Христийн сүмийн дуу “Алдагдсан цаг хугацаа ахин хэзээ ч ирэхгүй”

2026-10-02

I

Сэрцгээ, ах нар аа! Сэрцгээ, эгч нар аа! Миний өдөр хойшлогдохгүй; цаг хугацаа бол амь, алдагдсан цаг хугацааг буцаан авах нь амийг аварч байгаа хэрэг! Цаг тийм ч холгүй байна! Хэрэв та нар коллежийн элсэлтийн шалгалтад тэнцээгүй бол ахин дахин суралцаж болно. Харин Миний өдөр саатахгүй. Санагтун! Санагтун! Энэ бол Миний чин сэтгэлийн зөвлөгөө. Яг нүдний чинь өмнө дэлхийн төгсгөл дэлгэгдсэн, их гамшиг удахгүй ирнэ. Юу илүү чухал вэ: амь чинь үү, эсвэл унтах, идэх, уух, өмсөж зүүх чинь үү? Эдгээр зүйлийг цэгнэх цаг чинь ирлээ!

II

Ямар өрөвдөлтэй юм бэ! Ямар ядуу юм бэ! Ямар харалган юм бэ! Хүн ямар харгис юм бэ! Та нар үнэхээр Миний үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг—Би та нартай дэмий ярьж байна уу? Та нар яагаад ийм хойрго хэвээр байна вэ? Яагаад тэр вэ? Тийм бодол та нарт үнэхээр хэзээ ч төрж байгаагүй юу? Эдгээр зүйлийг Би хэний төлөө хэлдэг вэ? Надад итгэ! Би бол та нарын Аврагч! Би бол та нарын Төгс Хүчит Нэгэн! Сэрэмжтэй бай! Сэрэмжтэй бай! Алдсан цаг хугацаа дахин хэзээ ч ирэхгүй, үүнийг сана! Газар дэлхийн хаана ч харамсал намдаах эм байхгүй! Тэгвэл Би та нарт өөр юу хэлэх юм бэ? Миний үгийг та нар анхааралтай тунгаан бодож, ахин дахин тунгаан бодууштай биш үү?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 30-р бүлэг”-ээс

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах