Магтан дууны бүжиг “Амьдралын гэрэлт замаар алхах нь”

2024-11-02

I

Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, хүнд мөнх амийн замыг авчирсан.

Өдөр бүр бид Бурханы үгийг идэж, ууж,

тэнгэрийн хаанчлалын найрын зоогт оролцдог.

Бид үнэнийг ойлгож, бидний сэтгэл цэлмэж,

энэ ертөнцийн харанхуй, ёрын мууг тодорхой хардаг.

Үүнээс хойш бид хайхаа болино,

учир нь Бурхан амьдралын замыг тодорхой зааж өгсөн.

Бурханы шүүлтээр дамжуулан бид завхралаа хаяж,

Бурханы цэвэрлэгээ, авралыг хүртдэг.

Үнэнийг хэрэгжүүлээд бид чөлөөлөгдөж, эрх чөлөөтэй болж,

шинэ хүний төрхийг амьдран харуулдаг.

Христ бол үнэн гэдэгт бид итгэлтэй байдаг,

бидний зүрх сэтгэл Бурханыг хайрлах суурьтай болсон.

Бурханы авралыг хүртдэг бид үнэхээр ерөөлтэй,

үүнийхээ төлөө бид Бурханд талархаж, Бурханыг магтдаг.

II

Хавчлага, гай зовлон, шалгалтаар дамжуулан

Бурханы үг бидний дэргэд байж, биднийг залж чиглүүлдэг.

Сатан ахин дахин биднийг сорьж, биднийг уруу татахаар оролддог ч

Бурханы үг биднийг гэгээрүүлдэг болохоор бид эдгээр арга залийг нэвт хардаг.

Сатан хэчнээн ёрын муу, жигшүүртэй болохыг би тодорхой хардаг,

түүнд өвдөг сөгдөж, буулт хийж яасан ч чадахгүй.

Би үхтлээ үнэнч байж, эцсээ хүртэл Бурханыг дагаж,

Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулахын тулд гэрчлэлдээ бат зогсоно.

Шалгалтаар дамжуулан миний итгэл хүчтэй болж,

Бурханы эелдэг, хайр татам байдлыг бүр ч их мэдэрдэг.

Би бүхий л оршихуйгаа Бурханд өргөн барьж,

Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагана.

Христийг гэрчлэхдээ бид саад бартаанаас айдаггүй;

зөвт байдлын үүр цайсан.

Үүрэг даалгавраа биелүүлэхийн тулд бид чадах бүхнээ хийж,

Бурханыг алдаршуулахын тулд ялгуусан гэрчлэл хийнэ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах