
Магтан дууны бүжиг “Би Бурханыг дагахаар шийдсэн”
2025-05-25
I
Би энэ мөчийг хүртэл Бурханд итгэж, эцэст нь гэрлийг харсан.
Хавчлага, зовлонгийн бартаат замыг туулсан.
Толгой тавих газаргүй үргэлж зугтаж явах нь зүдэргээтэй.
Унтаж чадалгүй залбирч өнгөрөөсөн шөнө маш олон.
Хорвоогийн хүмүүс намайг хаясан; хайртай хүмүүс минь надаас холдсон.
Зовлон, жаргалыг амсахдаа би их нулимс асгаруулсан.
Нэр төдий эрх чөлөө л байна.
Хүний эрх хаана байна вэ?
Би Сатаныг дээд зэргээр үзэн яддаг, Христ эрх бариасай гэж хүсэн хүлээдэг.
Энэ дэлхийн харанхуй, ёрын муу нь
амьдралын гэрэл гэгээг бүр ч их эрж хайхад намайг хүргэдэг.
Христ бол үнэн, зам, амь,
би Түүнийг эцсээ хүртэл дагахаар шийдсэн!
II
Бурхан хоньчдыг цохиж, бид асар их гай зовлон туулдаг.
Бараан үүл бүрхэж, агаарт айдас хурдаг.
Хэд хэдэн удаа би барын үүрэнд унаж, үхлээс мултарсан.
Бурханы үг намайг тайтгаруулж, зүрх сэтгэлд минь хүч өгсөн.
Ихээхэн тарчлаан амссан би Бурханы хайр татам байдлыг гүнээ мэднэ.
Бурхан бүхнийг захирдаг ч хүний итгэл өрөвдөлтэй.
Зуухны шалгалтаас хүмүүс их ашиг тус хүртдэг.
Би Сатаныг нэвт харж, агуу улаан лууг бүр ч их үзэн яддаг!
Жигшүүрт, харгис агуу улаан луу
тоймгүй олон сүнсийг завхруулж, залгисан.
Үнэн, амийг олж авах амаргүй;
би Бурханыг хайрлаж, зүрх сэтгэлийг нь улам их тайвшруулах ёстой!
III
Бурханы ажлыг эргэн дурсахдаа би Бурханы сайхан сэтгэлийг гүнээ мэдэрдэг.
Бурханы шүүлтийг хүлээн авснаар би зан чанараа өөрчилсөн.
Гэсгээлт, цэвэршүүлэлтийн зовлон
Бурханы талаар илүү гүн мэдлэгийг авчирдаг.
Төгс Хүчит Бурханд итгэж чадна гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг.
Бурханыг тунхаглаж, гэрчлэх нь зүрх сэтгэлийг минь тайвшруулдаг;
үүргээ үнэнчээр биелүүлэх нь
хэдий зовлон зүдүүртэй ч надад баяр жаргал авчирдаг.
Амьдрал богинохон, Бурханыг хайрлах нь хамгийн их баяр жаргал.
Бурханд үйлчилж чадаж байгаа болохоор би сэтгэл хангалуун байдаг!
Төгс Хүчит Бурхан намайг аварч, надад жинхэнэ амьдрал өгсөн.
Удаан хүлээсэн хүсэл минь биелж,
би маргааш руу тэмүүлнэ!
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд