Христийн сүмийн дуу "Ариун Сүнсний ажил л бол чи хүлээн авах ёстой"

2023-05-07

I

Иудейчүүд бүгд Хуучин Гэрээг

уншсан тул бяцхан хүү

тэжээлийн тэвшинд төрнө гэх

Исаиагийн зөгнөлийг мэддэг байсан.

Тэд энэ тухай мэдсээр байж

яагаад Есүсийг хавчсан юм бэ?

Энэ нь тэдний тэрслүү уг чанар,

Ариун Сүнсний ажлыг мэддэггүйгээс нь болсон.

Зөгнөгдсөн хүүгийнхээс

Есүсийн ажил өөр байна гэж

фарисайчууд бодож байсан, харин

махбодоор хийдэг ажил нь

Библитэй нийцдэггүй тул

хүмүүс одоо Бурханыг голдог.

Бурханд хандах тэрслүү байдал нь адилхан бус уу?

Чи Сүнсний ажлыг үг дуугүй хүлээн авч чадах уу?

Хэрэв Ариун Сүнсний ажил мөн бол

гарцаагүй зөв урсгал байх ёстой.

Чи ямар ч эргэлзээгүй хүлээн авах ёстой;

юуг хүлээн авахаа шилж, сонгох ёсгүй.

II

Хэрэв чи Бурханд илүү ухаан зарж,

Түүнд илүү болгоомжтой ханддаг бол

энэ бүхэн шаардлагагүй бус уу?

Чи Библиэс нотолгоо хайх шаардлагагүй;

хэрэв энэ Бурханы ажил бол

чи хүлээн авах ёстой.

Бурханд итгэдэг учраас Түүнийг дагах ёстой,

судалж шинжлэхээс зайлсхийх хэрэгтэй.

Тэр чиний Бурхан гэдгийг батлах

нэмэлт нотолгоо бүү хай.

Тэр чамд тусалдаг эсэхийг чи мэддэг байх ёстой.

Илүү чухал юу ч байхгүй.

Чи Библиэс няцаашгүй нотолгоо олсон ч

чамайг Түүний өмнө бүрэн авчирч чадахгүй.

Чи Бурханы өмнө биш,

Библид хэлсэн зүйлээр хязгаарлагдан амьдарна.

Бурханыг мэдэж, илүү их хайрлахад чинь

Библи чамд тусалж чадахгүй.

III

Эрин үе бүрд Бурханы ажил

тухайн эриний ажлаар хязгаарлагддаг.

Дараагийн үе шатны ажлыг урьдчилан хийхгүй.

Ингэж байж л эрин үе бүрийн

ажлыг онцолж чадна.

Есүс эцсийн өдрүүдийн тэмдгүүд,

хэрхэн тэвчээртэй байж, аврагдах,

хэрхэн гэмшиж, нүглээ улайн,

зовлонг тэвчих тухай л ярьсан.

Эцсийн өдрүүдэд хүн хэрхэн орох,

Бурханы хүслийг биелүүлэх талаар

Есүс огт яриагүй.

Тиймээс эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг

Библиэс хайх нь утгагүй биш үү?

Гартаа Библи бариад чи юу харах юм бэ?

Библийг хэн ч тайлбарладаг бай,

өнөөдрийн ажлыг хэн таамаглаж чадах вэ?

Хэрэв Ариун Сүнсний ажил мөн бол

гарцаагүй зөв урсгал байх ёстой.

Чи ямар ч эргэлзээгүй хүлээн авах ёстой;

юуг хүлээн авахаа шилж, сонгох ёсгүй.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах