Христийн сүмийн дуу “Дэлхий нуран унаж, хаанчлал хэлбэрээ олж байна”

2020-12-24

Дэлхий ертөнц өдрөөс өдөрт нуран унаж,

хүн төрөлхтөн өдрөөс өдөрт мөхөж байна.

Бурханы хаанчлал өдөр өнгөрөх тусам хэлбэрээ олж,

Бурханы ардууд өсөж байна.

Бурханы уур хилэн өдөр өдрөөр ихсэж,

Түүний гэсгээлт улам хатуу болж,

Түүний үг улам ширүүсэж байна.

Та нар Бурханыг өөрсөдтэй чинь арай зөөлөн ярьж,

Түүний дууны өнгө аядуу болно гэж одоо ч хүлээсээр байдаг,

гэхдээ хэзээ ч бүү ингэж бод!

Өөрийн хайрладаг хүмүүст Бурханы дууны өнгө зөөлөн,

үргэлж тайтгаруулсан байдаг бол

та нарт Бурхан зөвхөн хатуу, шүүмжлэлтэй байж,

дээр нь гэсгээлт, уур хилэнгээ харуулж чадна.

Хэн ч анзааргагүйгээр,

дэлхийн улс орон бүрийн нөхцөл байдал улам бүр түгшүүртэй болж,

өдрөөс өдөрт нуран унаж, үймээнд автаж байна.

Улс бүрийн тэргүүнүүд бүгд эцэстээ эрх мэдэл олох гэж найддаг.

Улс бүрийн тэргүүнүүд бүгд эцэстээ эрх мэдэл олох гэж найддаг.

Бурханы гэсгээлт тэдэн дээр аль хэдийн буучихсан гэж тэдний санаанд даанч орсонгүй.

Тэд Бурханы эрх мэдлийг булаах гэж санаархдаг— гэвч энэ бол ердөө л хоосон мөрөөдөл!

зөвхөн Бурхан л бүх зүйлийг захирваас зохино.

Бүх зүйл Бурханаас шалтгаалдаг.

Бурханы ажил аль хэдийн өдий хүрсэн учир

Түүнийг шинжсэн хэнийг ч бай Бурхан тэр даруй хөнөөнө.

Өдөр бүр шинэ илчлэл, өдөр бүр шинэ гэрэл гарч байна.

Бүх зүйл улам бүрэн төгс болж байна.

Сатаны сүүлчийн өдөр улам бүр ойртож, улам тодорхой болж байна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах