Өдөр тутмын Бурханы үг: Бие махбодтой болох | Эшлэл 113

2020-10-20

Бурхан ажлаа гүйцэтгэх үедээ ямар нэг бүтээн байгуулалт юм уу хөдөлгөөнүүдэд оролцдоггүй, харин Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлдэг. Түүнийг махбод болох болгонд энэ нь зөвхөн ажлын нэг үе шатыг гүйцэлдүүлж, шинэ эрин үеийг нээхийн төлөө л байдаг. Одоо Хаанчлалын эрин үе ирсэн, хаанчлалын сургалт ч бас ирсэн. Ажлын энэ үе шат нь хүний ажил биш, хүнийг тодорхой хэмжээнд боловсруулах явдал биш, харин Бурханы ажлын нэг хэсгийг л гүйцээх явдал юм. Түүний хийдэг зүйл хүний ажил биш, газар дэлхийг орхин явахаасаа өмнө хүнийг боловсруулахдаа тодорхой үр дүнд хүрэхийн төлөө биш; харин Өөрийн үйлчлэлийг биелүүлж, хийх учиртай ажлаа дуусгах явдал буюу газар дээрх ажилдаа зүй зохистой зохицуулалт хийж, улмаар алдарших явдал юм. Бие махбодтой болсон Бурханы ажил нь Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийнхтэй адилгүй. Бурхан Өөрийн ажлыг газар дээр хийхээр ирэхдээ зөвхөн Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхэд л анхаардаг. Түүний үйлчлэлтэй холбоогүй бусад бүх хэрэг явдлын тухайд бол, Тэрээр бараг оролцдоггүй, бүр хараагүй мэт өнгөрүүлэхдээ тулдаг. Тэр зүгээр л хийх ёстой ажлаа хийдэг ба хүний хийх учиртай зүйлд хамгийн бага анхаардаг. Түүний хийдэг ажил нь гагцхүү Түүний байгаа эрин үе болон гүйцэтгэх учиртай үйлчлэлтэй нь хамаатай байдаг бөгөөд бусад бүх хэрэг явдал Түүний үйл ажиллагааны хүрээний гадна оршдог мэт байдаг. Тэрээр хүн төрөлхтний дунд нэг нь болж амьдрах тухай илүү үндсэн мэдлэгээр Өөрийгөө зэвсэглэдэггүй, нийгмийн илүү их ур чадварт ч суралцдаггүй, мөн хүний ойлгодог өөр бусад зүйлээр ч Өөрийгөө зэвсэглэдэггүй. Хүний эзэмших ёстой бүхнийг Тэр огт анхаардаггүй ба Өөрийнх нь үүрэг болох ажлыг л хийдэг. Иймээс, хүний харж байгаагаар бол, бие махбодтой болсон Бурхан маш их дутагдалтай болохоор хүнд байх учиртай олон зүйлд бүр анхаарлаа ч хандуулдаггүй, мөн тийм зүйлсийн талаар ямар ч ойлголтгүй байдаг. Амьдралын тухай ерөнхий мэдлэг, түүнчлэн биеэ авч явах, бусадтай харилцах зарчим Түүнд ямар ч хамаагүй мэт харагддаг. Гэхдээ чи бие махбодтой болсон Бурханаас өчүүхэн төдий ч хэвийн бус байдлыг мэдэрч чадахгүй. Өөрөөр хэлбэл, Түүний хүн чанар нь хэвийн хүний амьдрал болон уураг тархиных нь хэвийн ухааныг л хадгалан, зөв бурууг ялгах чадварыг Түүнд өгдөг. Гэхдээ Тэр өөр юугаар ч зэвсэглэдэггүй, энэ бүхэн нь гагцхүү хүний (бүтээгдсэн зүйлийн) эзэмших ёстой зүйл юм. Бурхан үйлчлэлээ хэрэгжүүлэхийн тулд л махбод болдог. Түүний ажил бүхий л эрин үед чиглэдэг ба ямар нэг хүн юм уу газар луу биш, харин бүх орчлон ертөнцөд чиглэдэг. Энэ бол Түүний ажлын чиглэл, Түүний ажилладаг зарчим билээ. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, хүн үүнд оролцох ямар ч аргагүй. Бурхан махбод болох болгондоо тухайн эрин үеийн ажлыг авчирдаг бөгөөд хүнд Өөрийгөө илүү сайн ойлгуулж, мэдүүлэхийн тулд хүний дэргэд хорь, гуч, дөч, эсвэл бүр дал, наян жил амьдрах ямар ч санаа зорилго байдаггүй. Тэгэх шаардлагагүй! Ингэх нь Бурханы төрөлх зан чанарын талаарх хүний мэдлэгийг яавч гүнзгийрүүлэхгүй; харин ч хүний үзлийг л нэмэгдүүлж, хүний үзэл болон бодлыг хуучинсаг болгох байсан. Тиймээс бие махбодтой болсон Бурханы ажил яг юу болохыг та нар бүгд ойлговоос зохино. “Би хэвийн хүний амьдралыг туулахаар ирээгүй” гэж хэлснийг минь та нар мэдээж ойлгосон байлгүй дээ? “Бурхан хэвийн хүний амьдралаар амьдрахын тулд газар дээр ирээгүй” хэмээх үгийг та нар мартчихсан уу? Та нар Бурхан махбод болохын зорилгыг ойлгодоггүй, мөн “Бурхан яалаа гэж бүтээгдсэн зүйлийн амьдралыг туулах зорилгоор газар дээр ирэх юм бэ?” гэх үгийн утгыг ч мэддэггүй. Бурхан газар дээр гагцхүү Өөрийн ажлыг дуусгах гэж л ирдэг тул газар дээрх Түүний ажил түр зуурынх байдаг. Бие махбодоо чуулганыг удирдах гоц гойд хүн болгон боловсруулахад Бурханы Сүнсийг хүргэх санаа зорилгоор Тэр газар дээр ирдэггүй. Бурханыг газар дээр ирэхэд Үг махбод болдог; харин хүн Түүний ажлыг мэддэггүй ба Түүнд аливааг хүчээр тулгадаг. Гэхдээ, Бурхан бол “Үг махбод болсон” хэрэг болохоос бус, Бурханы үүргийг хэсэг зуур авахын тулд Бурханы Сүнсний боловсруулсан махан бие биш юм гэдгийг та нар бүгд ухаарах ёстой. Бурхан Өөрөө боловсруулалтын үр дүн биш, харин Үг махбод болсон хэрэг бөгөөд өнөөдөр Тэр та бүхний дунд Өөрийн ажлыг албан ёсоор гүйцэтгэдэг. Бурхан бие махбодтой болсон нь бодит үнэн гэдгийг та нар бүгд мэддэг, хүлээн зөвшөөрдөг ч үүнийг ойлгодог мэт авирладаг. Бие махбодтой болсон Бурханы ажлаас эхлээд Бурхан бие махбодтой болохын ач холбогдол, мөн чанарыг хүртэл, та нар эдгээрийг өчүүхэн ч ухаарч чаддаггүй бөгөөд зүгээр л үгийг үнэмшилтэйгээр цээжээр уншихад нь бусдыг дагадаг. Бие махбодтой болсон Бурхан чиний төсөөлдөгтэй адил гэж чи итгэж байна уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 3

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах