Христийн сүмийн дуу “Ялалтаар эргэн ирсэн Бурханыг магт”

2026-02-24

I

Бурхан өнөөг хүртэл зургаан мянган жилийн ажлаа хийж, олон үйл хэргээ илчилсэн нь гол нь Сатаныг ялж, бүх хүн төрөлхтнийг аврахын төлөө байсан, аврахын төлөө байсан. Бурхан энэ боломжийг ашиглаад, тэнгэр дэх бүх зүйл, газар дээрх бүх зүйл, далай тэнгис доторх бүх зүйл тэр ч бүү хэл газар дэлхий дээрх бүтээл нэг бүрд Өөрийн төгс хүчийг харуулж, Өөрийн бүх үйл хэргийг үзүүлдэг. Сатаныг ялах энэ боломжоо ашиглан Тэрээр Өөрийн бүх үйл хэргийг хүмүүст илчилдэг, ингэснээр тэд бүгд Бурханыг магтаж, Сатаныг ялсан мэргэн ухааныг нь шагшин магтдаг.

II

Газар дээрх, тэнгэр дэх болон далай тэнгис доторх бүх зүйл Бурханд алдрыг өгч, Бурханы төгс хүчнийг магтаж, Бурханы үйл хэрэг болгоныг магтаж, Түүний ариун нэрийг дуудан хашхирдаг. Энэ бол Тэр Сатаныг ялсны нотолгоо; Сатаныг байлдан дагуулсны нотолгоо. Үүнээс ч илүүтэйгээр, хүн төрөлхтнийг аварсных нь нотолгоо юм. Бурханы бүх бүтээл Түүнд алдрыг өгч, дайснаа ялж, ялгууснаар буцан ирснийх нь төлөө Түүнийг магтаж, Түүнийг агуу ялгуусан Хаан хэмээн шагшин магтдаг.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах