
Магтан дууны бүжиг “Завхарсан хүн төрөлхтний эмгэнэл”
2025-05-01
I
Хүн энэ бүх өөр өөр цаг үед Бурханыг даган алхсан хэр нь Бурхан бүх зүйл болон амьд бодгалийн хувь заяаг захирдгийг мэддэггүй, Бурхан бүх зүйлийг хэрхэн зохион байгуулж, чиглүүлдгийг ч мэддэггүй. Үүнийг өнөөгийн хүн, тэр ч бүү хэл балар эртний хүн ойлгоогүй. Үүний шалтгаан нь, Бурханы үйл хэрэг хэтэрхий нуугдмал байдагт бус, Бурханы төлөвлөгөө биелэх болоогүйдээ ч бус, харин хүний зүрх сэтгэл болон сүнс Бурханаас хэтэрхий холдож, Бурханыг дагаж байхдаа ч Сатанд үйлчилсээр байх хэмжээнд хүрсэн бөгөөд үүнийгээ ч мэддэггүйгээс болж байгаа юм.
II
Бурханы мөр болон илрэлтийг хэн ч идэвхийлэн эрж хайдаггүй, Бурханы халамж, хамгаалалт дор оршихыг хэн ч хүсдэггүй. Харин оронд нь тэд энэ дэлхий, энэхүү ёрын муу хүн төрөлхтний дагадаг оршин тогтнолын дүрэм журамд дасан зохицохын тулд ёрын муу нэгэн болох Сатаны илжрэлд түшиглэхэд бэлэн байдаг. Энэ үед хүний зүрх сэтгэл, сүнс нь хүний Сатанд өргөн барьдаг өргөл, Сатаны идэш тэжээл болдог. Үүнээс ч илүүтэйгээр хүний зүрх сэтгэл, сүнс нь Сатаны оршин суудаг газар, мөн зүй ёсны тоглоомын талбай болдог.
III
Хүн байх зарчим, хүний оршин тогтнолын үнэ цэн, ач холбогдлын талаарх ойлголтоо хүн өөрийн мэдэлгүй гээдэг. Бурханы хууль, Бурхан, хүн хоёрын хоорондох гэрээ хүний зүрх сэтгэлд аажмаар бүдгэрч, хүн Бурханыг хайхаа, эсвэл Бурханд анхаарал хандуулахаа больдог. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүс Бурхан хүнийг бүтээсний ач холбогдлыг ойлгохоо больсон, Бурханы амнаас гарч байгаа үг болон Бурханаас гаралтай бүхнийг ч бас ойлгохоо больсон. Дараа нь хүн Бурханы хууль, тогтоомжийг эсэргүүцэж эхэлдэг ба зүрх сэтгэл, сүнс нь хөшүүн болдог… Бурхан анх бүтээсэн хүнээ алдаж, хүн анх өөрт нь байсан үндсийг алддаг: Энэ бол энэхүү хүн төрөлхтний эмгэнэл билээ.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд