
Христийн сүмийн дуу “Эцсээ хүртэл дагахын тулд Ариун Сүнсний ажлыг дуулгавартай дагах ёстой”
2025-06-25
I
Ариун Сүнсний ажил өдрөөс өдөрт өөрчлөгдөж, алхам тутамдаа улам өндөрт дээшилж, маргаашийн илчлэл алхам алхмаар бүр ч өндөрт өгсөн, өнөөдрийнхөөс ч илүү өндөр болдог. Бурхан хүнийг төгс болгодог ажил нь ийм юм. Хүмүүс хөл нийлүүлэн алхаж чадахгүй бол хэдийд ч таягдан хаягдаж болзошгүй. Дуулгавартай зүрх сэтгэл үгүй бол эцэст нь хүртэл дагаж чадахгүй. Дураараа эсэргүүцдэг тэрслүү уг чанартай бүх хүн Бурханы хурдтай, ширүүн ажлын энэ үе шатанд таягдан хаягдана; зориуд дуулгавартай дагадаг, өөрсдийгөө дуртайяа даруу болгодог хүмүүс л замын төгсгөл хүртэл урагшилж чадна.
II
Урьдын эрин үе өнгөрчихсөн; энэ бол шинэ эрин үе. Шинэ эрин үед шинэ ажил хийгдэх ёстой. Ялангуяа хүмүүсийг төгс болгох сүүлчийн эрин үед Бурхан илүү шинэ ажлыг, илүү хурдан гүйцэтгэх тул хүмүүс зориуд дуулгавартай дагадаггүй бол Бурханы мөрийг дагахад хэцүү санагдана. Дураараа эсэргүүцдэг тэрслүү уг чанартай бүх хүн Бурханы хурдтай, ширүүн ажлын энэ үе шатанд таягдан хаягдана; зориуд дуулгавартай дагадаг, өөрсдийгөө дуртайяа даруу болгодог хүмүүс л замын төгсгөл хүртэл урагшилж чадна.
III
Бурхан ямар ч дүрэм журамд баригддаггүй, Өөрийн ажлын аль нэг шатыг мөнхөд хувиршгүй гэж ч үздэггүй. Харин ч илүү шинэлэг, улам өндөр ажлыг тууштай хийдэг. Түүний ажил алхам бүрд улам бодитой болж, хүний бодит хэрэгцээнд улам бүр нийцдэг. Ийм ажлыг туулснаар л хүмүүс зан чанарынхаа сүүлчийн өөрчлөлтөд хүрч чадна. Дураараа эсэргүүцдэг тэрслүү уг чанартай бүх хүн Бурханы хурдтай, ширүүн ажлын энэ үе шатанд таягдан хаягдана; зориуд дуулгавартай дагадаг, өөрсдийгөө дуртайяа даруу болгодог хүмүүс л замын төгсгөл хүртэл урагшилж чадна.
IV
Амийн тухай хүний мэдлэг улам өндөр түвшинд хүрдэг, иймээс Бурханы ажил ч мөн адил улам өндөр түвшинд хүрдэг. Хүн ийм маягаар л төгс болгуулж, Бурхан ашиглахад тохиромжтой болж чаддаг. Бурхан ингэж ажилладаг нь нэг талаар хүний үзлийг няцааж, өөрчилж, нөгөө талаар, хүнийг илүү өндөр, илүү бодитой байдал руу, Бурханд итгэх итгэлийн хамгийн өндөр хүрээ рүү хөтлөхийн төлөө байдаг, тэгснээр Бурханы хүсэл эцэст нь биелж чадна. Дураараа эсэргүүцдэг тэрслүү уг чанартай бүх хүн Бурханы хурдтай, ширүүн ажлын энэ үе шатанд таягдан хаягдана; зориуд дуулгавартай дагадаг, өөрсдийгөө дуртайяа даруу болгодог хүмүүс л замын төгсгөл хүртэл урагшилж чадна.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд