Христийн сүмийн дуу “Бурханы энэ сэтгэл, энэ хайр”
2026-07-19
I
Хүмүүс Бурханы ноёрхол, дээд эрх дор, Бурханы хамгаалалт, удирдамжтай амьдрах үед муу ёрын сүнс, бузар сүнснүүд Бурханд итгэдэг хүмүүс дээр үйлдэж зүрхэлдэггүй. Энэ хүмүүс хамгаалагдсан биш үү? Чи үнэнийг хараахан олж авсан эсэхээс үл хамааран, Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүн л бол Бурханы урьдчилан тогтоож, сонгосон хүн мөн, чамайг Бурханы өмнө ирэхэд Тэр чамайг ингэж хамгаалдаг. Энэ ямар агуу нигүүлсэл гээч! Чиний хувийн аюулгүй байдал болон бүх хөдөлгөөн чинь аюулгүй, найдвартай байдаг, Бурхан эдгээр зүйлийг хариуцаж, хамгаалдаг.
II
Бурхан бол ертөнц дэх цор ганц Захирагч юм. Чиний амь болон эзэмшдэг бүхэн чинь Бурханы гарт, энэ Захирагчийн гарт байдаг, зүрх сэтгэл чинь амгалан, тогтвортой, тайван байж, чи юунд ч санаа зовох хэрэггүй. Чи Бурханы талаар хэчнээн их мэдлэгтэй байхаас, эсвэл хэчнээн олон үнэнийг ойлгодгоос үл хамааран зүрх сэтгэлдээ үүнд туйлын итгэлтэй байж чадна. Бүх зүйл Бурханы гарт байдаг. Бурханд итгэгчдийн зүрх сэтгэлд Бурханы байр суурь байдаг, тэд үнэнийг ойлгодог бол муу ёрын сүнснүүд тэднийг үймүүлж, сүйтгэж, тэдэнд ойртож зүрхэлдэггүй.
III
Бурхан хүмүүст үнэн ба амийг үнэ төлбөргүй хайрлаж, ямар ч хариу нэхэлгүйгээр хүмүүсийг Өөрийн үгээр хангадаг. Хэдийгээр хүмүүс биеийн хэмжээ нь жижиг хэвээр, үнэнийг их ойлгоогүй гэж боддог ч Бурханы тэдэнд өгсөн эдгээр зүйл, Бурханы энэ сэтгэл, энэ хайр—ямар агуу нигүүлсэл гээч! Бурхан хүмүүст хамгийн үнэтэй зүйлсийг өгсөн; хүмүүс ертөнц дээрх хамгийн үнэ цэнтэй зүйлсийг Бурханаас хүлээн авсан. Хүмүүс маш их зүйл олж авсан! Зөвхөн энэ амьдралд л гэхэд хүмүүс маш ихийг олж авсан; хүмүүс яаж энэ бүхнийг хүртэх эрхтэй байх юм бэ?
“Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага. Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (17)”-оос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд