Магтан дууны бүжиг “Бурханыг би улам гүн хайрламаар байна”

2024-11-01

I

Бурханыг би зүрхнийхээ угаас хайрладаг, Түүнээс би хэзээ ч хагацахгүй.

Бурханы хайр сэтгэлийг минь уяраадаг,

Бурханы уйгагүй санаа зорилгыг би ойлгодог.

Бурханы зүрх сэтгэл, хайрыг би ойлгож,

Бурханы хайр гүн гүнзгий, хүчтэйг би мэдсэн.

Цаашдаа би хэзээ ч Бурханыг буруу ойлгохгүй,

жинхэнэ хайраа Түүнд өргөн барина.

II

Бурханыг би зүрхнийхээ угаас хайрладаг, Түүнээс би хэзээ ч хагацахгүй.

Жинхэнэ хайр минь хязгаартайд би харамсдаг,

харин Бурханы хайр үнэхээр бодитой.

Хүмүүсийг аврахаар Тэр бохир заваан энэ газарт ирж,

мөнх амийн замыг хүнд өгдөг.

Бурхан Өөрийгөө хүн төрөлхтөнд зориулдаг;

Бурханы хайр хамгийн нандин, бас агуу гэснийг одоо би мэдлээ.

III

Бурханыг би зүрхнийхээ угаас хайрладаг, Түүнээс би хэзээ ч хагацахгүй.

Бэрхшээл, цэвэршүүлэлт бол юу ч биш, бүр ихийг туулахад би бэлэн.

Бурханыг гэх хайр ерөөлөөс үүддэггүй,

Зовлон үгүй бол жинхэнэ хайр яаж байх юм бэ?

Бурханы хайр үнэхээр жинхэнэ, бас бодитой;

би зовж, бүхнийг золиослолоо ч үүнийг хүртэх эрхгүй.

IV

Бурханыг би зүрхнийхээ угаас хайрладаг, Түүнээс би хэзээ ч хагацахгүй.

Одоо би Бурханыг олж авсан болохоор Түүнийг алдаж чадахгүй,

учир нь би дахиад Бурханыг олохгүй байх гэж айдаг.

Бурханы ач энэрэл, Бурханы хайр,

Бурханы даалгавар, зохицуулалтыг би хэзээ ч мартахгүй.

Бурхан намайг маш их өргөмжилдөг;

үхэх ёстой байлаа ч гэсэн Бурханы хайрыг би хариулна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах