Өдөр тутмын Бурханы үг: Бие махбодтой болох | Эшлэл 103

2020-07-13

Энэ үе шатанд бие махбодтой болсон Бурхан зовлон туулж байсан ч, эсвэл Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж байсан ч гэсэн Тэр бие махбодтой болохын утга учрыг биелүүлэхийн төлөө ингэж байдаг, учир нь энэ бол Бурханы сүүлчийн бие махбод бололт юм. Бурхан ердөө хоёр удаа л бие махбодтой болж чадна. Гурав дахь удаа гэж байхгүй. Эхний бие махбод нь эрэгтэй байсан, хоёр дахь нь эмэгтэй, иймээс Бурханы махан биеийн дүр төрх хүний санаанд биелсэн; түүнчлэн, хоёр удаагийн бие махбод бололт нь, махан биеэр хийх Бурханы ажлыг аль хэдийн дуусгасан. Эхний удаад бие махбодтой болсон Бурхан, бие махбод болохын утга учрыг биелүүлэхийн тулд хэвийн хүн чанар эзэмшиж байсан. Энэ удаа Тэр мөн л хэвийн хүн чанар эзэмшдэг боловч энэхүү бие махбод болсны утга учир нь ялгаатай. Энэ нь илүү гүн гүнзгий бөгөөд Түүний ажил нь илүү гүн ач холбогдолтой. Бурхан дахин махан бие болсны шалтгаан нь бие махбодтой болохын утга учрыг биелүүлэхийн тулд билээ. Бурхан Өөрийн ажлын энэ үе шатыг бүрмөсөн дуусгасан үед бие махбод болохын бүхий л утга учир буюу Бурханы махан бие дэх ажил дуусах ба цаашид махан биеэр хийгдэх өөр ажил байхгүй болох юм. Тиймээс, одооноос эхлээд Өөрийнхөө ажлыг хийхийн тулд Бурхан хэзээ ч махан биед ирэхгүй. Зөвхөн хүн төрөлхтнийг аварч, төгс болгохын тулд л Бурхан бие махбодтой болох ажлыг хийдэг. Өөрөөр хэлбэл, Бурхан ажлаасаа өөр юмны төлөө махан биед ирнэ гэдэг жирийн зүйл огт биш. Ажиллахын тулд махан биед ирснээрээ Тэр, Бурхан бол махан биетэй, ердийн хүн, эгэл хүн атлаа дэлхий дээр ялгуусанаар хаанчилж, Сатаныг ялж, хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтнийг байлдан дагуулж чадна гэдгийг Сатанд харуулдаг! Сатаны ажлын зорилго нь хүн төрөлхтнийг ялзруулах байхад Бурханы зорилго нь хүн төрөлхтнийг аврах юм. Сатан хүнийг ёроолгүй ангал руу урхиддаг байхад Бурхан хүнийг тэндээс авардаг. Сатан бүх хүмүүсээр өөрийгөө шүтүүлдэг, харин Бурхан тэднийг Өөрийнхөө ноёрхолд оруулдаг, учир нь Тэр бол бүтээлийн Эзэн билээ. Энэ бүх ажлыг Бурхан хоёр удаа бие махбодтой болсноор гүйцээсэн. Түүний махан бие бол мөн чанартаа хүн чанар ба бурханлаг чанарын нэгдэл бөгөөд хүн чанарыг эзэмшдэг юм. Иймээс бие махбодтой болсон Бурханы махан биегүйгээр Бурхан хүн төрөлхтнийг аврах үр дүнд хүрч чадахгүй байсан бөгөөд Түүний махан биеийн хэвийн хүн чанаргүйгээр, махан биет Түүний ажил амжилттай болж мөн л чадахгүй байсан. Бие махбодтой болсон Бурханы мөн чанар нь Тэр хэвийн хүн чанар эзэмших ёстойд оршино; тэгэхгүй бол энэ нь бие махбодтой болох Бурханы анхдагч санаатай харшлах юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах