Христийн сүмийн дуу “Цаг хугацаа”

2020-11-17

Ирээдүйг эрж, өнгөрснийг хайж,

шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,

ганцаардсан сүнс алсаас иржээ,

ганцаардсан сүнс алсаас иржээ.

Нулимсанд мэндлээд,

цөхрөлд үгүй болдог тэр,

хаанаас ирж, хаа явдгаа мэддэггүй,

хаанаас ирж, хаа явдгаа мэддэггүй.

Хөлд гишгэлүүлсэн ч тэссээр байдаг.

Төөрсөн, гаслант амьдралд

Таны ирэлт цэг тавьдаг.

Найдварын бараа харж,

үүрийн гэгээг би угтан авдаг.

Манант алс руу ширтээд би

Таны дүрсийг зэрвэс хардаг.

Энэ нь Таны царайны гэрэл.

Өчигдөр, харь газар оронд туугдсан ч,

өнөөдөр би гэртээ харих замаа оллоо.

Шарх сорвиор дүүрсэн би, хүнтэй төсгүй,

амьдрал бол зүүд гэж гасалдаг.

Төөрсөн, гаслант амьдралд

Таны ирэлт цэг тавьдаг.

Би төөрөхөө больсон.

Хэрэн тэнүүчлэхээ больсон.

Одоо би гэртээ байна.

Таны цагаан дээлийг хардаг,

Таны царайны гэрлийг хардаг.

Төөрсөн, гаслант амьдралд

Таны ирэлт цэг тавьдаг.

Би төөрөхөө больсон.

Хэрэн тэнүүчлэхээ больсон.

Одоо би гэртээ байна.

Таны цагаан дээлийг хардаг,

Таны царайны гэрлийг хардаг.

Олон удаа дахин төрж,

маш олон жил хүлээсний эцэст

Төгс Хүчит одоо иржээ.

Ганцаардсан сүнс замаа олж,

гуниглахаа больжээ.

Мянган жилийн мөрөөдөл.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах