжуулан Сүнс Түүнд гэрчлэл хийсэн. Түүнийг уснаас гарч ирэх үед Сүнс Түүн дэх ажлаа албан ёсоор эхэлсэн ба энэ нь Бурханы махбод болсон бие Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд золин авралын ажлаа эхэлсэн гэдгийг илэрхийлсэн, өөрөөр хэлбэл Нигүүлслийн эрин үеийн ажил албан ёсоор эхэлсэн. Иймээс Тэр ямар ч ажил хийх нь хамаагүй Бурханы ажилд тодорхой цаг байдаг. Баптисм хүртсэний дараа Есүст ямар ч онцгой өөрчлөлт гараагүй; Тэр мөн л Өөрийн анхны махан биетэйгээ байсан. Тэр ердөө л Өөрийн ажлыг эхэлж, Өөрийн ялгамж чанарыг илчилсэн ба Тэр эрх мэдэл, хүч чадлаар дүүрэн байсан. Энэ талаараа Тэр өмнөхөөсөө өөр байсан юм. Түүний ялгамж чанар өөр байсан өөрөөр хэлбэл, Түүний байр сууринд илт өөрчлөлт гарсан; энэ нь Ариун Сүнсний гэрчлэл байсан бөгөөд хүнээр хийгдсэн ажил биш байсан. Эхэндээ хүмүүс мэдээгүй бөгөөд Ариун Сүнс ийм байдлаар Есүсийг гэрчлэнгүүт тэд бага зэрэг мэдэж эхэлсэн. Хэрвээ Ариун Сүнс Түүнийг гэрчлэхээс өмнө Есүс, агуу ажил хийчихсэн боловч Бурханы Өөрийн гэрчлэлгүй байсан бол, Түүний ажил хэчнээн агуу байх нь хамаагүй хүмүүс хэзээ ч Түүний ялгамж чанарыг мэдэхгүй байх байсан, учир нь хүний нүд үүнийг харах чадваргүй байх байсан юм. Ариун Сүнсний гэрчлэлийн үегүйгээр хэн ч Түүнийг бие махбодтой болсон Бурхан хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байсан. Хэрвээ Ариун Сүнс Түүнийг гэрчилсний дараа Есүс өмнөхтэйгээ адилаар, ямар ч ялгаагүйгээр үргэлжлүүлэн ажилласан бол энэ нь ямар ч үр дүнгүй байх байлаа. Энд мөн Ариун Сүнсний ажлыг үндсэндээ харуулахын тулд юм. Гэрчлэл хийснийхээ дараа Ариун Сүнс Өөрийгөө харуулах хэрэгтэй болсон, ингэснээр Тэр бол Бурхан бөгөөд Бурханы Сүнс Түүн дотор байгаа гэдгийг чи тодорхой харж чадах байв; Бурханы гэрчлэл буруу байгаагүй ба Түүний гэрчлэл зөв байсныг энэ нь баталж чадах байлаа. Хэрвээ өмнөх болон дараах ажил адилхан байсан бол бие махбодтой болсон Бурханы үйлчлэл болон Ариун Сүнсний ажил нь чухалчлагдахгүй байх байсан, ингэснээр ямар ч тодорхой ялгаа байхгүй байх учраас хүн Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй байх байсан юм. Гэрчлэл хийсний дараа Ариун Сүнс энэ гэрчлэлээ батлах хэрэгтэй байсан, иймээс Тэр Өөрийн мэргэн ухаан болон эрх мэдлээ Есүст илэрхийлэх хэрэгтэй болсон ба энэ нь өнгөрсөн үеүдээс өөр байсан. Мэдээж энэ нь баптисмын үр дүн байгаагүй; баптисм бол зүгээр л ёслол, баптисм нь зүгээр л Түүний үйлчлэлээ хэрэгжүүлэх цаг болсныг харуулах зам байсан юм. Тийм ажил нь Бурханы агуу хүч чадлыг ил болгож, Ариун Сүнсний гэрчлэлийг ил болгохын төлөө байсан ба Ариун Сүнс энэ гэрчлэлээ эцсээ хүртэл хариуцах юм. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхээс өмнө Есүс мөн сургаал номлол сонсож, олон газраар сургаал айлдаж, сайн мэдээг түгээсэн. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх цаг нь болоогүй байсан учраас, бас Бурхан Өөрөө даруухнаар махбодод нуугдаж байсан учраас Тэр ямар нэгэн агуу ажил хийгээгүй бөгөөд цаг нь болоогүй бол Тэр огт ажиллахгүй. Тэр хоёр шалтгааны улмаас баптисмаас өмнө ажил хийгээгүй: Нэгдүгээрт, Ариун Сүнс ажиллахын тулд Түүн дээр албан ёсоор бууж ирээгүй, өөрөөр хэлбэл, тийм ажил хийх хүч чадал, эрх мэдлийг Ариун Сүнс Есүст хайрлаагүй байсан учраас, хэдий Тэр Өөрийн ялгамж чанарыг мэдэж байсан ч Есүс дараа хийхээр төлөвлөж байсан ажлаа хийх чадваргүй байсан бөгөөд баптисм хүртэх өдрийг хүртэл хүлээх учиртай болсон. Энэ нь Бурханы цаг хугацаа бөгөөд хэн ч, бүр Есүс Өөрөө хүртэл үүнийг зөрчих чадваргүй байсан; Есүс Өөрөө ч Өөрийн ажилд саад учруулж чадаагүй. Мэдээж энэ нь Бурханы даруу чанар байсан ба түүнчлэн Бурханы ажлын хууль байсан; хэрвээ Бурханы Сүнс ажиллаагүй бол хэн ч Түүний ажлыг хийж чадахгүй. Хоёрдугаарт, Тэр баптисм хүртэхээсээ өмнө зүгээр л маш энгийн, жирийн хүн байсан бөгөөд бусад жирийн, энгийн хүмүүсээс ямар ч ялгаагүй байсан; энэ нь бие махбод болсон Бурхан ер бусын байгаагүйн нэг тал юм. Бие махбод болсон Бурхан нь Бурханы Сүнсний зохицуулалтыг зөрчөөгүй; Тэр дэг журамтай байдлаар, маш энгийнээр ажилласан. Зөвхөн баптисмын дараа л Түүний ажил эрх мэдэл, хүч чадалтай болсон. Өөрөөр хэлбэл, хэдийгээр Тэр бие махбодтой болсон Бурхан байсан боловч Тэр ямар ч ер бусын үйлс хийгээгүй бөгөөд бусад энгийн хүмүүсийн адилаар өссөн. Хэрвээ Есүс Өөрийн ялгамж чанарыг аль хэдийн мэдэж, баптисм хүртэхээсээ өмнө хаа сайгүй агуу ажил хийсэн бөгөөд Өөрийгөө ер бусын гэдгийг харуулж энгийн хүмүүсээс өөр байсан бол, Иоханы хувьд ажлаа хийх нь боломжгүй байгаад зогсохгүй Бурханы хувьд ч гэсэн Өөрийн ажлын дараагийн алхмыг эхлэх ямар ч аргагүй байх байсан юм. Иймээс, энэ нь Бурханы хийсэн зүйл буруу болсныг батлах байсан бөгөөд Бурханы Сүнс болон бие махбод болсон Бурхан нь нэг эх үүсвэрээс ирээгүй гэж хүнд харагдах байсан. Иймд Библид бичигдсэн Есүсийн ажил нь, Түүний баптисм хүртсэнийхээ дараа хэрэгжүүлсэн ажил буюу гурван жилийн замналынхаа явцад хийсэн ажил байсан. Баптисм хүртэхээс өмнө Түүний хийсэн зүйлийг Библид бичээгүй, учир нь Тэр баптисм хүртэхээсээ өмнө энэ ажлаа хийгээгүй. Тэр зүгээр л энгийн хүн байсан ба энгийн хүнийг төлөөлж байсан; Есүс Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхээс өмнө энгийн хүнээс ямар ч ялгаагүй байсан бөгөөд бусад хүмүүс Түүнээс ямар ч ялгааг олж хараагүй. 29 насанд хүрснийхээ дараа л Бурханы ажлын үе шатыг төгсгөхөөр ирсэн гэдгээ Есүс мэдсэн; Бурханаар хийгддэг ажил нь ер бусын байгаагүй учраас өмнө нь Тэр Өөрөө мэдээгүй. Тэр арван хоёр настайдаа синагогын цуглаанд оролцох үед Мариа Түүнийг хайж байсан бөгөөд Тэр өөр бусад хүүхдийн нэгэн адилаар нэг л өгүүлбэр хэлсэн: “Ээжээ! Би Өөрийн Эцгийн хүслийг юунаас ч илүү дээгүүрт тавих ёстойг та мэдэхгүй гэж үү?” Мэдээж нэгэнт Тэр Ариун Сүнснээс олдсон болохоор Есүс зарим нэг талаараа онцгой байж чадахгүй гэж үү? Гэхдээ Түүний онцгой байдал нь Тэр ер бусын байсан гэсэн утгатай биш байсан, харин Тэр өөр ямар ч жаахан хүүхдүүдээс илүүгээр Бурханыг хайрлаж байсан. Хэдийгээр Тэр харагдах дүрээрээ хүн байсан боловч Түүний мөн чанар нь онцгой бөгөөд бусдаас өөр байсан юм. Гэхдээ зөвхөн баптисм хүртсэнийхээ дараа л Тэр Ариун Сүнс Түүн дотор ажиллаж байгааг үнэхээр мэдэрч, Тэр бол Бурхан Өөрөө юм гэдгийг мэдэрсэн. Тэр 33 настай болсон үедээ л Ариун Сүнс Түүгээр дамжуулан цовдлолын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг үнэхээр ухаарсан юм. Матайгийн Сайн Мэдээнд бичигдсэн шиг 32 настайдаа Тэр зарим дотоод үнэнийг мэдэж авсан: “Симон Петр, ‘Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн’ гэв… Тэр цагаас эхлэн Есүс Иерусалим руу хэрхэн явах ёстойгоо, ахлагчид, ахлах тахилч нар, хуулийн багш нараас их зовлон амсах, алуулах, гурав дахь өдөр нь дахин гарч ирэх зэргээ шавь нартаа хэлэв.” Тэр өмнө нь ямар ажил хийх ёстойгоо мэдэхгүй байсан боловч тодорхой цаг үед мэдсэн. Тэр төрөнгүүтээ бүхнийг бүрэн мэдээгүй; Ариун Сүнс Түүн дотор аажмаар ажилласан ба ажилд тодорхой үйл явц байсан. Хэрвээ бүр эхнээсээ л Тэр бол Бурхан, Христ, бие махбод болсон хүний Хүү бөгөөд цовдлолын ажлыг хэрэгжүүлэх ёстой гэдгээ мэдэж байсан бол яагаад Тэр өмнө нь ажиллаагүй юм бэ? Яагаад Өөрийн дагалдагчиддаа Өөрийн үйлчлэлийн талаар хэлсний дараа л Есүс уй гашууг мэдэрч, үүний төлөө үнэн сэтгэлээсээ залбирсан бэ? Түүний ойлгоогүй байсан олон зүйлээ ойлгохоос нь өмнө Иохан яагаад Түүний замыг нээж, Түүнд баптисм хүртээсэн бэ? Энэ нь бие махбодтой болсон Бурханы махан бие дэх ажил байсан гэдгийг энэ нь баталж байгаа ба иймээс Тэр ойлгож, хэрэгжүүлэхэд тодорхой үйл явц байсан, учир нь Тэр бол махбод болсон Бурханы бие бөгөөд Түүний ажил нь Сүнсээр шууд хийгдсэн ажлаас өөр байсан юм.

Бурханы ажлын үе шат бүр нэг адилхан урсгалыг дагадаг ба иймээс дэлхийн үүслээс эхлээд өнөөдрийг хүртэл Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөнд, үе бүрийг дараагийнх нь нягт дагадаг. Хэрвээ зам гаргах хэн ч байгаагүй бол араас нь явах хэн ч байхгүй байх байсан; араас нь явсан хүмүүс байгаа болохоор замыг зассан хүмүүс бас байгаа юм. Ийм байдлаар ажил үеийн үед уламжлагдсан ирсэн. Нэг үе шат нь нөгөөгөө дагадаг ба замыг нээх хэн нэгэн үгүй бол ажлыг эхлүүлэх боломжгүй бөгөөд Бурхан Өөрийн ажлыг урагшлуулах аргагүй байх байсан. Ямар ч үе шат нөгөөтэйгээ зөрчилдөггүй ба урсгал үүсгэх дарааллаар нэг нь нөгөөгөө дагадаг; энэ нь бүгд нэг Сүнсээр хийгддэг. Гэхдээ хэн нэгэн замыг нээсэн, эсвэл үргэлжлүүлж байгаа эсэхээс үл хамааран энэ нь тэдний ялгамж чанарыг тодорхойлдоггүй. Энэ нь зөв үү? Иохан замыг нээсэн ба Есүс ажлыг нь үргэлжлүүлсэн, иймд Есүсийн ялгамж чанар Иоханыхаас дор байсан гэдгийг энэ нь батлах уу? Есүсээс өмнө Ехова Өөрийн ажлыг хэрэгжүүлсэн, иймээс Ехова бол Есүсээс илүү агуу гэж чи хэлж чадах уу? Тэд замыг зассан, эсвэл үргэлжлүүлсэн эсэх нь чухал биш; хамгийн чухал нь юу вэ гэхээр тэдний ажлын мөн чанар болон төлөөлж буй ялгамж чанар юм. Энэ нь зөв үү? Нэгэнт Бурхан хүмүүсийн дунд ажиллахаар зорьсон учраас зам засах ажлыг хийж чадах хүнийг Тэр босгох хэрэгтэй болсон. Иохан дөнгөж номлож эхэлсэн үедээ, “Та нар Эзэний замыг бэлдэж, Түүний замыг шулуун болгогтун. Гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” гэж хэлсэн юм. Тэр бүр эхнээсээ л ингэж ярьсан, тэр яагаад эдгээр үгийг хэлж чадаж байсан бэ? Эдгээр үг хэлэгдсэн дарааллын хувьд эхлээд тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг хэлсэн хүн нь Иохан байсан ба Есүс дараа нь ярьсан. Хүний үзлийн дагуу, шинэ замыг нээсэн хүн нь Иохан байсан ба мэдээж Иохан Есүсээс илүү агуу байсан. Гэхдээ Иохан өөрийгөө Христ гэж хэлээгүй ба Бурхан түүнийг Бурханы хайртай Хүү гэж гэрчлээгүй, харин замыг нээж, Эзэний замыг бэлтгэхэд түүнийг зүгээр л ашигласан. Тэр Есүсийн замыг зассан боловч Есүсийн өмнөөс ажиллаж чадаагүй. Хүний бүх ажил нь бас Ариун Сүнсээр дэмжүүлж байсан.

Хуучин Гэрээний эрин үед замд түрүүлэн явсан нь Ехова байсан, Еховагийн ажил нь Хуучин Гэрээний эрин үеийг бүхэлд нь төлөөлсөн бөгөөд бүх ажил Израильд хийгдсэн. Мосе ердөө газар дээрх энэ ажлыг дэмжсэн бөгөөд түүний ажил нь хүний хамтын ажиллагаа гэж тооцогддог. Тэр үед үг хэлсэн нь Ехова байсан, Тэр Мосег дуудаж, Израилийн ард түмэн дундаас түүнийг өсгөсөн бөгөөд Канаан руу явах цөлд Мосегоор тэднийг удирдуулсан. Энэ нь Мосегийн өөрийн ажил биш байсан боловч энэ нь Еховагаар биечлэн чиглүүлэгдэж байсан, иймээс Мосег Бурхан гэж нэрлэж болохгүй. Мосе ч бас хууль бичсэн, гэхдээ энэ хуулийг Ехова биечлэн зарлигдсан бөгөөд Мосегоор хэлүүлэхэд хүргэсэн. Есүс ч бас тушаал гаргасан ба Хуучин Гэрээний хуулийг хүчингүй болгож, шинэ эрин үеийн тушаалыг гаргасан. Есүс яагаад Бурхан Өөрөө вэ? Учир нь эдгээр нь адилхан зүйл биш. Тэр үед Мосегийн хийсэн ажил нь эрин үеийг төлөөлөөгүй, шинэ замыг нээгээгүй; тэр Еховагаар удирдуулан чиглүүлэгдэж байсан ба ердөө л Бурханаар ашиглагдаж байсан нэгэн байсан. Есүс ирэх үед Иохан замыг засах ажлын алхмыг хэрэгжүүлж, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээж эхэлсэн ба Ариун Сүнс үүнийг эхэлсэн юм. Есүс гарч ирэхдээ Өөрийн ажлыг шууд хийсэн боловч Түүний ажил болон Мосегийн ажил ба айлдварын хооронд ихээхэн ялгаа байсан. Исаиа ч бас олон зөгнөл хэлсэн, тэгвэл яагаад тэр Бурхан Өөрөө байгаагүй вэ? Есүс тийм ч олон зөгнөл хэлээгүй, гэтэл Тэр яагаад Бурхан Өөрөө байсан бэ? Тэр үеийн Есүсийн ажил бүгд Ариун Сүнснээс ирсэн гэж хэн ч хэлж зүрхлэхгүй, мөн тэд энэ нь бүгдээрээ хүний хүслээс ирсэн эсвэл энэ нь бүхэлдээ Бурханы Өөрийн ажил байсан гэж хэлж зүрхлэхгүй. Хүн ийм зүйлсийг судалж шинжлэх ямар ч аргагүй. Исаиа тийм ажил хийсэн ба тийм зөгнөл хэлсэн, тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн гэж хэлж болно; тэдгээр нь шууд Исаиагаас өөрөөс нь ирээгүй боловч Еховагийн илчлэл байсан юм. Есүс агуу их ажил хийгээгүй ба олон үг хэлээгүй, бас Тэр олон зөгнөл хэлээгүй. Түүний тунхаглаж байгаа нь хүнд тийм ч агуу санагдаагүй, гэсэн ч Тэр Бурхан Өөрөө байсан ба энэ нь хүнээр тайлбарлагдашгүй юм. Хэн ч Иоханд, эсвэл Исаиад эсвэл Давидад итгэж байгаагүй, хэн ч тэднийг Бурхан, эсвэл Давид Бурхан, эсвэл Иохан Бурхан гэж дуудаагүй; хэн ч ингэж хэлээгүй ба зөвхөн Есүсийг л Христ гэж дуудсан. Бурханы гэрчлэлийн дагуу, Түүний хийсэн ажил, Түүний хэрэгжүүлсэн үйлчлэлийн дагуу энэ ангилал хийгдсэн. Абрахам, Давид, Иошуа, Даниел, Исаиа, Иохан болон Есүс гэх зэрэг Библийн агуу хүмүүсийн тухайд, тэдний хийсэн ажлаар дамжуулан хэн нь Бурхан Өөрөө байсан, ямар төрлийн хүмүүс нь эш үзүүлэгчид, аль нь элчүүд байсан бэ гэдгийг чи хэлж чадна. Хэн нь Бурханаар ашиглагдаж байсан, хэн нь Бурхан Өөрөө байсан гэдэг нь тэдний мөн чанар болон хийсэн ажлаар ялгагдаж, тодорхойлогддог. Хэрвээ чи ялгааг нь хэлж чадахгүй байвал, чи Бурханд итгэх гэдэг нь юу гэсэн үг болохыг мэдэхгүй байгааг энэ нь батална. Есүс бол Бурхан, учир нь Тэр маш олон үг хэлж, маш их ажил хийсэн, ялангуяа Тэр олон гайхамшгийг харуулсан. Үүний адилаар Иохан ч гэсэн ихээхэн ажил хийж, олон үг хэлсэн, Мосе ч гэсэн адилхан; яагаад тэд Бурхан гэж дуудагдаагүй вэ? Адам Бурханаар шууд бүтээгдсэн; зүгээр л бүтээл гэж дуудагдахын оронд тэр яагаад Бурхан гэж дуудагдаагүй вэ? Хэрвээ хэн нэгэн чамд, “Өнөөдөр Бурхан маш их ажил хийсэн ба олон үгийг хэлсэн; Тэр бол Бурхан Өөрөө. Тэгвэл Мосе ч гэсэн маш олон үг хэлсэн болохоор тэр ч бас Бурхан Өөрөө байх ёстой!” гэж хэлбэл чи тэднээс эргүүлээд ингэж асуух ёстой: “Тэр үед яагаад Бурхан Иоханыг биш Есүсийг, Бурхан Өөрөө хэмээн гэрчилсэн бэ? Иохан Есүсээс өмнө ирээгүй гэж үү? Иохан эсвэл Есүсийн ажлын аль нь илүү агуу байсан бэ? Хүнд Иохан Есүсээс илүү агуу харагдаж байсан ч яагаад Ариун Сүнс Иоханд биш харин Есүст гэрчлэл хийсэн бэ?” Өнөөдөр ч гэсэн үүнтэй адил зүйл тохиолдож байгаа! Анх Мосе Израилийн ард түмнийг дагуулж байх үед Ехова үүлэн дундаас түүнтэй ярьсан. Мосе шууд яриагүй, харин Еховагаар шууд удирдуулж байсан. Энэ нь Хуучин Гэрээний Израилийн ажил байсан. Мосегийн дотор Сүнс эсвэл Бурханы оршихуй байгаагүй. Тэрээр тэр ажлыг хийж чадаагүй, иймээс түүний хийсэн ажил болон Есүсийн ажлын хооронд ихээхэн ялгаа бий. Энэ нь тэдний хийсэн ажил өөр байсан учраас юм! Бурханаар ашиглагдсан хүн эсвэл эш үзүүлэгч, элч эсвэл Бурхан Өөрөө эсэхийг түүний ажлын шинж чанараар ялган мэдэж болох ба энэ нь чиний эргэлзээг эцэс болгох болно. Зөвхөн хурга л долоон лацыг нээж чадна гэж Библид бичигдсэн байдаг. Эрин үеүдийн туршид тэдгээр агуу хүмүүсийн дунд судрыг тайлбарлагчид олон байсан, иймээс тэд нар бол бүгдээрээ Хурга гэж чи хэлж чадах уу? Тэдний тайлбар бүгд Бурханаас ирдэг гэж чи хэлж чадах уу? Тэд бол ердөө судрыг тайлбарлагчид; тэдэнд Хурганы ялгамж чанар байгаагүй. Тэд хэрхэн долоон лацыг нээхэд тохирох юм бэ? “Зөвхөн Хурга л долоон лацыг нээж чадна” гэдэг нь үнэн боловч Тэр зөвхөн долоон лацыг нээхээр ирсэн биш; Энэ ажлыг хийх шаардлагагүй, энэ нь тохиолдлоор хийгддэг. Тэр Өөрийн ажлын талаар тов тодорхой мэдэж байдаг; Түүний хувьд судрыг тайлбарлахад их цаг зарцуулах шаардлагатай юу? Зургаан мянган жилийн ажилд бас “Судрыг тайлбарлаж буй Хурганы эрин үе” гэдгийг нэмэх ёстой гэж үү? Тэр шинэ ажлыг хийхээр ирсэн, гэхдээ Тэр бас өнгөрсөн үеийн ажлын талаар зарим илчлэлийг өгч, зургаан мянган жилийн ажлын үнэнийг хүмүүст ойлгуулдаг. Библийн хэтэрхий олон эшлэлийг тайлбарлах хэрэггүй; гол түлхүүр нь өнөөдрийн ажил, тэр л чухал. Бурхан гагцхүү долоон лацыг эвдэхийн тулд ирсэн биш, харин авралын ажил хийхээр ирсэн гэдгийг чи мэдэх ёстой.

Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг хэрхэн бууж ирэх вэ? Дөнгөж аврагдсан боловч өөрчлөгдөөгүй эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн араас явж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч чи нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ чи өөрчлөгдөөгүй юм бол чи хэрхэн ариун байж чадах юм бэ? Дотроо чи ариун бус, хувиа хичээсэн, өөдгүй байдалд эзлэгддэг, гэсэн ч чи одоо ч Есүстэй хамт буухыг хүсдэг, тийм азтай явдал байна гэж уу дээ! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи дөнгөж золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; хэрвээ чи зөвхөн золин аврагдсан бол ариун байдалд хүрэх чадваргүй байх болно. Ийм байдлаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болгох гол үе юм. Иймээс дөнгөж аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй юм.

Ажлын энэ шинэ үе шатны эхлэлгүйгээр, сайн мэдээ тунхаглагчид, номлогчид, тайлбарлагчид, агуу сүнслэг хүмүүс гэж нэрлэгддэг та нар хэр хол явахыг хэн мэдэх вэ! Ажлын энэ шинэ үе шатны эхлэлгүйгээр, та нарын ярьдаг зүйл хоцрогдсон! Энэ нь сэнтийд залрах, эсвэл хаан болох биеийн хэмжээг бэлтгэх; өөрийгөө золиослох, эсвэл биеэ захирах; тэвчээртэй байх эсвэл бүх зүйлээс хичээл сурах; даруу байдал эсвэл хайр юм. Энэ нь нэг хэвийн хуучин аяар дуулж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь зүгээр л адилхан зүйлийг өөр нэрээр дуудаж байгаа тохиолдол юм! Нэг бол толгойгоо бүтээж, талх хуваах эсвэл гараа тавин залбирч өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулах. Ямар нэг шинэ ажил байх уу? Хөгжлийн ямар нэгэн төлөв байх уу? Хэрвээ чи ийм байдлаар үргэлжлүүлбэл чи ёс заншлыг сохроор дагаж эсвэл тогтсон журмыг мөрдөх болно. Ажил чинь маш сүрлэг гэж та нар итгэдэг, гэхдээ энэ нь бүгд эртний үеийн “хөгшчүүлийн” дамжуулж, заасан зүйл байсан гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нарын хэлдэг, хийдэг бүхэн чинь тэдгээр хөгшчүүлийн сүүлчийн үг биш гэж үү? Энэ нь тэр хөгшин хүмүүсийн нас барахын өмнө даалгасан зүйл биш гэж үү? Та нарын үйлдэл өнгөрсөн үеийн тэдгээр элч, эш үзүүлэгчдийнхээс илүү гарна, тэр ч бүү хэл бүх зүйлээс давна гэж чи бодож байна уу? Ажлын энэ үе шатны эхлэл нь, хаан болж, сэнтийд залрахыг зорьсон Уитнесс Лигийн ажлыг гайхан бишрэхийг чинь эцэс болгосон ба та нарын их зан, сагсуурлыг зогсоосон, ингэснээр та нар ажлын энэ үе шатанд хөндлөнгөөс оролцож чадахгүй. Ажлын энэ үе шат үгүй бол та нар аврагдахын аргагүйгээр илүү гүнзгий живэх байсан юм. Та нарын хувьд хуучин зүйл хэтэрхий их байгаа! Азаар, өнөөдрийн ажил та нарыг буцаан авчирсан; тэгээгүй бол та нар ямар чиглэлд явах байсныг хэн мэдэх билээ! Бурхан бол үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан учраас яагаад чи шинэ зүйлийг эрж хайдаггүй вэ? Яагаад чи үргэлж хуучин зүйлстэй зууралддаг вэ? Иймээс Ариун Сүнсний өнөөдрийн ажлыг мэдэх нь хамгийн чухал ач холбогдолтой юм!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?