Магтан дууны бүжиг “Шинэ амьдралыг магтъя”

2024-03-13

Халлелуяа! Төгс Хүчит Бурхан минь!

Бид Танд талархаж, Таныг магтъя!

Халлелуяа! Төгс Хүчит Бурхан минь!

Үүрд Таныг шүтэн мөргөе!

Христ эцсийн өдрүүдэд гарч ирсэн,

Түүний үг биднийг шүүж, цэвэрлэж, өөрчлөн,

амьдралын зөв зам руу хөтөлдөг.

Би Бурханыг хайрлах шинэ амьдралаар амьдардаг.

Үнэнийг ойлгох үнэхээр сайхан.

Завхралаа би хөсөр хаяад, үнэхээр эрх чөлөөг мэдэрдэг.

Буруу үзэл минь бүгд алга болсон.

Дуулгаваргүй зан чанар минь ч өөрчлөгдөж байна.

Цаашид төөрөлдөхгүй, цаашид зовохгүй,

сүнс минь чөлөөлөгдсөн, би Бурханыг магтан дуулна,

би Бурханыг магтан дуулна.

Бурханы хайр жинхэнэ, эрхэм нандин,

амьдралын гэрэлт зам руу биднийг хөтөлдөг.

Би маш сайхан хайрыг амталсан, Бурханыг би үүрд хайрлана.

Ах эгч нар аа хамтдаа цугларч, мөр зэрэгцэн, бүгдээрээ нэгдье.

Нэгэн сэтгэл, нэгэн санаатайгаар

Бурханд үйлчилж, Бурханыг магтан дуулъя.

Зүрх сэтгэлээ илэрхийлдэггүй хэн байна вэ?

Хайраа илэрхийлдэггүй хэн байна вэ?

Чи Бурханыг магтан бүждэг,

хажууд чинь зогсоод би алга ташдаг,

хажууд чинь зогсоод би алга ташдаг.

Бидний дуу Бурханыг гэх хайраар дүүрэн,

Төгс Хүчит Бурхан биднийг шинэчилдэг.

Хуучин завхарсан амьдрал минь үгүй болсон,

Бурханы өмнө амьдрах нь баяр жаргал.

Үнэнийг бид хэрэгжүүлдэг, эрх чөлөөтэй.

Үүргээ бид сайн биелүүлж, Бурханд алдрыг авчирдаг.

Бурханы ардууд шинэ амьдралыг эдэлдэг;

Бурханыг бид хайрлаж, гэрэлд амьдардаг.

Бид энэ ертөнцийн хүлээсийг тасалсан,

гэр бүлийн хүлээсээс ангижирсан,

махан биеийн хүлээсээс салсан,

бие биеэ хайрлах үнэхээр сайхан,

бие биеэ хайрлах үнэхээр сайхан.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах