“Миний гэр хаана байна вэ” Христийн чуулганы гэр бүлийн кино (Монгол хэлээр)

Венягийн эцэг эх нь түүнийг хоёр настай байхад салсан бөгөөд түүнээс хойш тэр өөрийн эцэг болон хойд эхийн хамт амьдарчээ. Хойд эх нь түүнд дургүйлхэж, эцэгтэй нь байнга маргалддаг байж. Ингээд эцэг нь Веняг ээжийнх рүү нь явуулахаас өөр аргагүй болсон ч ээж нь өөрийн бизнестээ хамаг анхаарлаа хандуулж түүнд санаа тавьдаггүй байсан тул тэрээр хамаатан садан, найз нөхдийнх нь гэрээр дамжин амьдарчээ. Ийм байдлаар олон жил амьдарсны дараа Веня ганцаардаж, цөхрөнгөө барж гэр бүлийн халуун дулаан байдлыг маш их хүсэж байлаа. Түүний аав, хойд эх хоёр нь салахад л тэрээр аав дээрээ очиж, сайн ч муу ч гэртэй болсон юм. Веня өсөж том болох тусам хашир болгоомжтой, дуулгавартай болж, хичээлдээ ч шамддаг байв. Гэвч түүнийг коллежийн элсэлтийн шалгалтандаа шамдан бэлдэж байх үеэр нэгэн золгүй зүйл тохиолдов. Түүний ээжийн тархинд цус харваж, саажилттай болж, хэвтэрт оров. Түүний хойд эцэг нь ээжийг нь орхиж, тэр ч бүү хэл бүх эд хөрөнгийг нь авчээ. Төд удалгүй аав нь мөн элэгний хорт хавдраас болж эмнэлэгт хэвтсэн байна.... Веня ганцаараа гэр орноо авч явж чадахгүй байсан тул хамаатан садан, найз нөхдөөсөө гуйхаас өөр аргагүй байсан ч түүнийг хүлээж авах хүн байсангүй....

Веня зовж шаналан, найдвараа алдаад байтал Төгс Хүчит Бурханы чуулганы хоёр эгч Веня болон түүний ээж, эгчид нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилжээ. Тэд Төгс Хүчит Бурханы үгнээс хүмүүсийн амьдралын зовлон шаналалын үндсийг олж харж, хүмүүс Бурханы өмнө ирэх л юм бол Түүний хамгаалалтанд орж, аз жаргалаар бялхан амьдардаг болохыг ойлгожээ. Бурханы үгний аргадалтын ачаар л ээж болон охид зовлон шаналал, цөхрөлөөсөө ангижирчээ. Веня Бурханы өршөөл, хайрыг үнэнхүү үзэж мэдрэв; эцэст нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдэрч, жинхэнэ гэртээ иржээ...

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн үүсгэсэн бөгөөд хүн ерөөс байгуулаагүй юм. Энэ цаг үед Төгс Хүчит Бурханы үгс, сайн мэдээний кинонууд, магтаалын дуунууд зэрэг нь сүлжээгээр дамжин дэлхий даяар тарж байна. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно!

Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ уран бүтээлд гарах жүжигчид ашгийн бус зорилгоор тоглож байгаа бөгөөд ямар нэг хэлбэрээр хөлс мөнгө аваагүй болно. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах