Номлолын цувралууд: Жинхэнэ Итгэлийн Эрэлд “Бие махбодтой болох гэж юу вэ?”

2021-11-26

Хоёр мянган жилийн өмнө Эзэн Есүс номлол айлдаж, ажиллахаар ирэх үед тэргүүн тахилч, хуулийн багш нар, Иудейн шашны фарисайчууд Эзэн Есүсийг жирийн хүн гэж тодорхойлсон. Тэд Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллаж, доромжлохын тулд чадах бүхнээ хийж, эцэст нь загалмайд цовдолж жигшүүрт хэрэг үйлдсэн юм. Өнөөдөр Төгс Хүчит Бурхан гарч ирчхээд, хүний Хүүгийн дүрээр ажиллаж байгаа ч бие махбодтой болсон Бурханы талаарх мэдлэггүй олон хүн Төгс Хүчит Бурханд жирийн хүн шиг хандаж, үнэн замыг судлахаас татгалзаж, Төгс Хүчит Бурханыг улайран яллаж, эсэргүүцэн, ингэснээрээ Бурханыг цовдолсон гэмт хэргийг дахин үйлдэж байна. Бурхан хоёр удаа бие махбодтой болоход хүн яагаад хоёуланг нь яллаж, голсон бэ? Учир нь хүмүүс Бурханы талаар мэдлэггүй, үнэн гэж юу болохыг ойлгодоггүй, бие махбодтой болохын агуу нууцыг бүр ч ойлгодоггүй. Тэгэхээр бие махбодтой болох гэдэг нь яг юу вэ? Бие махбодтой болохыг хэрхэн ойлгох ёстой вэ? “Жинхэнэ итгэлийн эрэлд” нэвтрүүлгийн энэ дугаараар бид бие махбодтой болохын нууцыг ойлгохоор үнэнийг эрж хайна.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах