Өдөр тутмын Бурханы үг: Ажлын гурван үе шат | Эшлэл 2
2020-06-14
Бурханы удирдлагын ажлын 6,000 жил нь гурван үе шатанд хуваагддаг: Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе. Ажлын энэ гурван үе шат нь бүгд хүн төрөлхтний авралын төлөө, өөрөөр хэлбэл Сатанаар асар ихээр ялзруулагдсан хүн төрөлхтний авралын төлөө байдаг. Үүний зэрэгцээ тэдгээр нь мөн Бурхан Сатантай тулаан хийхийн төлөө юм. Тиймээс авралын ажил нь гурван үе шатанд хуваагддагийн адилаар Сатантай хийх тулаан ч мөн гурван үе шатанд хуваагддаг бөгөөд Бурханы ажлын эдгээр хоёр тал нь нэгэн зэрэг явагддаг. Сатантай хийх тулаан нь үнэндээ хүн төрөлхтний авралын төлөө бөгөөд хүн төрөлхтний авралын ажил нь ганцхан үе шатанд амжилттай хийгдэж болох зүйл биш учраас Сатантай хийх тулаан ч гэсэн мөн үе шат, эринд хуваагддаг ба хүний хэрэгцээ болон Сатаны ялзруулсан хэмжээнээс хамаарч Сатантай дайн хийгддэг. Өөрийн төсөөлөлдөө хүн, хоёр арми нэг нэгэнтэйгээ тулалддагтай адилаар энэ тулаанд ч гэсэн Бурхан Сатаны эсрэг зэвсэг барих болно хэмээн итгэдэг байж магадгүй. Хүний оюун ухаан зөвхөн ингэж төсөөлөх л чадвартай ба энэ нь туйлын тодорхойгүй, бодит бус санаа хэдий ч хүн ингэж л итгэдэг. Хүний авралын арга барил нь Сатантай хийх тулаанаар дамжих юм гэж Би энд хэлсэн учраас тулаан ингэж явагдах болно гэж хүн төсөөлдөг. Хүний авралын ажилд гурван үе шат хэрэгжсэн, иймд Сатантай хийх тулаан нь Сатаны бүрэн ялагдлаас өмнөх гурван үе шатанд хуваагддаг гэж хэлж болно. Гэсэн ч Сатантай хийх тулааны бүхий л ажлын дотоод үнэн нь гэвэл, хүнд нигүүлсэл хайрласнаар, хүний төлөө нүглийн тахил болсноор, хүний нүглийг уучилснаар, хүнийг байлдан дагуулснаар, хүнийг төгс болгосноор дамжуулан үр дүнд хүрдэг. Үнэндээ Сатантай хийх тулаан нь Сатаны эсрэг зэвсэг барих биш, харин хүний аврал, хүний амийн ажил болон хүний зан чанарыг өөрчлөх явдал, ингэснээр хүн Бурханд гэрчлэл хийж чадах юм. Сатан ингэж ялагдах болно. Хүний ялзармал зан чанарыг өөрчилснөөр дамжуулан Сатан ялагддаг. Сатан ялагдсан үед, өөрөөр хэлбэл хүн бүрэн аврагдсан үед шившиг болсон Сатан бүрмөсөн хүлэгдэх болно, ийм байдлаар хүн бүрэн аврагдах болно. Иймээс хүний авралын мөн чанар нь Сатантай хийх тулаан бөгөөд Сатантай хийх дайн нь үндсэндээ хүний авралд тусгагддаг. Хүн байлдан дагуулагдах учиртай эцсийн өдрүүдийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат бөгөөд мөн Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүний байлдан дагуулалтын дотоод утга учир нь, Сатаны биелэл болох Сатанаар ялзруулагдсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү буцан очих ба үүгээр дамжуулан тэр Сатаныг орхиж Бурхан руу бүрмөсөн очих болно. Ийм байдлаар хүн бүрэн дүүрэн аврагдах юм. Иймээс байлдан дагуулах ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы удирдлагын ажлын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн дүүрэн аврал нь эцсийн дүндээ боломжгүй болж, Сатаны бүрэн ялагдал ч мөн боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай хүрэх газарт орж эсвэл Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх болно. Үүний үр дүнд, хүний авралын ажил нь Сатантай хийх тулаан дуусахаас нааш дуусахгүй, учир нь Бурханы удирдлагын ажлын гол цөм нь хүн төрөлхтний авралын төлөө билээ. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзруулалтын улмаас хүн Сатанд хүлэгдэж, муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагад ялагдах учиртай объект нь Сатан болсон юм. Сатан хүнийг эзэмшсэн учраас, хүн нь Бурханы бүх удирдлагын хөрөнгө учраас, хэрвээ хүн аврагдах учиртай бол түүнийг Сатаны гараас эргүүлэн булааж авах ёстой, өөрөөр хэлбэл Сатанд олзлогдсон хүнийг буцаан авах ёстой. Хүний хуучин зан чанар дахь өөрчлөлтөөр дамжуулан хүний анхдагч мэдрэмжийг сэргээж Сатаныг ялах болно. Ийм байдлаар олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлэн булааж авч болно. Хэрвээ хүн Сатаны нөлөө болон хүлээснээс чөлөөлөгдвөл, Сатан шившиг болох болно, эцэстээ хүнийг буцаан авах ба Сатан ялагдах болно. Хүн Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан төгсмөгц шийтгэгдэх объект болох бөгөөд үүний дараа хүн төрөлхтний авралын бүхий л ажил дууссан байх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд