“Үнэнийг эрэлхийлснээр бүх асуудлыг шийдэж болно” Христийн сүмийн дуу

2020-06-13

Тэгвэл, бодит байдал гэдэг нь үнэнийг эрэлхийлж,

завхарсан уг чанараа мэдэж,

завхарсан зан чанараасаа салахын тулд үнэнийг ойлгож,

Бурханыг хангалуун байлгахаар үүргээ биелүүлж чаддаг байх явдал юм.

Үнэний бодит байдалд орж,

жинхэнэ хүний төрхийг амьдран харуулах нь бодит байдал билээ.

Бодит байдал нь Бурханыг хайрлаж, Бурханд захирагдаж,

Бурханд гэрчлэл хийх явдал юм.

Эдгээр нь Бурханы хүсдэг үр дүн мөн.

Харж, барьж болохгүй зүйлсийг судлаад нэмэргүй.

Тэдгээр нь бодит байдалтай ямар ч хамаагүй бөгөөд

Бурханы ажлын үр нөлөөтэй ч бас огт хамаагүй.

Үнэхээр ухаалаг хүмүүс дараах хандлагатай байдаг:

“Бурхан юу ч хийж, надад яаж ч хандлаа гэсэн,

би хэчнээн гүн завхарсан, ямар ч хүн чанартай байлаа гэсэн хамаагүй,

үнэнийг эрэлхийлж, Бурханыг мэдэхээр

эрж хайх шийдвэртээ тууштай байх болно.”

Бурханыг мэдсэнээр л хүн завхарсан зан чанараа шийдвэрлэж,

Бурханы хүслийг хангахын тулд үүргээ биелүүлж чаддаг;

энэ нь хүний амьдралын чиглэл бөгөөд

хүмүүсийн хүрэхээр эрэлхийлэх учиртай зүйл,

авралд хүрэх цорын ганц зам билээ,

авралд хүрэх цорын ганц зам билээ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах