Христийн сүмийн дуу “Хэн үнэнийг илэрхийлж байна вэ?”

2025-06-08

I

Эцсийн өдрүүдийн хүний Хүү тасралтгүй ярьсаар ирсэн.

Улс үндэстэн, газар нутаг бүрд Түүний үг түгж,

Түүнийг дагах тоо томшгүй олон хүнийг сэрээдэг ч

Тэр хаанаас ирснийг хэн ч мэддэггүй.

Өө! Түүний үг эрх мэдэл, хүч чадалтай,

Библийн бүх нууцыг дэлгэдэг.

Түүний үг үнэн гэдэгт хүн бүр итгэлтэй байдаг.

Түүний үгийг уншихад хүмүүсийн зүрх сэтгэлд гэрэл авчирч,

Бурханыг дагаж, үүргээ гүйцэтгэх хүч өгдөг.

Түүний үг Бурханаас Өөрөөс нь ирдэг байж болох уу,

чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг байж болох уу!

II

Зүрх сэтгэл нь үнэнээр цангаж, үнэнийг хайрладаг хүмүүс

хүний Хүүгийн үгийг сонсоод баярлан хөөрдөг.

Мансууртлаа хөөрсөн тэд тэнгэрийн хаанчлалын найрын зоогт оролцож,

амийн амьд усны усалгаа, хангалтыг эдэлдэг.

Өө! Эзэнийг маш олон жил эрмэлзэж, хүсэн хүлээсэн хүмүүс

эцэстээ чин зүрхний хайртаа угтан авдаг.

Үнэхээр Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсдог.

Хүний Хүүг дагадаг хүмүүс хэчнээн ерөөлтэй;

мөнх амь тэднийг дуудаж байна!

Хүмүүс энэ мэдээг хуваалцахаар гүйж, баяртайгаар хашхирч, дэвхэцдэг:

Бид Бурханы сэнтийн өмнө өргөгдчихсөн!

Үг хэлж, үг айлддаг хүний Хүү,

эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан,

Та бол цор ганц жинхэнэ Бурханы илрэлт билээ.

Бид үүрд Таныг дагаж, гэрчилнэ!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Бусад төрлийн видеонууд

Хуваалцах

Цуцлах