Библийн кино “Өөрчлөлтийн агшин” киноны клип: Тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх цорын ганц зам

1012 |2018-11-21

Эх хувийг нь үзэх

Бурхан тэнгэр, газар болон бүх зүйлийг ганц үгээр бүтээж, бас ганц л үгээр үхэгсдийг амилуулж чаддаг юм чинь Тэр бидний дүр төрхийг агшин зуур өөрчилж, ариун болгож, эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ биднийг Эзэнтэй уулзуулахаар агаарт өргөнө гэж зарим хүмүүс итгэдэг. Тэнгэрийн хаанчлалд өргөгдөх нь үнэхээр үнэн юм уу? Эцсийн өдрүүд дэх Бурханы эргэн ирэлтийн ажил бидний төсөөлсөн шиг ийм хялбар юм гэж үү? Бурхан ингэж хэлдэг, “Та нар үүнийг ухаарах ёстой ба асуудлыг хэт энгийн болгох ёсгүй. Бурханы ажил бол ямар ч энгийн ажилтай адилгүй. Хүний оюун санаа үүний гайхамшиг, мэргэн ухааныг ухан ойлгож чадахгүй. Бурхан бүх зүйлийг бүтээж байгаа биш, Тэр тэдгээрийг мөн устгаж байгаа ч биш. Үүний оронд, Тэр Өөрийн бүх бүтээлээ өөрчилж, Сатаны бохирдуулсан бүх зүйлийг ариусгаж байгаа юм. Тиймээс Бурхан асар их хэмжээний ажлыг эхлэх ба энэ нь Бурханы ажлын нийт утга учир юм. Эдгээр үгээс чи Бурханы ажил маш энгийн гэж итгэж байна уу?” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос) Бурханы ажил, Бурханы мэргэн ухааныг хэн ч ухан ойлгож чадахгүй. Эцсийн өдрүүдэд итгэгчид чухам яаж өргөгдөх, Бурхан хүмүүсийг цэвэрлэхийн тулд шүүлтийн ажлаа яаж хийхийн нууцыг зөвхөн Бурхан Өөрөө л илчилж чадна. ... Эзэнийг эргэж ирэхэд тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх цорын ганц замын талаарх мэдлэгийг энэхүү богино видео та бүхэнд хүргэх болно!


Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.


Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ уран бүтээлд гарах жүжигчид ашгийн бус зорилгоор тоглож байгаа бөгөөд ямар нэг хэлбэрээр хөлс мөнгө аваагүй болно. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах