Христийн чуулганы кино | Хятад дахь шашны хавчлагын он тоолол | “Сүйрлийн ирмэгээс эргэн ирсэн нь”

2018-10-12

1949 онд Хятадын төрийн эрхэнд гарснаасаа хойш Хятадын Коммунист Нам (ХКН) шашин шүтлэгийг зогсолтгүй хяхан хавчиж ирсэн юм. Тэд Христэд итгэгчдийг улайран баривчилж, амийг нь хөнөөж, Хятадад үйл ажиллагаа явуулж буй номлогчдыг нутгаасаа хөөж, эрхэнд нь халдан, тоо томшгүй олон Библийг хураан авч шатаан, чуулганы барилгуудыг битүүмжилж нураан, гэр чуулгануудыг тэр аяар нь устгахаар оролдож иржээ.

Энэхүү баримтат кинонд Хятадын Коммунист Намын (ХКН) гарт хяхалт хавчлагыг биеэр туулсан Хятадын Христэд итгэгч Чэнь Вэньжоны бодит түүхийг өгүүлнэ. Чэнь Вэньжон ажилдаа амжилт гаргасан, аз жаргалтай сайхан гэр бүлтэй байсан ч Бурханд итгэж, үүргээ биелүүлснийхээ төлөө ХКН-д эрэн сурвалжлагдаж эхэлжээ. Тэрээр орон гэрээ орхихоос аргагүйд хүрч, 10 гаруй жил зугтаж явсан байна. Түүний байгаа газрыг илрүүлэхийн тулд ХКН-ын цагдаа гэр бүлийг нь тогтмол хянаж, айлган сүрдүүлж, заналхийлж байсан бөгөөд бага хүү Шиаоюг нь хүртэл зүгээр орхисонгүй. Эцэст нь тэд Шиаоюг буцах боломжгүй зам руу түлхэн оруулсан байна...

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах