Магтан дууны бүжиг “Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр Бурханыг магт”

2025-06-23

I

Бид Бурханы гэрт хамтдаа цугларч,

сэнтийнээс урсах амийн голын усыг таашаадаг.

Бид Бурханы үгийг уншиж, үнэнийг нөхөрлөдөг;

бясалгаж, тунгааж, Бурханаас хайдаг.

Бид Бурханы үгийг хэрэгжүүлж, туулдаг,

үнэнийг ойлгох нь зүрх сэтгэлд маань жаргал авчирдаг.

Амь зан чанар маань өөрчлөгдөж,

бид Бурханы хайрыг маш бодитой болохыг туулдаг.

Чуулганы амьдрал баялаг агаад олон янз,

Бурханыг магтах арга зам маш олон.

Бид өөрийн эрхгүй дуулан бүжиглэж, Төгс Хүчит Бурханыг магтдаг.

Дүрэм журамгүй, хязгаарлалтгүй;

чин сэтгэлээсээ Бурханыг магтах нь таашаалтай.

Бурханы өмнө амьдрах нь үнэхээр аз жаргалтай,

бид Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр Бурханыг магтдаг.

II

Бид Бурханы үгийг идэж, уухаар цугладаг;

бид Ариун Сүнсний ажилтай байхыг үнэхээр таашаадаг.

Бид үнэнийг нөхөрлөж, гэрчлэлээ хуваалцдаг;

бидний амь өдөр бүр өсдөг.

Бид нэг нэгнээ хайрлаж, эв найртай хамтран ажиллаж,

нэгэн зүрх сэтгэл, оюун санаагаар үүргээ гүйцэтгэдэг;

үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга хүн болохоор чармайдаг.

Бурханы ерөөл болон удирдлагыг бид хардаг.

Бурханы шүүлтийг туулаад бид цэвэрлэгдэж,

Бурханы зан чанар үнэхээр зөвт болохыг хардаг.

Завхралаа хаяж, шинэ хүмүүс болж,

жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж, Бурханыг алдаршуулдаг.

Бид чин сэтгэлээсээ, үнэнч шударгаар Бурханд шүтэн мөргөдөг;

хаанчлалын амьдрал үнэхээр жаргалтай.

Бурханы аврал ямар агуу болохыг харж,

бид Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр Бурханыг магтдаг.

III

Бид бүхий л замны туршид Бурханыг даган,

маш олон уналт босолтыг туулсан.

ХКН биднийг улайран дарж, хяхан хавчдаг,

агуу улаан луу болох Сатаныг би үнэхээр үзэн яддаг.

Христ асар их доромжлол, зовлонг тэвчиж,

гай зовлонгийн үеэр бидэнд хань болдог.

Бурханыг хайрладаг зүрх сэтгэл маань хоёрдохгүй,

энэ нь бүхэлдээ Бурханы үгийн удирдамжийн ач.

Биднийг аврахын төлөө Бурханы зарлагадсан хөлс, цусыг

үнэхээр хэмжих аргагүй.

Бурхан бидэнтэй хамт амьдарч,

өнөөдрийг хүртэл биднийг үргэлж удирдсаар ирсэн.

Энэ сайхан цаг хугацаа, энэ сайхан амьдрал, үнэхээр мартахын аргагүй.

Бид Бурханыг үүрд хайрлаж, дуулгавартай дагна.

Бид Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр Бурханыг магтдаг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Бусад төрлийн видеонууд

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах