Өдөр тутмын Бурханы үг: Ажлын гурван үе шат | Эшлэл 7

2021-04-08

Ажлын гурван үе шат нь Бурханы бүхий л ажлын бүртгэл, тэдгээр нь хүн төрөлхтнийг аврах Бурханы авралын бүртгэл бөгөөд хоосон хуурмаг биш. Хэрвээ та нар Бурханы бүхий л зан чанарын талаарх мэдлэгийг эрж хайхыг үнэхээр хүсвэл Бурханы гүйцэтгэсэн ажлын гурван үе шатыг мэдэх ёстой ба цаашлаад ямар ч үе шатыг орхигдуулах ёсгүй. Энэ бол Бурханыг мэдэхээр эрж хайдаг хүмүүсийн биелүүлэх ёстой хамгийн наад захын зүйл юм. Хүн өөрөө Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийг бодож олж чадахгүй. Энэ нь хүний өөрийн төсөөлж чадах зүйл биш, мөн энэ нь Ариун Сүнсний нэг хүнд зориулсан тусгай ивээлийн үр дүн ч биш. Үүний оронд энэ нь хүн Бурханы ажлыг мэдэрч туулсны дараа гардаг мэдлэг бөгөөд энэ нь Бурханы ажлын бодит байдлуудыг мэдэрсний дараа л гарч ирдэг Бурханы тухай мэдлэг юм. Тийм мэдлэгийг гэнэт олж авдаггүй, энэ нь мөн заалгаж болдог зүйл биш. Энэ нь бүхэлдээ хувийн дадлага туршлагатай холбоотой. Хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал нь ажлын эдгээр гурван үе шатны гол цөмд байдаг, гэхдээ авралын ажил дотор, ажиллах хэд хэдэн арга барил болоод Бурханы зан чанарыг илэрхийлэх арга агуулагдаж байдаг. Үүнийг таньж мэдэх нь хүний хувьд хамгийн хэцүү байдаг ба хүн ойлгоход хэцүү байдаг. Эрин үеүүдийн хуваалт, Бурханы ажилд гарсан өөрчлөлт, ажлын байршил дахь өөрчлөлт, энэ ажлын хүлээн авагч дахь өөрчлөлт гэх мэт нь бүгдээрээ ажлын гурван үе шатанд багтдаг. Ялангуяа, Ариун Сүнсний ажиллах арга зам дахь ялгаа, түүнчлэн Бурханы зан чанар, дүр, нэр, ялгамж чанар дахь хувиралт болон бусад өөрчлөлт нь бүгдээрээ ажлын гурван үе шатны нэг хэсэг юм. Ажлын нэг үе шат нь зөвхөн нэг хэсгийг төлөөлж чадах ба тодорхой цар хүрээн дотор хязгаарлагдана. Энэ нь бусад талууд байтугай эрин үеүүдийн хуваалт эсвэл Бурханы ажилд гарсан өөрчлөлттэй хамаагүй. Энэ нь мэдээж илэрхий зүйл юм. Ажлын гурван үе шат нь хүнийг аврах Бурханы ажлын бүрэн дүүрэн байдал билээ. Хүн Бурханы ажлыг болон авралын ажил дахь Бурханы зан чанарыг мэдэх ёстой, энэ баримтгүйгээр Бурханы талаарх мэдлэг чинь хоосон үг, сахил санваараас өөр юу ч биш. Тийм мэдлэг нь хүнийг итгүүлж эсвэл байлдан дагуулж чадахгүй, тийм мэдлэг нь бодит байдалтай тохирохгүй бөгөөд энэ нь үнэн биш юм. Энэ нь маш элбэг, сонсоход таатай байж болох юм, гэвч хэрвээ энэ нь Бурханы төрөлхийн зан чанартай таарахгүй байвал Бурхан чамайг өршөөхгүй. Тэр чиний мэдлэгийг сайшаахгүйгээр үл барам мөн Түүнийг гүтгэсэн нүгэлтэн байсны чинь төлөө чамайг залхаан цээрлүүлэх болно. Бурханыг мэдэх үгс нь хөнгөхнөөр яригддаггүй. Хэдий чи хэлэмгий, уран үгтэй бөгөөд чиний үг үхсэн хүнийг амилуулж, амьд хүнийг үхүүлж чадах байсан ч Бурханы тухай мэдлэгийг ярихад энэ нь чиний ойлголтоос хэтэрнэ. Бурхан бол чиний яаруу шүүж эсвэл санаандгүй магтаж, эсвэл хайхрамжгүйгээр гүтгэх хэн нэгэн биш. Чи хэн нэгнийг, хүн бүхнийг магтдаг, гэвч Бурханы агуу ач болон энэрэнгүй байдлыг дүрслэх зөв үг олохдоо чи хүч гаргадаг—энэ нь бүх бүтэлгүйтсэн хүмүүсийн ойлголт юм. Хэдийгээр Бурханыг дүрслэх чадвартай хэлний мэргэжилтнүүд олон байдаг ч тэдний дүрсэлж байгаа зүйлийн үнэн зөв байдал нь, хязгаарлагдмал үгсийн сантай боловч баялаг туршлага агуулсан Бурханд харьяалагддаг хүмүүсийн хэлсэн үнэний зууны нэг хэсэг байдаг. Тиймээс Бурханы мэдлэг нь үгний ухаалаг хэрэглээ эсвэл баялаг үгсийн санд биш харин үнэн зөв байдал болон бодит байдалд оршино гэдгийг харж болно. Хүний мэдлэг болон Бурханы тухай мэдлэг нь огтхон ч хамаагүй. Бурханыг мэдэх хичээл нь хүн төрөлхтний ямар ч байгалийн шинжлэх ухаанаас илүү өндөр юм. Энэ нь Бурханыг мэдэхээр эрж хайж байгаа тун цөөхөн хэдэн хүмүүсийн сурдаг хичээл бөгөөд авьяас чадвартай ямар ч хамаагүй хүн үүнд хүрч чадахгүй. Иймээс та нар, Бурханыг мэдэх болон үнэнийг эрж хайх явдлыг хүүхэд хүртэл хийж чадна гэж үзэх ёсгүй. Чи гэр бүлийн амьдралдаа, өөрийн мэргэжилдээ эсвэл гэрлэлтэндээ үнэхээр амжилттай байж болох юм, гэвч үнэн болон Бурханыг мэдэх хичээлийн тухайд гэвэл чи үзүүлэх зүйл юу ч үгүй, юунд ч хүрээгүй байх болно. Үнэнийг хэрэгжүүлэх нь та нарын хувьд тун хэцүү бөгөөд Бурханыг мэдэх нь бүр ч илүү том асуудал гэж хэлж болно. Энэ нь та нарын бэрхшээл, мөн энэ нь бүх хүн төрөлхтөнд тулгардаг бэрхшээл юм. Бурханыг мэдэх ажилд зарим нэг амжилт гаргасан хүмүүсийн дотор, стандартад нийцэх бараг хэн ч байдаггүй. Бурханыг мэднэ гэдэг нь юу гэсэн үг болохыг, яагаад Бурханыг мэдэх шаардлагатайг эсвэл ямар хэмжээнд хүрвэл Бурханыг мэднэ гэж тооцогдохыг хүн мэддэггүй. Энэ нь хүн төрөлхтний хувьд маш будилаантай байдаг зүйл бөгөөд энэ нь энгийндээ хүн төрөлхтөнд тулгарсан хамгийн том таавар—хэн ч энэ асуултанд хариулах чадваргүй ба хэн ч энэ асуултанд хариулахыг хүсдэггүй, учир нь өнөөг хүртэл хүн төрөлхтний дотроос хэн ч энэ ажлын судалгаанд амжилт гаргаж байгаагүй. Магадгүй ажлын гурван үе шатны таавар хүмүүст мэдэгдэх үед, Бурханыг мэддэг авьяастай бүлэг хүмүүсийн залгамж холбоо гарч ирэх болно. Мэдээж ийм байгаасай гэж Би найдаж байна, мөн үүнээс ч илүүтэйгээр Би энэ ажлыг биелүүлэх үйл явцдаа явж байгаа бөгөөд ойрын ирээдүйд тийм авьяастнууд гарч ирэхийг харна гэж найдаж байна. Тэд ажлын энэ гурван үе шатны баримтыг гэрчлэх хүмүүс болох ба мэдээж мөн ажлын энэ гурван үе шатыг ч гэрчлэх эхний хүмүүс байх юм. Бурханы ажил төгсгөлдөө очих өдөр хэрвээ тийм авьяастнууд байхгүй бол эсвэл ердөө ганц хоёрхон байж, бие махбодтой болсон Бурханаар төгс болгуулахаар биечлэн хүлээн зөвшөөрсөн бол хэдийгээр энэ нь хамгийн муугаар бодсон хувилбар ч гэсэн үүнээс илүү харамсалтай, сэтгэл түгшээсэн зүйл байхгүй. Юу ч болсон гэсэн Би, үнэхээр зорьсон хүмүүс энэ ерөөлийг олж авч чадна гэж найдаж байна. Цаг хугацааны эхлэлээс хойш ийм ажил урьд нь хэзээ ч байгаагүй, хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд ийм үйл ажиллагаа хэзээ ч гарч байгаагүй. Хэрвээ чи үнэхээр Бурханыг мэддэг эхний хүмүүсийн нэг болж чадвал энэ нь бүх бүтээл дундах хамгийн дээд нэр төрийн хэрэг болохгүй гэж үү? Хүн төрөлхтний дундах ямар ч хүн Бурханд үүнээс илүү сайшаагдана гэж үү? Тийм ажлыг хийхэд амархан биш, гэвч эцэст нь зохих шангаа хүртэх болно. Өөрсдийн хүйс, үндэстнээс үл хамааран Бурханы хүслийн мэдлэгт хүрэх чадвартай бүх хүмүүс эцэст нь Бурханы хамгийн агуу нэр төрийг хүлээн авч Бурханы эрх мэдлийг эзэмшдэг цорын ганц хүмүүс байх болно. Энэ бол өнөөдрийн ажил мөн түүнчлэн ирээдүйн ажил билээ; энэ нь 6,000 жилийн ажлаар хийгдэх сүүлчийн хамгийн дээд ажил бөгөөд энэ нь хүний төрөл бүрийг илчилдэг ажиллах арга зам юм. Хүнд Бурханыг мэдүүлэх ажлаар дамжуулан хүний өөр өөр зэрэглэл илчлэгддэг: Бурханыг мэддэг хүмүүс нь Бурханы ерөөлийг авч, Түүний амлалтуудыг хүлээн зөвшөөрөх шаардлагыг хангадаг байхад Бурханыг мэддэггүй хүмүүс нь Бурханы ерөөлийг авч, Түүний амлалтуудыг хүлээн зөвшөөрөх эрхгүй байдаг. Бурханыг мэддэг хүмүүс бол Бурханы дотны хүмүүс бөгөөд Бурханыг мэддэггүй хүмүүс нь Бурханы дотны хүмүүс гэж нэрлэгдэхгүй; Бурханы дотны хүмүүс нь Бурханы ямар ч ерөөлийг хүлээн авч чадна, харин Түүнтэй дотно биш хүмүүс Түүний ажлын юуг ч хүртэх эрхгүй. Гай зовлон, цэвэршүүлэлт эсвэл шүүлт ч бай бүгд эцэстээ хүнийг Бурханы талаарх мэдлэгт хүргэхийн төлөө байдаг ба ингэснээр хүн Бурханд захирагдаж магад билээ. Энэ бол эцэстээ хүрэх цорын ганц үр нөлөө юм. Ажлын гурван үе шатны юу ч нууцлагдаагүй, энэ нь Бурханы талаарх хүний мэдлэгт ашигтай бөгөөд Бурханы талаар бүрэн дүүрэн, нэгд нэггүй мэдлэгийг олж авахад хүнд тусалдаг. Энэ бүх ажил хүнд тустай юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах