
Христийн сүмийн дуу “Ниневегийн хааны гэмшлийг Бурхан сайшаасан”
2025-06-06
“Иона нэг өдөржингөө хотоор явж, ‘Ердөө дөч хоногийн дараа Ниневе хөмөрнө’ гэж хашхиран хэлж байлаа.” Эдгээр нь Ниневе хотынхонд хэл гэж Ионад Бурханы шууд дамжуулсан үг байв, мэдээж тэдгээр нь бас Еховагийн Ниневе хотынхонд хэлэхийг хүссэн үг юм.
I
Ниневегийн хаан энэ мэдээг сонсоод сэнтийнээсээ босож, өмсгөлөө тайлан, таар нөмрөөд, үнсэн дээр суусан. Тэгээд тус хотод байгаа хэн ч юу ч амсаж болохгүй, хүн, мал амьтад таар нөмрөх учиртай, хүмүүс чин сэтгэлээсээ Бурханаас гуйх ёстой хэмээн тунхагласан. Бас хүн бүр муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хаях ёстой гэж хаан тунхагласан. Эдгээр үйлдлээс үзвэл Ниневегийн хаан үнэн сэтгэлээсээ гэмшсэн; хааны хийх ёстой зүйлийг үнэхээр биелүүлсэн. Өөр ямар ч хаан эдгээр зүйлийг хийгээгүй; үнэндээ түүхэн туршид ямар ч хааны хувьд тийм зүйл хийх нь хэцүү байсан. Энэ нь урьд өмнө тохиолдоогүй зүйл, үүнийг хүн дурсан санаж, дуурайваас зохилтой.
II
Хүн үүссэн цагаас хойш бүхий л хаад Бурханыг сөрж, эсэргүүцэхэд албатуудаа хөтөлж байсан. Хэн ч хэзээ ч албатуудаа удирдан Бурханаас гуйж, муу үйлийнхээ төлөө аврал эрэн, Ехова Бурханы өршөөлийг хүлээн авч, айсуй шийтгэлээс зайлсхийж байгаагүй. Ниневегийн хаан харин албатуудаа Бурхан руу хандуулж, ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ орхиход хүргэж чадсан. Түүнчлэн тэр хаан ширээгээ хойш тавьж чадсан, хариуд нь Ехова Бурхан сэтгэлээ өөрчилж, харамсаж, уур хилэнгээ татаж, Хотын хүмүүст амьд үлдэх боломж олгож, тэднийг сүйрлээс хамгаалсан. Энэхүү хааны үйлдлийг хүн төрөлхтний түүхэн дэх ховор гайхамшиг, тэр ч бүү хэл завхарсан хүн төрөлхтөн Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайж байгаагийн үлгэр дуурайл гэж л нэрлэж болно.
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II”-оос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд