
Магтан дуу “Ялагчдын дуу” Сайн мэдээний найрал дуу
2025-06-25
I
Хаанчлал хүн төрөлхтний дунд өргөжиж, хүн төрөлхтний дунд бүрэлдэж, хүн төрөлхтний дунд босож байна; Миний хаанчлалыг устгаж чадах ямар ч хүч байхгүй. Өнөөдрийн хаанчлалд байгаа Миний ардууд аа, та нараас хэн чинь хүмүүн төрөлтний нэг гишүүн биш вэ? Та нараас хэн чинь хүний нөхцөл байдлын гадна үлддэг вэ? Миний шинэ эхлэлийн цэг олон түмэнд зарлагдах үед хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Хүний ертөнцийн байдлыг та нар нүдээрээ харсан; та нар энэ дэлхийд үүрд амьдрах бодлоо хараахан орхиогүй л байна уу? Та нарт зориулан бэлдсэн ерөөлийг та нар ер нь хүлээн авсан уу? Та нарт өгсөн амлалтыг ер нь эрэлхийлсэн үү? Та нар Миний гэрлийн удирдамж дор харанхуйн хүчний дарлалаас ангижирч, харанхуйн дунд гэрлийг алдахгүй нь лавтай. Та нар гарцаагүй бүх зүйлийн эзэд байна. Та нар гарцаагүй Сатаны өмнө ялагчид байх болно.
II
Би одоо Өөрийнхөө ардуудын дунд алхаж, дунд нь амьдарч байна. Өнөөдөр Намайг жинхэнээсээ хайрладаг хүмүүс ерөөлтэй еэ. Надад дуулгавартай байдаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд үлдэх нь гарцаагүй. Намайг мэддэг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд эрх мэдэл эзэмших нь лавтай. Намайг эрэлхийлдэг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Сатаны хүлээсээс зугтаж, Миний ерөөлийг эдлэх нь гарцаагүй. Өөрсдөөсөө урваж чаддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Надад эзэмдүүлж, Миний хаанчлалын баялгийг өвлөх нь лавтай. Та нарт зориулан бэлдсэн ерөөлийг та нар ер нь хүлээн авсан уу? Та нарт өгсөн амлалтыг ер нь эрэлхийлсэн үү? Та нар Миний гэрлийн удирдамж дор харанхуйн хүчний дарлалаас ангижирч, харанхуйн дунд гэрлийг алдахгүй нь лавтай. Та нар гарцаагүй бүх зүйлийн эзэд байна. Та нар гарцаагүй Сатаны өмнө ялагчид байх болно.
III
Миний төлөө ийш тийш гүйдэг хүмүүсийг Би санаж, Миний төлөө өөрсдийгөө зарлагаддаг хүмүүсийг Би хүлээн авна, мөн Надад тахил өргөдөг хүмүүст Би таашаан эдлэх зүйл өгнө. Миний үгийг таашаадаг хүмүүсийг Би ерөөнө; тэд Миний хаанчлалын гол нурууг тулах багана байх нь гарцаагүй, тэд Миний гэрт хосгүй их баялгийг эдлэх нь лавтай, хэн ч тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй. Та нарт зориулан бэлдсэн ерөөлийг та нар ер нь хүлээн авсан уу? Та нарт өгсөн амлалтыг ер нь эрэлхийлсэн үү? Та нар Миний гэрлийн удирдамж дор харанхуйн хүчний дарлалаас ангижирч, харанхуйн дунд гэрлийг алдахгүй нь лавтай. Та нар гарцаагүй бүх зүйлийн эзэд байна. Та нар гарцаагүй Сатаны өмнө ялагчид байх болно. Агуу улаан лууны улс нуран унахад та нар Миний ялалтын нотолгоо болохоор үй олон хүний дунд зогсох нь гарцаагүй. Синимийн нутагт та нар бат, тууштай зогсох нь лавтай. Туулсан зовлонгоороо дамжуулан та нар Миний ерөөлийг өвлөж, бүхий л орчлон ертөнц даяар Миний алдрын гэрлийг цацруулах нь гарцаагүй.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 19-р бүлэг”-ээс
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд