Магтан дууны бүжиг “Үнэнийг олж авахын тулд бид Христийг дагадаг”

2025-05-16

I

Хүний Хүү бол бие махбодтой болсон Бурхан,

Тэр үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аврахаар ажилладаг.

Үнэнээр цангагсад Бурханы дуу хоолойг сонсож,

Түүний сэнтийн өмнө өргөгддөг.

Тэд Бурханы үгийг таашааж, Бурхантай нүүр тулдаг;

үнэнийг ойлгох үнэхээр сайхан.

Бурханы сонгосон хүмүүс тэнгэрийн хаанчлалын найрын зоогт оролцдог,

Бурханы өмнө амьдраад зүйрлэшгүй баяртай байдаг.

Өнөөдөр эцсийн өдрүүдийн Христийг дагадаг бид хувьтай;

бид үнэхээр их ерөөгдсөн!

Бид чин зүрх сэтгэлээ өргөн барьж, байгаа бүхнээ зарлагадан,

Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд бүхнийг золиосолдог.

Бурханыг хайрлахаар эрэлхийлэхийн тулд бид үнэнийг хэрэгжүүлж,

үүргээ сайн гүйцэтгэж, Бурханы зүрх сэтгэлийг харгалзан үзэх ёстой.

Бид үнэн-бодит байдалд орж, хүний төрхийг амьдран харуулснаар

Бурханы хайр, ерөөлийг олж авах ёстой.

II

Төгс Хүчит Бурхан маш олон үнэнийг илэрхийлж,

хүнд мөнх амийн замыг хайрладаг.

Түүний үг бүр нь үнэн, амь, амьдралын эрхэм уриа билээ.

Бурханы үгийг уншаад бид амьдралын нууцыг ойлгож,

энэ ертөнцийн харанхуйн үндсийг нэвт хардаг.

Шалгалт, гай зовлон туулснаар бидний итгэл бэхэждэг;

Христийг дагаж, үнэнийг олж авахаар бид шийдсэн.

Зөвхөн Бурханы үг л хүмүүсийг ариусгаж, аварч чадна,

шүүлт туулснаар бид ариусгагддаг.

Бид үнэнийг ойлгож, Бурханы хайр татам байдлыг хардаг,

Бурханыг хайрлахаар эрэлхийлж, гэрлийн замаар алхдаг.

Бид Бурханы төлөө хамаг амьдралаа зарлагадаж, үхэн үхтлээ Түүнд үнэнч байж,

Түүнтэй нэг санаатай байж, Түүний итгэлт хүн болно.

Бид үнэн, амийг олж авч, Бурханаар төгс болгуулахыг хүсдэг;

бид үүрд Бурханыг хайрлаж, үүрд Бурханыг гэрчилнэ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Бусад төрлийн видеонууд

Хуваалцах

Цуцлах