Өдөр тутмын Бурханы үг: Бие махбодтой болох | Эшлэл 102

2021-05-05

Анхны бие махбодтой болсон Бурхан нь бие махбодтой болсон ажлаа дуусгаагүй; Тэр ердөө ажлын эхний үе шатыг гүйцээсэн ба Бурхан үүнийг махбодоор хийх шаардлагатай байсан. Иймээс, бие махбодтой болох ажлыг дуусгахын тулд Бурхан дахин нэг удаа махан биетэйгээр эргэн ирээд махан биеийн бүх л хэвийн байдал, бодитой байдлыг амьдран харуулж, өөрөөр хэлбэл Бурханы Үгийг бүрэн ердийн, жирийн махбодоор илэрхийлж, тэгснээрээ Түүний махан биеэр хийж чадалгүй орхисон ажлыг гүйцээх юм. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь мөн чанараараа эхнийхтэй адил боловч эхнийхээсээ бүр илүү бодитой, бүр илүү хэвийн байна. Үүний дүнд, Бурханы махбод болсон хоёр дахь биеийн зовлон эхнийхээс илүү их байх боловч энэхүү зовлон нь махан бие дэх Түүний үйлчлэлийн үр дүн бөгөөд энэ нь ялзарсан хүний зовлонгоос өөр байдаг. Энэ нь мөн Түүний махбодын хэвийн байдал болон бодит байдлаас урган гардаг. Тэр Өөрийн үйлчлэлийг тун ердийн, бодитой махан биеэр хэрэгжүүлдэг учраас махан бие нь асар их зовлон зүдгүүрийг туулах ёстой. Энэхүү махан бие нь хэдий чинээ ердийн, бодитой байх тусам Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхдээ Тэр төдий чинээ их зовох болно. Бурхан огтхон ч ер бусын биш, маш энгийн махан биеэр ажилладаг. Түүний махан бие хэвийн бөгөөд хүнийг аврах ажлыг үүрэх ёстой учраас Тэр ер бусын махан биеийн зовж болохоос ч илүү ихээр зовдог—энэ бүх зовлон нь Түүний махан биеийн бодитой, хэвийн байдлаас урган гардаг. Өөрсдийнхөө үйлчлэлийг гүйцэтгэх явцдаа бие махбодтой болсон хоёр махбодын туулсан зовлонгоос хүн, махбод болсон биеийн мөн чанарыг харж болно. Махан бие нь хэвийн байх тусам ажлаа хийх явцдаа Тэр төдий чинээ их зовлон бэрхшээлийг туулах ёстой; ажлыг хийж буй махан бие нь бодитой байх тусам хүмүүсийн үзэл төдий чинээ хатуу ширүүн байна, мөн төдий чинээ их аюул Түүнд тохиолдох магадлалтай юм. Түүнчлэн махбод нь хэдий чинээ илүү бодитой байна, мөн махан бие нь ердийн хүний хэрэгцээ, бүрэн мэдрэмжийг хэдий чинээ илүү их эзэмшиж байна, Тэр махан биетэйгээр Бурханы ажлыг хийх төдий чинээ их чадвартай байна. Загалмай дээр хадагдсан нь Есүсийн махан бие байсан, Тэр Өөрийн махан биеийг нүглийн тахил болгон хаясан; хэвийн хүн чанартай махан биеийн тусламжтайгаар Тэр Сатаныг ялж, хүнийг загалмайнаас бүрэн аварсан. Мөн төгс махан бие учраас хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан нь байлдан дагуулах ажлыг гүйцэтгэж, Сатаныг ялна. Бүр ердийн, бодит махан бие л байлдан дагуулах ажлыг бүрэн хэрэгжүүлж, хүчирхэг гэрчлэл хийж чадна. Өөрөөр хэлбэл, хүнийг байлдан дагуулах ажил нь ер бусын ид шид, илчлэлтээр дамжих биш, харин махан биет Бурханы бодитой, хэвийн байдлаар дамжин үр нөлөөтэй болдог. Бие махбодтой болсон энэ Бурханы үйлчлэл нь ярих бөгөөд ингэж хүнийг байлдан дагуулж, төгс болгох явдал юм; өөрөөр хэлбэл махан биед биеллээ олсон Сүнсний ажил буюу махан биеийн үүрэг нь ярих ба ингэснээр хүнийг бүрэн байлдан дагуулж, илчилж, төгс болгож, таягдах явдал билээ. Ийнхүү байлдан дагуулах ажлаар дамжуулан махан биетэй Бурханы ажил бүрэн биелэх болно. Эхний авралын ажил нь бие махбодтой болсон Бурханы ажлын ердөө л эхлэл байсан; байлдан дагуулах ажлыг хийх махан бие нь бие махбодтой болсны бүх ажлыг гүйцээх болно. Хүйсийн тухайд бол нэг нь эрэгтэй, нөгөө нь эмэгтэй байдаг; үүнд Бурхан бие махбодтой болохын утга учир биелсэн. Энэ нь Бурханы талаарх хүний буруу үзлийг арилгадаг: Бурхан эрэгтэй, эмэгтэйгийн аль аль нь болж чадах ба бие махбодтой болсон Бурхан мөн чанартаа хүйсгүй юм. Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн ба Тэр хүйсийг ялгаварладаггүй. Ажлын энэ үе шатанд Бурхан тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэхгүй, иймээс энэхүү ажил нь үгийн тусламжтайгаар л үр дүндээ хүрэх болно. Цаашлаад энэ удаа, бие махбодтой болсон Бурханы ажил нь өвчтэйг эдгээж, чөтгөр зайлуулах биш, харин үгээ хэлж, ярьж хүнийг байлдан дагуулах явдал, өөрөөр хэлбэл Бурханы махбод болсон энэхүү биеийн эзэмшсэн төрөлхийн чадвар бол үг хэлэх, хүнийг байлдан дагуулах бөгөөд өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш юм. Хэвийн хүн чанараар хийдэг Түүний ажил ид шидийг үзүүлэх биш, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш, харин үг хэлэх явдал бөгөөд иймээс Бурханы махбод болсон хоёр дахь бие нь хүмүүст эхнийхээсээ хамаагүй илүү энгийн мэт санагддаг. Бурхан бие махбодтой болох нь худал биш гэдгийг хүмүүс хардаг; гэвч бие махбодтой болсон энэхүү Бурхан нь бие махбодтой болсон Есүсээс өөр бөгөөд Тэд хоёулаа бие махбодтой болсон Бурхан хэдий боловч, Тэд яг адилхан биш. Есүс хэвийн хүн чанарыг, жирийн хүн чанарыг эзэмшсэн байсан боловч Түүнийг олон тэмдэг, гайхамшиг дагалдаж байсан. Энэ удаагийн бие махбодтой болсон Бурханы ямар ч тэмдэг, гайхамшгийг, өвчтэйг эдгээж байгааг ч, чөтгөр зайлуулж байгааг ч, эсвэл далай дээр алхахыг ч юм уу, дөчин өдрийн турш мацаг барихыг… нь хүн нүдээрээ харахгүй. Тэр Есүсийн хийсэнтэй адилхан ажлыг хийдэггүй, энэ нь Түүний махан бие мөн чанараараа Есүсийнхээс өөр учраас биш, харин өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Түүний үйлчлэл биш учраас тэр юм. Тэр Өөрийн ажлыг сүйтгэдэггүй, Өөрийн ажлыг түйвээдэггүй. Нэгэнт Тэр Өөрийн бодит үгээр хүнийг байлдан дагуулах учраас түүнийг ид шидээр эрхшээлдээ оруулах гэсний хэрэггүй ба тэгээд энэ үе шат нь бие махбодтой болох ажлыг төгсгөх юм. Өнөөдөр чиний харж буй бие махбодтой болсон Бурхан бол бүхэлдээ махан бие бөгөөд Түүнд ер бусын зүйл огт байхгүй. Тэр бүхэлдээ махан бие болохоор бусдын адил өвддөг, яг л бусдын адил хоол, хувцас шаарддаг. Хэрвээ энэ удаад бие махбодтой болсон Бурхан ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсэн бол, хэрвээ Тэр өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж, эсвэл нэг үгээр үхүүлж чадаж байсан бол байлдан дагуулах ажлыг хэрхэн явуулж чадах байсан бэ? Энэхүү ажил нь Харь үндэстний дунд хэрхэн түгэж чадах байсан бэ? Өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Нигүүлслийн эрин үеийн ажил буюу золин аврах ажлын эхний алхам байсан ба одоо Бурхан хүнийг загалмайнаас аварчихсан учраас уг ажлыг Тэр дахиж хийхгүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд өвчтэйг эдгээн, чөтгөрийг зайлуулж, хүний төлөө цовдлогдсон Есүс шиг адилхан нэг “Бурхан” гарч ирэх юм бол тэр “Бурхан” хэдийгээр Библи дэх Бурханы дүрслэлтэй адилхан, хүлээн зөвшөөрөхөд хүнд хялбар байсан ч, мөн чанартаа Бурханы Сүнс биш, харин муу сүнс орсон махан бие байх юм. Учир нь Өөрийнхөө аль хэдийн дуусгасан зүйлийг хэзээ ч давтдаггүй нь Бурханы ажлын зарчим билээ. Ийм учраас хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь эхнийхийн ажлаас өөр байна. Эцсийн өдрүүдэд Бурхан байлдан дагуулах ажлаа энгийн, ердийн махан биетэйгээр биелүүлдэг; Тэрээр өвчтэйг эдгээхгүй, хүний төлөө цовдлогдохгүй, харин гагцхүү махан биеэр үг хэлж, махан биеэр хүнийг байлдан дагуулдаг. Зөвхөн тийм махан бие л Бурханы махбод болсон бие юм; зөвхөн тийм махан бие л махан бие дэх Бурханы ажлыг гүйцээж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах