Өдөр тутмын Бурханы үг: Бие махбодтой болох | Эшлэл 115

2020-10-16

Бурхан махбод болох нь хүнд Өөрийн махбодыг мэдүүлэх зорилготой биш, эсвэл Бурханы махбод болсон бие болон хүний махан биеийн хоорондох ялгааг таниулах зорилготой биш; Бурхан хүний ялган таних чадварыг дадлагажуулахын тулд ч махбод болдоггүй, тэр ч бүү хэл, Бурханы махбод болсон биеийг шүтэн мөргөх боломжийг хүнд олгож, улмаар асар их алдарших зорилгоор тэгдэггүй. Эдгээрийн аль нь ч Бурхан махбод болохын анхдагч санаа зорилго биш. Бурхан хүнийг яллахын тулд, эсвэл зориуд хүнийг илчилж, түүнд хүндрэл учруулахын тулд махбод болдоггүй. Эдгээр зүйлийн аль нь ч Бурханы анхдагч санаа зорилго биш. Бурхан махбод болох бүр нь ажлын зайлшгүй хэлбэр юм. Тэрээр хүний төсөөлдөг шалтгаанаар бус, харин Өөрийн илүү агуу ажил, илүү агуу удирдлагын төлөө ийнхүү үйлддэг. Бурхан зөвхөн ажлынхаа шаардлагаар л, хэрэгтэй үед л газар дээр ирдэг. Тэрээр зүгээр л эргэн тойрныг харах зорилгоор биш, харин Өөрийн хийх учиртай ажлыг гүйцэтгэхээр газар дэлхийд ирдэг. Эс бөгөөс Тэр яах гэж энэ ажлыг хийхийн тулд ийм хүнд ачаа үүрч, ийм агуу эрсдэл хүлээх билээ? Бурхан шаардлагатай үедээ л махбод болдог ба үргэлж өвөрмөц ач холбогдолтой байдаг. Хэрэв энэ нь ердөө хүмүүст Өөрийгөө харуулж, тэдний мэдлэгийн хүрээг тэлэхийн төлөө л байсан бол Тэрээр ийм хөнгөхнөөр хүмүүсийн дунд хэзээ ч ирэхгүй байсан нь лавтай. Тэрээр Өөрийн удирдлага болон агуу ажлын төлөө, мөн хүн төрөлхтнөөс илүү олныг олж авахын тулд газар дээр ирдэг. Түүнчлэн эрин үеийг төлөөлж, Сатаныг ялахаар ирдэг ба Сатаныг ялахын тулд махбодоор Өөрийгөө хувцасладаг. Үүнээс ч илүүтэйгээр, бүх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэхийн тулд Тэр ирдэг. Энэ бүхэн Түүний удирдлагатай хамаатай, бүх орчлон ертөнцийн ажилтай хамаатай. Хэрвээ Бурхан хүмүүст Өөрийн махбодыг таниулж, хүмүүсийн нүдийг нээхийн тулд л махбод болсон бол яагаад бүх улсаар аялдаггүй юм бэ? Энэ нь туйлын амархан байх бус уу? Гэвч Тэр тэгээгүй, үүний оронд суурьшиж, хийх учиртай ажлаа эхлэхэд тохиромжтой газрыг сонгосон. Энэ махбод ганцаараа л гэхэд үлэмж ач холбогдолтой. Тэрээр эрин үеийг бүхэлд нь төлөөлж, бас бүхий л эрин үеийн ажлыг гүйцэтгэдэг; хуучин эрин үеийг төгсгөл болгохын сацуу шинэ эрин үеийг эхлүүлдэг. Энэ бүхэн нь Бурханы удирдлагатай холбоотой чухал асуудал бөгөөд энэ бүхэн нь газар дээр Бурханы гүйцэтгэхээр ирдэг ажлын нэг үе шатны ач холбогдол юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 3

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах