Өдөр тутмын Бурханы үг: Ажлын гурван үе шат | Эшлэл 4

2020-06-10

Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний ажлыг Бурхан Өөрөө биечлэн хийдэг. Эхний үе шат буюу дэлхий ертөнцийн бүтээлийг Бурхан Өөрөө биечлэн хийсэн, хэрвээ тэгээгүй бол хэн ч хүн төрөлхтнийг бүтээж чадахгүй байх байв; хоёр дахь үе шат нь бүх хүн төрөлхтний аврал байсан ба үүнийг мөн Бурхан Өөрөө биечлэн хийсэн; гурав дахь үе шатны хувьд харваас илэрхий юм: Бурханы бүх ажлын төгсгөлийг Бурхан Өөрөө хийх нь бүр ч их хэрэгтэй. Бүх хүн төрөлхтнийг аврах, байлдан дагуулах, эргүүлэн авах, төгс болгох ажлыг бүгдийг нь Бурхан Өөрөө биечлэн хийдэг. Хэрвээ Тэр энэ ажлыг биечлэн хийгээгүй бол, Түүний ялгамж чанарыг хүн төлөөлж чадахгүй эсвэл Түүний ажлыг хүн хийж чадахгүй. Сатаныг ялахын тулд, хүн төрөлхтнийг олж авахын тулд, хүнд газар дээрх хэвийн амьдрал өгөхийн тулд Тэр хүмүүсийг биечлэн удирдаж, хүмүүсийн дунд биечлэн ажилладаг; Өөрийн бүхий л удирдлагын төлөвлөгөөний төлөө, Өөрийн бүх ажлын төлөө Тэр энэ ажлыг биечлэн хийх ёстой. Хэрвээ хүн, Бурхан түүнд харагдах гэж, түүнийг аз жаргалтай болгох гэж ирсэн хэмээн итгэвэл тэрхүү итгэл нь ямар ч үнэ цэнэ агуулахгүй ба тэдгээр нь ямар ч ач холбогдолгүй юм. Хүний мэдлэг хэтэрхий өнгөц! Үүнийг зөвхөн Бурхан Өөрөө хэрэгжүүлснээр л энэ ажлыг бүрэн дүүрэн, нэгд нэггүй хийж чадна. Хүн үүнийг Бурханы өмнөөс хийх чадваргүй. Түүнд Бурханы ялгамж чанар эсвэл мөн чанар байхгүйн улмаас тэр Түүний ажлыг хийх чадваргүй, хэдий хүн хийсэн ч гэсэн энэ нь ямар ч үр дүнгүй байх болно. Бурхан эхний удаад бие махбод болсон нь авралын төлөө, бүх хүн төрөлхтнийг нүглээс аврахын төлөө, хүнийг цэвэрлэгдэж, өөрийн нүглийг уучлуулах боломжтой болгохын тулд байсан. Байлдан дагуулах ажил нь ч бас хүмүүсийн дунд Бурханаар биечлэн хийгддэг. Хэрвээ энэ үе шатанд Бурхан зөвхөн зөгнөл хэлэх байсан бол Түүний орыг эзлэх эш үзүүлэгч эсвэл авьяас билэгтэй хүнийг олж болно; хэрвээ зөвхөн зөгнөл хэлэх байсан бол хүн Бурханыг орлож чадна. Хэрвээ хүн Бурханы Өөрийн ажлыг хийх байсан бол, хүний амийн төлөө ажиллах байсан бол түүний хувьд энэ ажлыг хийх нь боломжгүй байх юм. Энэ нь Бурханаар биечлэн хийгдэх ёстой: Бурхан энэ ажлыг хийхийн тулд махан биетэй болох ёстой. Үгийн эрин үед хэрвээ зөгнөл хэлэгдэх байсан бол, эш үзүүлэгч Исаиа эсвэл Елиа нар энэ ажлыг хийж чадах байсан ба Бурхан үүнийг Өөрөө биечлэн хийх хэрэггүй байх байлаа. Энэ үе шатанд хийгдсэн ажил нь зүгээр л зөгнөл хэлэхгүй учраас, хүнийг байлдан дагуулж, Сатаныг ялахад хэрэглэгдэх үгийн ажил нь илүү их ач холбогдолтой учраас энэхүү ажлыг хүн хийж чадахгүй бөгөөд Бурхан Өөрөө биечлэн хийх ёстой. Хуулийн эрин үед Бурханы ажлын нэг хэсгийг Ехова хийсэн, үүний дараа Тэр эш үзүүлэгчдээр дамжуулан зарим үгийг хэлсэн ба зарим ажлыг хийсэн. Хүн Еховагийн ажлыг орлож чадах учраас тэгсэн бөгөөд зөнчид Түүний өмнөөс зарим зүйлийг урьдчилан хэлж, зарим зүүдийг тайлж байсан. Эхэн үед хийгдсэн ажил нь хүний зан чанарыг шууд өөрчлөх ажил байгаагүй ба хүний нүгэлтэй хамааралгүй байсан, хүн зөвхөн хуулийг даган мөрдөх шаардлагатай байсан юм. Иймээс Ехова махан биетэй болж, Өөрийгөө хүнд илчлээгүй; үүний оронд Тэр Мосе болон бусад хүнтэй шууд ярьж, Өөрийнхөө өмнөөс тэднийг яриулж, ажиллуулсан ба тэднийг хүн төрөлхтний дунд шууд ажиллахад хүргэсэн. Бурханы ажлын эхний үе шат нь хүнийг удирдах явдал байлаа. Энэ нь Сатантай хийх тулааны эхлэл байсан боловч энэхүү тулаан нь хараахан албан ёсоор эхлээгүй байв. Сатантай хийсэн албан ёсны тулаан нь анх удаа бие махбодтой болсон Бурханы хамтаар эхэлсэн ба энэ нь өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Энэхүү тулааны эхний тохиолдол нь бие махбодтой болсон Бурхан загалмайд цовдлогдох үед болсон. Бие махбодтой болсон Бурханы цовдлол нь Сатаныг ялсан ба энэ нь тухайн дайны эхний амжилттай үе шат байсан. Бие махбодтой болсон Бурхан шууд хүний амийн төлөө ажиллаж эхлэх үед энэ нь хүнийг буцаан авах ажлын албан ёсны эхлэл байсан ба энэ нь хүний хуучин зан чанарыг өөрчлөх ажил учраас энэ нь Сатантай тулаан хийх ажил юм. Эхэн үедээ Еховагийн хийсэн ажлын үе шат нь зүгээр л газар дээрх хүний амьдралын удирдлага байсан. Энэ нь Бурханы ажлын эхлэл байсан ба хэдийгээр энэ нь ямар ч тулааныг эсвэл ямар ч томоохон ажлыг агуулаагүй ч, энэ нь болох гэж буй тулааны суурийг тавьсан билээ. Дараа нь Нигүүлслийн эрин үе дэх ажлын хоёр дахь үе шат нь хүний хуучин зан чанарыг өөрчлөх ажлыг агуулсан, энэ нь Бурхан Өөрөө хүний амийг боловсруулсан гэсэн үг юм. Энэ нь Бурханаар биечлэн хийгдэх ёстой байсан: Энэ нь махан биетэй болохыг Бурханаас шаардсан ба хэрвээ Тэр махан биетэй болохгүй бол хэн ч Түүнийг энэ үе шатны ажилд орлож чадахгүй байсан, учир нь энэ нь Сатантай шууд тулалдах ажлыг төлөөлж байсан юм. Хэрвээ хүн Бурханы оронд энэ ажлыг хийсэн бол, хүн Сатаны өмнө зогсох үед Сатан бууж өгөхгүй байх байсан ба түүнийг ялах боломжгүй байх байсан. Энэ нь, түүнийг ялахын тулд ирсэн бие махбодтой болсон Бурхан байх ёстой байсан, учир нь бие махбодтой болсон Бурханы мөн чанар нь Бурхан хэвээр бөгөөд Тэр бол хүний амь хэвээр, түүнчлэн Бүтээгч хэвээр билээ; юу ч болсон гэсэн Түүний ялгамж чанар болоод мөн чанар өөрчлөгдөхгүй. Иймээс Сатаныг бүрэн буулгаж авахын тулд Тэр махан биед орж, ажлаа хийсэн. Эцсийн өдрүүдийн ажлын үе шатанд, хэрвээ хүн энэ ажлыг хийж, үгийг шууд хэлэх байсан бол тэр тэдгээрийг хэлж чадахгүй бөгөөд хэрвээ зөгнөл хэлэх юм бол хүнийг байлдан дагуулж чадахгүй байх юм. Махан биетэй болсноор Бурхан Сатаныг ялж, түүнийг бүрэн бууж өгөхөд хүргэнэ. Тэр Сатаныг бүрэн ялж, хүнийг бүрэн байлдан дагуулж, хүнийг бүрэн авах ба ажлын энэ үе шат дууссаны дараа амжилтанд хүрнэ. Бурханы удирдлагад хүн Бурханыг орлож чадахгүй. Ялангуяа эрин үеийг чиглүүлж, шинэ ажлыг эхлүүлэх ажлыг Бурхан Өөрөө биечлэн хийх нь бүр ч их хэрэгтэй. Хүнд илчлэл өгч, түүнийг зөгнөлөөр хангах нь хүнээр хийгдэж болно, гэхдээ хэрвээ энэ нь заавал Бурханаар хийгдэх ажил буюу Бурхан Сатан хоёрын тулааны ажил бол хүнээр хийлгэхгүй. Ажлын эхний үе шатанд, Сатантай хийх тулаан байхгүй үед эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлийг ашиглан Ехова Израилийн ард түмнийг биечлэн удирдсан. Үүний дараа ажлын хоёр дахь үе шат нь Сатантай хийх тулаан байсан ба Бурхан Өөрөө махан биетэй болж, энэ ажлыг хийхийн тулд махан биед ирсэн. Сатантай хийх тулаантай хамаатай юм бүхэн бас бие махбодтой болсон Бурхантай хамаатай байдаг бөгөөд энэ тулааныг хүн хийж чадахгүй гэсэн үг юм. Хэрвээ хүн тулаан хийх байсан бол, тэр Сатаныг ялах чадваргүй байх байсан. Хүн Сатаны эзэмшилд байгаа болхоор хэрхэн түүний эсрэг тэмцэх хүчтэй байх юм вэ? Хүн дунд талд байдаг: Хэрвээ Сатан руу хазайвал чи Сатанд хамаарна, гэхдээ хэрвээ чи Бурханыг хангалуун байлгавал Бурханд хамаарагдах болно. Энэ тулааны ажилд хүн Бурханыг орлосон бол тэр чадах байсан уу? Хэрвээ тэгсэн бол тэр аль хэдийн мөхөх байсан биш гэж үү? Тэр аль хэдийн тамын ертөнцөд оччихсон байхгүй гэж үү? Иймээс хүн Бурханы ажилд Түүнийг орлох чадваргүй, өөрөөр хэлбэл хүнд Бурханы мөн чанар байхгүй бөгөөд хэрвээ чи Сатантай тулаан хийсэн бол үүнийг ялах чадваргүй байх байсан. Хүн зөвхөн зарим ажлыг л хийж чадна; тэр зарим хүнийг өөртөө татаж чадна гэхдээ Бурханы Өөрийн ажилд Бурханыг орлож чадахгүй. Хүн хэрхэн Сатантай тулалдаж чадах юм бэ? Чамайг эхлэхээс ч өмнө Сатан чамайг олзлон авах байсан. Зөвхөн Бурхан Өөрөө л Сатантай тулалдаж чадна, тэгээд энэ суурин дээр хүн Бурханыг дагаж, Түүнд дуулгавартай байж чадна. Зөвхөн ийм байдлаар л хүн Бурханаар авахуулах ба Сатаны гав гинжнээс зугтаж чадна. Мэргэн ухаан, эрх мэдэл болон чадвараараа хүний хийж чадах зүйл нь хэтэрхий хязгаарлагдмал; тэр хүнийг төгс болгож, удирдаж цаашлаад Сатаныг ялж чадахгүй. Хүний оюуны чадамж, мэргэн ухаан нь Сатаны арга ухаанд саад болох чадваргүй, иймд хүн хэрхэн түүнтэй тулалдаж чадах вэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах